"Ядаж ганц удаа ёкозүна цолны төлөө дайралт хиймээр байна"

Хуучирсан мэдээ: 2021.04.20-нд нийтлэгдсэн

"Ядаж ганц удаа ёкозүна цолны төлөө дайралт хиймээр байна"

"Ядаж ганц удаа ёкозүна цолны төлөө дайралт хиймээр байна"

Озэки цолоо эргүүлэн аваад буй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр (2021.04.19) өгсөн ярилцлагынхаа үеэр хорт хавдрыг ялан дийлж, олимпийн эрх авсан Рикако Икее болон мэргэжлийн гольфын мэйжор тэмцээнд түрүүлсэн анхны япон тамирчин болсон Хидэки Мацүяама нараас урам зориг авч, ёкозүна цолны төлөө зүтгэхээ илэрхийлжээ.

Өдгөө 29 настай Тэрүнофүжи өнгөрсөн гуравдугаар сарын башёд түрүүлж, хоёр дахь удаагаа озэки цолны эзэн болсон билээ.

Тэрбээр өчигдөр өгсөн ярилцлагадаа “Миний хүртэж үзээгүй ганц цол үлдлээ. Ядаж ганц удаа ёкозүна цолны төлөө дайралт хиймээр байна. Замналынхаа төгсгөлд ёкозүна цол авахын төлөө бүхнээ дайчилсан шүү гэсэн мэдрэмж авмаар байна” хэмээжээ.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ анх 2011 онд мэргэжлийн сүмод хөл тавьсан бөгөөд 2015 оны нацү башёд түрүүлж, анх удаагаа озэки цол хүртэж байв. Гэвч хоёр өвдөгний бэртлээсээ болж сайн барилдаж чадалгүй, озэки цолоо алдаж, жоннидан зиндаа руу хүртэл чансаа буурч байсан түүхтэй. Гэвч тэрбээр бууж өгөлгүй, эргэн дээд зиндаандаа дэвшиж, сүүлийн таван башёгийн хоёрт нь түрүүлж, хоёрт нь үзүүрлэжээ.

Хорт хавдрыг ялсан 20 настай усан сэлэлтийн тамирчин Рикако Икеен талаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ  хэлэхдээ “Өвчин бол бэртлээс аймшигтай зүйл. Рикако Икеег маш их хүчин чармайлт гарган, энэ өвчнийг давж гарсан гэж итгэж байна” гэж хэлжээ.

Тэрбээр мэргэжлийн гольфын мэйжор тэмцээнд түрүүлсэн анхны япон тамирчин 29 настай Хидэки Мацүяамагийн талаар ярихдаа “Үеийн маань тамирчид өндөр амжилт гаргах нь надад урам зориг өгдөг. Хэрэв би сайн барилдаж чадвал ёкозүна болно. Харин олигтой барилдаж чадахгүй бол миний хүчин чармайлт дутсан гэсэн үг. Би зүгээр л өмнө хийж байсан зүйлсээ хийхийг хичээнэ ” гэв.

Нацү башё ирэх тавдугаар сарын 9-ний өдөр Токио хотод эхлэх бөгөөд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн бэлтгэл сайн, бие нь бэлэн болсон аж. Озэки цолтой бөх хоёр башё дараалан түрүүлэх, эсвэл ёкозүна болоход хангалттай сайн гэдгээ харуулсан тохиолдолд сүмогийн их аварга болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
77
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж