"Монгол Улсынхаа аюулгүй байдлыг хангах нь юу юунаас илүү чухал" | News.MN

"Монгол Улсынхаа аюулгүй байдлыг хангах нь юу юунаас илүү чухал"

"Монгол Улсынхаа аюулгүй байдлыг хангах нь юу юунаас илүү чухал"

"Монгол Улсынхаа аюулгүй байдлыг хангах нь юу юунаас илүү чухал"

Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг өнөөдөр (2021.04.20) Зэвсэгт хүчний өнөөгийн үйл ажиллагаа болон цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.ГАНЗОРИГ: 

-Миний бие өнөөдөр сүүлийн үед өрнөж байгаа улс төрийн нөхцөл байдал нь Зэвсэгт хүчнийг улс төржүүлж байгаатай холбогдуулан тайлбар өгөхийг хүссэн юм. Үүний өмнө Зэвсэгт хүчин хэмээх их айлын талаар товч мэдээлэл хүргэе.

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан цагаас хойших өдгөө 100 жилийнхээ түүхт ойгоо тэмдэглээд, дараагийн 100 жилийнхээ түүхийг бичээд явж байгаа их айл. Өнгөрсөн түүхэн хугацаанд Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх, ард олныг бичиг үсэгт сургах, ард түмний эрүүлийг хамгаалах, улс орондоо орчин үеийн соёл, боловсрол, шинжлэх ухаан, урлаг, анагаах ухааны ололтыг нэвтрүүлэх, аж үйлдвэрлэл, улс ардын аж ахуйг хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, цаг ямагт манлайлсаар ирсэн салбар.

Монгол Улс 1990-ээд оноос ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжиж, шинэ Ардчилсан Үндсэн хуульд “Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байх”-ыг хуульчлан баталгаажуулснаар Зэвсэгт хүчин нь иргэний хяналтад байх, ардчилсан нийгмийн үнэт зарчим, улс орны эдийн засгийн чадавх, бодит боломжид нийцсэн “Мэргэжлийн чиг баримжаатай, чадварлаг Зэвсэгт хүчинтэй байх”, “Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бүрдүүлж хөгжүүлэх” бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлсээр байна.

Зэвсэгт хүчний байгуулалтын үндсэн асуудал болох Зэвсэгт хүчний эрх зүйн орчны шинэчлэл, бүтэц, зохион байгуулалтыг цаг үеийн шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлэх арга хэмжээг үе үеийн төр, засгийн удирдлага, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд авч хэрэгжүүлж ирсэн.

Бид сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, цахим орчинд өрнөсөн цэргийн алба хаагчийн амь насыг хохироосон мөн цэргийн алба хаагчид хоорондоо ёс зүйгүй харилцсан зэрэг гэмт хэрэг, зөрчлийн үндсэн шалтгааныг нь тодруулж, түүнийг бүрэн таслан зогсоохын тулд шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж, төрийн хууль тогтоомж, цэргийн дүрмүүдийн хэм хэмжээг чанд сахиулахад онцгой анхаарч ажиллаж байна.

Өнөөгийн тайван цагт Зэвсэгт хүчин оршин байхын учир нь Монгол Улсын аюулгүй байдлын гадаад, дотоод орчныг хангах, болзошгүй халдлага, түрэмгийллийг тогтоон барих, орчин цагийн байлдаан, зэвсэгт мөргөлдөөнд шаардагдах бүхэнд цэргийн алба хаагчдаа сургаж бэлтгэх, байлдааны байнгын бэлэн байдлыг хангах явдал юм.

Өдгөө Монгол Улсын Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтыг аюулгүй байдлын орчны өөрчлөлт, дэлхийн жишигт нийцүүлэн улам бүр боловсронгуй болгон хөгжүүлж байна.

2020 оны Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Зэвсэгт хүчин нь Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг, Тусгай хүчний цэрэг, Кибер аюулгүй байдлын цэрэг, Барилга-инженерийн цэргээс бүрдсэн нь эх орныхоо агаарын хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалж, гаднын зэвсэгт халдлага, түрэмгийллийн эсрэг зэвсэгт тэмцэл явуулах бэлтгэлээ амжилттай хангахын зэрэгцээ энхийг дэмжих болон олон улсын цэргийн бусад ажиллагаанд амжилттай оролцож, улс орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөж байгааг та бүхэн мэднэ.

Монгол цэрэг боловсрол, дадлага, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, сахилга, зохион байгуулалтаараа өнөөдөр олон улсын түвшинд хүрч, “Монгол цэрэг бол Дэлхийн цэрэг” хэмээн үнэлэгдэж чадсан. Яг энэ цаг мөчид гэхэд дэлхийн халуун цэгүүдэд манай Зэвсэгт хүчний 1100 гаруй цэргийн алба хаагчид үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгааг цохон тэмдэглэх нь зүйтэй.

Зэвсэгт хүчин улс орныхоо стратегийн бүтээн байгуулалтын ажилд бусад аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудтай хамтран мэргэжлийн болон техникийн өндөр бэлтгэлжилт, зохион байгуулалттайгаар оролцон, монгол хүн, монголчууд бие даан томоохон хэмжээний бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж чаддаг гэдгийг ард түмэндээ батлан харуулж чадлаа.

Сүүлийн жилүүдэд улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэн, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дахь газрын тос боловсруулах үйлдвэрийн 17,5 км хатуу хучилттай авто зам, Дорнод аймгийн Халх гол суманд хэрэгжсэн “Шинэ сум” төслийг амжилттай гүйцэтгэж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 километр төмөр замын доод бүтцийн ажлыг богино хугацаанд хийж, одоогийн байдлаар сүүлийн шатандаа буюу дээд бүтцийн ажлыг дуусгах шатандаа явж байна.

Дэлхийн улс орнуудыг хамарсан Covid-19 цар тахлаас манай улс ангид байж чадаагүй. Өнөөдрийн байдлаар Зэвсэгт хүчний 225 цэргийн алба хаагч хөдөө орон нутагт цар тахалтай тэмцэх тэмцэлд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран оролцож байна. Мөн Цэргийн төв эмнэлгийн бие бүрэлдэхүүн Covid-19-ээр өвчилсөн иргэдийг эмчилж, ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд өдөр, шөнө гэж ялгалгүй зогсож байна.

Та бүхнийг цуглуулж мэдэгдэл хийх болсон үндсэн асуудалдаа орьё. Энэхүү мэдэгдлийг хүргэхээс өмнө та бүхэнд бодит нөхцөл байдлыг бүрэн хэмжээгээр харж, олон нийтэд түгээх нь хамгийн чухал байна гэдгийг онцлон дурдах нь зүйтэй.

Та бүхэнд мэдэгдлийг хүргэхээс өмнө нэгэн зураг үзүүлье.

Энэ зураг үзүүлэх шалтгаан нь өнөөгийн нөхцөл байдал хэсэгчилсэн байдлаараа хууль тогтоомж болон Монгол Улсад өрнөж байгаа улс төр, нийгмийн асуудлыг дүрслэн харуулж байна. Өөрөөр хэлбэл, нийгэм, цаг үеийн асуудал нь иргэдийг талцуулж болзошгүй байгаа учир бүх хүн хаана хаанаа бодож, болгоомжилж, Монгол Улсынхаа аюулгүй байдлыг хангах нь юу юунаас илүү чухал юм гэдгийг онцгойлон хэлмээр байна.

Энэ зургаас бас мэдээллийн дайн мэдээллийг ямар хэмжээнд хүргэж, өөрийн эрх ашигт нийцүүлэн яаж гуйвуулж болохыг та харж болно. Цэргийн алба хаагч байлдааны талбарт тухайн орон нутгийн иргэнд тусалж байгаа мэт боловч нөгөө талаас нь буу тулгаснаар харагдаж байна. Иймд мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангаж, хамтарч ажиллана гэдэгт ЗХЖШ-ын даргын хувиас итгэж байна.

Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Ш.Жадамбаа генералыг үгийг онцлон дурдъя. “Аливаа юманд гол шугам, гол гогцоо гэж байдаг юм. Чухам үүнийгээ л барьж, цагийн аяст дайвж гуйвахгүй, улс орон ард түмэн армийнхаа эрх ашгийг л урьтал болгож бай” гэж хэлсэн түүний хойч үедээ үлдээсэн гэрээслэл домогт генералын тухай номонд тэмдэглэн үлдсэн байдаг. Энэ үг бидэнд өнөөдөр том сургамж болон илэрхийлэгдэж байна. Нэн ялангуяа өнөө үед бидний ирээдүй болсон хүүхэд, залуучууд энэ үгийг байнга санаж явах ёстой.

Ш.Жадамба генералын “Монголын төрийн цус булингартлаа” хэмээн илэрхийлсэн нь эх орондоо тангараг өргөсөн, төр нийгмийн зүтгэлтний хойч үедээ захиж үлдээсэн гэрээслэл гэж ойлгож болно.

Зэвсэгт хүчин нь аливаа улс төрөөс ангид байж, улс орны аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн зохицуулалттай. Зэвсэгт хүчний тухай хуулийн 17.1, 17.2-т Зэвсэгт хүчинд улс төрийн нам, улс төрийн зорилготой олон нийтийн, шашны байгууллага байгуулах, цэргийн алба хаагч болон хөдөлмөрийн тухай хуулиар ажиллаж буй иргэн улс төрийн үйл ажиллагаа явуулахыг тус тус хориглосон байдаг. Мөн Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын дөрвөн зарчмын нэг нь улс төрийн үйл ажиллагаанаас ангид байхыг ч тусгасан байдаг.

Зэвсэгт хүчний үйл ажиллагааг улс төртэй холбож, олон нийтэд сөрөг мэдээ, мэдээлэл цацах нь хууль зөрчиж байгаа үйлдэл бөгөөд улсын батлан хамгаалах чадавхыг бууруулах, төр засаг, Зэвсэгт хүчиндээ итгэх иргэд, олон нийтийн итгэлийг алдагдуулах, цаашлаад үндэсний аюулгүй байдал алдагдах, гаднын улс орнуудын өгөөш болох аюултай байдлыг бүрдүүлдэг гэдгийг байнга санах нь зүйтэй.

Энэ зарчим зөрчигдөж, Зэвсэгт хүчнээ улс төржүүлэх, улс төрийн үйл ажиллагаа, хямралдаа цэрэг, арми татан оруулснаар иргэний дайнд хүргэж улс орноо мөхөөх хүртэл гашуун сургамж олон улсын түүхэнд олонтаа тохиолдож байсан. Энэхүү гашуун түүх манай сайхан оронд битгий тохиолдоосой гэдгийг Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын зүгээс хэлмээр байна.

Миний бие ЗХЖШ-ын даргын албан тушаалд томилогдох асуудал нь 2019 онд УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байсан. Тухайн хэлэлцэх асуудлын үед УИХ-ын гишүүд ч улс төрөөс ангид байхыг онцгойлон хэлж, ялангуяа, тухайн үед байгуулагдаад, үйл ажиллагаа нь идэвхжиж байсан “Үндэсний фронт” хөдөлгөөнд бэлтгэл цэргийн алба хаагчид олноор хамрагдаж байгааг буруутгаж, ийм байдлаас ангид байхыг захиж байсан.

Гэхдээ өнөөдөр нөхцөл байдлыг эргээд харахад өөр байна. Тухайлбал, Монгол Цэргийн Нэгдсэн холбоо гэдэг байгууллагыг та бүхэн мэднэ. Энэ байгууллага анх байгуулагдахдаа цэргийн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах асуудлаар эвлэлдэн нэгдэж байсан. Өдгөө эргээд харахад улс төрөөс шууд хамааралтай буюу Монгол Ардын намын дарга ахлаад явж байна.

Дүрэмдээ бол Монгол Цэргийн нэгдсэн холбоог Ерөнхий сайд ахлан ажиллах заалттай. Энэ асуудлыг холбогдох байгууллагын шийдвэрлэх байх гэж харж байна. Түүнчлэн 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Зэвсэгт хүчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн асуудлыг авч хэлэлцсэн. Энэ бол мэдээж сайшаалтай. Зэвсэгт хүчинд тулгамдаж байгаа асуудлыг төрийн дээд байгууллагаас шийдвэрлэх хүсэл, эрмэлзлэлтэй байна гэж харж байна.

Ард түмнээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийг цэргийнхэн бид хүндэтгэж явдаг. Гэхдээ Зэвсэгт хүчинтэй холбоотой асуудлыг нээлттэй хэлэлцүүлэг хийж, улс орны аюулгүй байдлыг хангах тогтолцоог гажуудуулах асуудал гаргасан гэж үзэж байна. Тухайн үед улс төрийн тоглолт хийж, улс орны батлан хамгаалах чадавхтай холбоотой асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийсэн нь төрийн болон албаны нууц задлах нөхцөл бүрдүүлсэн.

Зэвсэгт хүчинд жижиг асуудал гэж байдаггүй. Нийгмийн олон талт харилцаа, сайн муу тусгал цэргийн албыг тойроогүй. Улс төржүүлж болохгүй асуудал гэж бий, зөрчигдвөл том төлөөсийг улс үндсээрээ төлдөг гашуун сургамжийг мартаж болохгүй.

Эрхэм улс төрчид маань Зэвсэгт хүчний үйл ажиллагааг улс төржүүлэхгүй шийдвэрлэж байх нь улс үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцнэ гэдгийг ажил хариуцаж байгаагийн хувьд илэрхийлье.

Зэвсэгт хүчин хариуцлагаас зугтаагүй, эх орон, төр түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байна. Хууль тогтоомжийн хүрээнд гарсан шийдвэрийг Зэвсэгт хүчин хүндлэн биелүүлнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч ч Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалт дээр “Цэргийн байгууллага, цэргийн алба хаагч, цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаа улс төрөөс ангид байх ёстой”-г захиж, анхааруулж байсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч өчигдөр Төрийн ордонд мэдэгдэл хийсний дараа ЗХЖШ-т хүрэлцэн ирсэн. Бидэнд гурван чиглэлээр үүрэг өгсөн. Үүнийг онцгойлон хэлж байгаа нь сэтгүүлчид та бүхнийг болж байгаа үйл явдлыг гуйвуулахгүйгээр олон нийтэд хүргээсэй хэмээсэндээ дурдаж байгаа юм.

Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлд нэгдүгээрт, цэргийн албыг сайжруулах асуудлаар бий болсон Ажлын хэсгийн цэргийн анги байгууллагуудын үйл ажиллагааг шалгах, холбогдох шийдвэр гаргах асуудлаар ярьсан. Хоёрдугаарт, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн хойшлогдсон арга хэмжээг хэзээ, ямар хэлбэрээр Covid-19-ийн нөхцөлтэй уялдуулан зохион байгуулах тухай санал солилцсон. Гуравдугаарт, Монгол Цэргийн Нэгдсэн холбоотой үйл ажиллагааны талаар лавлаж асуусан.

Өчигдөр Монгол Ардын Намын зүгээс хийсэн мэдэгдэлд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Зэвсэгт хүчний Жанжин штабт ажилласан асуудлыг улс төрийн өнцгөөс холбон ярьж байгааг нь ЗХЖШ-ын зүгээс албан ёсоор няцааж байгааг үүгээр мэдэгдье.

Монгол Цэргийн босоо сүлд хийморь мандан бадрах болтугай. Монгол Улсынхаа төлөө хамтдаа зүтгэе. Баярлалаа.

🔴 ШУУД | ЗХЖШ-аас мэдээлэл хийлээ #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | ЗХЖШ-аас мэдээлэл хийлээ #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Monday, April 19, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
58
ЗөвЗөв
26
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

116 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-20 202.126.89.105

ЗХЖШ-ын дарга зөв мэдэгдэл хийсэн Улс төржүүлэх хэрэггүй. Ганзориг дарга цэргийн хүн юм байна. Цүнх баригч бацаанууд битгий сүр данзан болоод бай!!!

Avatar

Иргэн С 2021-04-20 66.181.161.96

Ганзориг даргын зөв л дөө. Ардын нам цэрэг армийг улс төржүүлж арай л дэндүү давраад байгаа шүү. Хүрэлсүх гэж муу нохой ерөнхийлөгч болох гээ бүүр улайраад үхлээ үхлээ

Avatar

Зочин 2021-04-20 73.202.10.232

Одоогоос 30 жилийн өмнө ард түмэн МАХН-ын Улс Төрийн Товчоог татан буулгаж байсан одоо коммунист угшилтай МАН тарж байж Монголд хүмүүнлэг нийгэм буй болно. Цаг нь болсон. Манай нам ч дээ тарвал таарна гэж бодож байгаа гишүүд олон бий дээ.

Avatar

Зочин 2021-04-20 66.181.181.222

Энэ Д.Ганзориг гэдэг этгээд Ерөнхийлөгч ЗХЖШ дээр очсон асуудал дээр зүгээр л тайлбар л хийнэ биз дээ. Харин ч жинхэнэ ёсоороо өрөө улс төржиж няцааж байна ч гэх шиг. Юуг няцаагаад байгаа юм. Зураг үзүүлж айлган сүрдүүлээд байгаа юм байхдаа. Энэ бол урьд өмнө огт гарч байгаагүй ноцтой үйлдэл хийлээ. Үүнийг зүгээр өнгөрөөж болохгүй болов уу.

Avatar

Зочин 2021-04-20 67.247.101.247

МАНын цэрэг үү чи. Тэр Хүүзийн тэргүүлдэг цэргийн холбооны гишүүн үү. Хүк Тогоо генерал хоёртойгоо долоон уулын цаагуур далд ор

Avatar

Зочин 2021-04-20 66.181.181.222

Энэ ЗХЖШ-ын дарга чинь шинэ улс төрждөг этгээд байна. Түүгээр ч зогсохгүй ерөнхийоөгчийн захирамжийг тайлбарлах боллоо. Энэ нөхөр юуг няцаагаад байгааг нь сайн ойлгосонгүй. Энэ нөхөрийн мэдэгдэлд УИХ-аас ажлын хэсэг байгуулж, хууль зүйн дүгнэлт нэн яаралтай гаргах хэрэгтэй нь маш тодорхой харагдаж байна. Цэргийг нэгдсэн холбоо ТББ–ыг УИХ-ын гишүүн ахалж болохыг хуулиар зөвшөөрсөн. Энэ асуудал ЗХЖШ-ын ларга энэ нөхөрт ер нь ямар хамаатай юм бэ? Яасан айхтар улс төржсөн этгээд вэ?

Avatar

Зочин 2021-04-20 66.181.177.26

Монголыг талцуулах, хэрэлдүүлэх, засаг төрийг турихрах ажиллагаа бүх веб сайт дээр маш идэвхэтэй явагдаж байна. Автаж болохгүй шүү! Монголын Тусгаар тогтнол, эрх чөлөө амар олдоогүй шүү хүүхдүүдээ!

Avatar

МАН нацист нам болсон 2021-04-20 27.122.12.238

МАН цэрэгжиж нацист нам болсон. Хүүк цэрэгжсэн бүлэг байгуулж сүрдүүлсээр байгаад МАН-ын дарга болсон. Хүүк еөк болвол өөртөө генерал цол олгоод байнга генералын форм өмсөж, б** зүүж явдаг болно. Монголд цэргийн дэглэм тогтооно. Дахиж хэзээ ч ардчилсан шударга сонгууль болохгүй. Баттулга бол ардчиллын сүүлийн хамгаалагч тиймээс онц байдал зарлаад МАН-ыг тараах хргтэй үгүй бол МАН Баттулгыг үлдсэн насаар нь шоронд хадна, Намбар ванаас ч долоон дор болгоно. МАН бас Ганзориг генералыг заначихсан.

Avatar

Зочин 2021-04-20 103.26.195.115

…хэсэгчилсэн байдлаараа хууль тогтоомж болон Монгол Улсад өрнөж байгаа улс төр, нийгмийн асуудлыг дүрслэн харуулж байна гээд үзүүлээд байгаа зураг дээр нутгийн энгийн иргэн биш цэрэг хүн л харагдаад байна. Сайн тайлбарлаж өгөхгүй бол ухаан хүрэхгүй юм байна.

Avatar

Зочин 2021-04-20 202.9.46.146

Хүн. Хүн нам бол бүр анхнаасаа зохиомол зүйл бөгөөд МАН-ын төрсөн биш, төрүүлсэн дүү юм. АН-ыг устгаж, ҮХЦ-д маргаан үүсгэж, “ялснаар” энэ наманцарын “түүхэн” үүрэг дуусч байгаа. Одоо тэд хэнд ч хэрэггүй хог, илүү ачаа. Монголын улс төрийн талбай эвдрэн сүйрч, тэнд МАН гэсэн ганцхан тоглогч үлдэж байгаа нь Монгол Улс дарангуйлал, хэт төвлөрөл, харгислал, тоталитаризм, монополь ноёрхол руу хальтран орж байгаа аймшигт хандлага бий болов. Хандлага ч юу байхав, энэ муу ёрын үзэгдэл Та бидний нүдний

Avatar

ЭНЭ ҮНЭН ЮМ УУ ?? 2021-04-20 64.119.22.43

БСШУЯ
[202.9.46.146]1 цаг 26 минутын өмнө
Сайд Л.Энх-Амгалан: Эрх баригч намын дарга нь намынхаа байранд 300 гаруй офицер цуглуулаад зэвсэгт тэмцэл бослогод уриалаад сууж байна‼️ Зүгээр нэг улстөрийн намын дарга хүн төрийн дээр гарч сууж болдог юм уу‼️ ❓❓❓

Avatar

Зочин 2021-04-20 62.216.202.155

Battulga hezee tegj yavaad baidag baisan yum. Yag ene ued tend yavaad baigaa ni ikh sonin baina.

Avatar

Зочин 2021-04-20 66.181.186.58

Хэний заавраар юу гэж хэлэх гээд байгааг ойлгоогүй.

Avatar

зочин 2021-04-20 139.5.217.225

Дайтахаас өөрийг мэдэхгүй энэ амьтан хэний зараалаар ингэж явнаа бол…. гэж ямар кино дээр гардаг билээ.

Avatar

зочин 2021-04-20 64.119.21.38

Ты, друг мой искренный. Ты друг мой Тамбовский волк!
:-Держись так дальше. Борись с продажныйми, доставленныйми чучелами. Тамбовский волк должен защитит родину!

Avatar

Зочин 2021-04-20 202.9.46.146

МАН-ын удирдлагууд Зэвсэгт хүчнээ улс төржүүлэх гэсэн өнгө аястай мэдэгдэл хийсэн нь яваандаа иргэний дайнд хүргэдэг болохыг ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг хатуухан хэллээ

Avatar

Зочин 2021-04-20 202.9.46.146

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баогийн уулзалтад үг хэлэв

Avatar

иргэн 2021-04-20 64.119.25.140

Энэ улс төрчид гээд байгаа алиа салбадайнууд бусдыг ер хүндлэж мэдэхгүй мэргэшсэн албан хаагчдын үнэ цэнииг зориуд бууруулж байдаг. Гэтэл мэргэжлийн байгууллагын албан хаагчид чадлаараа хүндэтгэлтэй ханддагч уг хандлагыг зусардалт гэж өөрийхөөрөө андуурна эсвэл зориуд зусардахыг шаардана. Ядаж байхад бүгд төрөл бүрийн мэргэжилтэй болчноо эмч багш хуульч эдийн засагч бүүр инжинер гээд л их мэдэмхийрч элийрч өгнөө. Аргагүй албан тушаалд очиж байгаа арга зам нь бохир болохоор тэр байх л даа.

Avatar

Энэ юу болоод байна аа Монголчуудаа ??? 2021-04-20 64.119.22.43

БСШУЯ
[202.9.46.146]11 минутын өмнө
Сайд Л.Энх-Амгалан: Эрх баригч намын дарга нь намынхаа байранд 300 гаруй офицер цуглуулаад зэвсэгт тэмцэл бослогод уриалаад сууж байна‼️ Зүгээр нэг улстөрийн намын дарга хүн төрийн дээр гарч сууж болдог юм уу‼️ ❓❓❓

Avatar

Зочин 2021-04-20 202.9.46.146

ХҮРЭЛСҮХ ХЯТАДЫН КОММУНИСТ НАМААС ЦЭРГИЙН ДЭМЖЛЭГ АВЧ БОСЛОГО ГАРГАХ ГЭЖ БАЙНА. ОЮУКИЙН МЭДЭГДЛИЙГ ҮЗ

Avatar

хаана тийм мэдэгдэл байгаа юм ?? 2021-04-20 64.119.22.43

Юу болоод байна вэ ??

Avatar

Зөвлөлтиын боловсон хүчин шиг 2021-04-20 172.56.34.64

Ард түмнээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийг цэргийнхэн бид хүндэтгэж явдаг. Гэхдээ Зэвсэгт хүчинтэй холбоотой асуудлыг нээлттэй хэлэлцүүлэг хийж, улс орны аюулгүй байдлыг хангах тогтолцоог гажуудуулах асуудал гаргасан гэж үзэж байна.Ш.Жадамба генералын “Монголын төрийн цус булингартлаа” хэмээн илэрхийлсэн нь эх орондоо тангараг өргөсөн, төр нийгмийн зүтгэлтний хойч үедээ захиж үлдээсэн гэрээслэл гэж ойлгож болно.

Avatar

Зочин 2021-04-20 202.179.21.229

Энэ баттулга ерөнхиилөгч өөрөө дахин сонгогдохын тулд дэндүү их улайрч ард иргэдииг цаагуураа үймээн самуунд турхираад байх шиг Иим хүн улс орныг 10жил дахиад удирдвал үймээн самуун болгож улс орноо сүйрүүлж мэдэхээр юм байна Арай л дэндүү юу ч хииж мэдэхээр хүн юм

Avatar

Нэг л бишээ 2021-04-20 172.56.34.64

Ерөнхмйлөгчиын гурван даалгавар чинэ ч та нараар хиылгээд байгаацэргийн. биш ажил чинэ ч Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дахь газрын тос боловсруулах үйлдвэрийн 17,5 км хатуу хучилттай авто зам, Дорнод аймгийн Халх гол суманд хэрэгжсэн “Шинэ сум” төслийг амжилттай гүйцэтгэж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 километр төмөр замын доод бүтцийн ажлыг богино хугацаанд хийж, одоогийн байдлаар сүүлийн шатандаа буюу дээд бүтцийн ажлыг дуусгах шатандаа явж байна.

Avatar

ТОРДАЙН ГАНБОЛД 2021-04-20 202.9.46.146

ИХ ХУРЛААРАА 97 ХУВИАР СОНГОСОН С.ГАНБААТАРЫГАА УЛСЫН ДЭЭД ШҮҮХ ДЭЭР БҮРТГҮҮЛЭХ ГЭЭД ОЧИНГУУТ Б.НАЙДАЛАА МААНЬ ТАВАН ХҮНТЭЙ ХУРАЛДАЖ ӨӨРИЙГӨӨ СОНГООД "БИ НАМЫН ДАРГА БОЛНО, БҮРТГҮҮЛНЭ" ГЭСЭН ДЭЭ. ТУХАЙН ҮЕД Б.ХУРЦЫН ХУУРАЙ ДҮҮ Т.ДОРЖХАНД МАН-ЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН ӨРӨӨНӨӨС САЛДАГГҮЙ БАЙЛАА. ТЭНДЭЭС ЗАХИА ДААЛГАВАР, МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛАХ ҮҮРЭГ АВДАГ БАЙХГҮЙ ЮУ. ХҮН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРСЭН ГЭЭД БАЙДАГ НӨХДИЙН ҮНЭН ЦАРАЙ ТӨРХ ИНГЭЭД ТОДОРСОН ДОО ЗАЙЛУУЛ …

Avatar

Иргэн 2021-04-20 64.119.26.173

Зэвсэгт хүчнээ улс төрийн зорилгод ашиглавал маш аюултай байдал үүсдэг гэж тов тодорхой заналтайгаар айлгаж сүрдүүлэг хийж байх шиг санагдлаа!? Бид эх орон ард түмнийхээ төлөө байна!? Эв нэгдлийн төлөө байна, ард иргэдийнхээ өмнөөс з****г барихгүй гэж хэлж чадсангүй дээ!? Харамсалтай!? Чөлөөнд байгаа хэдэн ахмад тэгээд бослого тэмцэлд гараад ирлээ юү!? Энэ үгийг сонссон ахмад дайчид дургүй л байгаа байхдаа!?

Avatar

Нэргүй 2021-04-20 64.119.26.173

Зэвсэгт хүчнээ улс төрийн зорилгод ашиглавал маш аюултай байдал үүсдэг гэж тов тодорхой заналтайгаар айлгаж сүрдүүлэг хийж байх шиг санагдлаа!? Бид эх орон ард түмнийхээ төлөө байна!? Эв нэгдлийн төлөө байна, ард иргэдийнхээ өмнөөс з****г барихгүй гэж хэлж чадсангүй дээ!? Харамсалтай!? Чөлөөнд байгаа хэдэн ахмад тэгээд бослого тэмцэлд гараад ирлээ юү!? Энэ үгийг сонссон ахмад дайчид дургүй л байгаа байхдаа!?

Avatar

Зочин 2021-04-20 64.119.26.173

Зэвсэгт хүчнээ улс төрийн зорилгод ашиглавал маш аюултай байдал үүсдэг гэж тов тодорхой заналтайгаар айлгаж сүрдүүлэг хийж байх шиг санагдлаа!? Бид эх орон ард түмнийхээ төлөө байна!? Эв нэгдлийн төлөө байна, ард иргэдийнхээ өмнөөс з****г барихгүй гэж хэлж чадсангүй дээ!? Харамсалтай!? Чөлөөнд байгаа хэдэн ахмад тэгээд бослого тэмцэлд гараад ирлээ юү!? Энэ үгийг сонссон ахмад дайчид дургүй л байгаа байхдаа!?

Avatar

Зочин 2021-04-20 192.82.86.250

Энэ одоо хэн бэ аан, юу хийж бүтээсэн нөхөр вэ аан

Avatar

Хүн. Хүн нам бол бүр анхнаасаа зохиомол зүйл бөгөөд МАН-ын төрсөн биш, төрүүлсэн дүү юм. 2021-04-20 202.9.46.146

АН-ыг устгаж, ҮХЦ-д маргаан үүсгэж, “ялснаар” энэ наманцарын “түүхэн” үүрэг дуусч байгаа. Одоо тэд хэнд ч хэрэггүй хог, илүү ачаа. Монголын улс төрийн талбай эвдрэн сүйрч, тэнд МАН гэсэн ганцхан тоглогч үлдэж байгаа нь Монгол Улс дарангуйлал, хэт төвлөрөл, харгислал, тоталитаризм, монополь ноёрхол руу хальтран орж байгаа аймшигт хандлага бий болов. Хандлага ч юу байхав, энэ муу ёрын үзэгдэл Та бидний нүдний өмнө болж байна. Үүнийг “худлаа”, “үгүй” гэж няцаах ямар ч боломжгүй…

Avatar

Зочин 2021-04-20 66.181.191.182

Зөв л юм хэлж байна. Улс төржүүлэх шаардлага байхгүй шүү дээ.

Avatar

Зочин 2021-04-20 150.129.142.164

Ийм сэтгэлзүйн хувьд тогтворгүй хүн хошууч генерал цолтой болчихсон Монгол улсын зэвсэгт хүчний жанжин штабыг удирдаад сууж байна гэдэг гутамшиг юм даа.
энэ нөхрийг хурдан зайлуулах хэрэгтэй
уйлаад байгаамуу согтуу байгаамуу
цаасан дээр хүний бичээд өгсөн юм олигтойхон уншчих чадваргүй хошного байна

Avatar

БСШУЯ 2021-04-20 202.9.46.146

Сайд Л.Энх-Амгалан: Эрх баригч намын дарга нь намынхаа байранд 300 гаруй офицер цуглуулаад зэвсэгт тэмцэл бослогод уриалаад сууж байна‼️ Зүгээр нэг улстөрийн намын дарга хүн төрийн дээр гарч сууж болдог юм уу‼️

Avatar

Зочин 2021-04-20 66.181.188.30

Battulga daguuluudtaigaa zailj daldraasai, bidend cham shig bolovsrolgui tamirchin hun heregguiee oilgohgui bn uu

Avatar

зочин 2021-04-20 202.70.38.18

Аль ч талд нь орохгүй гэдгээ хэлдэг жинхэнэ цэрэг байна

Avatar

Зочин 2021-04-20 139.5.217.232

Хор хонзон нь дээд цэгтээ хүрсэн Женко МАН-г тараах хууль бус захирамж гаргачихаад яаран сандран Жанжин штаб дээр очсон нь сэжиглэх даварсан үйлдэл мөн. Ямар нэг даалгавар өгсөн л байгаа. Энэ бол ардчиллын нэр барьсан харгисуудын МАН-ыг үзэн ядалт дээд цэгтээ хүрсний илэрхийлэл мөн байна. Түүнийг дэмжигчид ямар нэг аргаар үймээн дэгдээхээ шууд илэрхийлж байна. 2008 оны 07,01-нээр аллага хийсэн АН хэмээх хэт даврагчид галзуурчя байгааг анзаарах хэрэгтэй_хэт даврагчдын анархинамыг яаралтай тараах

Avatar

Зочин 2021-04-20 66.181.161.17

Зөв л ярьсан штаб. Эр хүн.

Avatar

Зочин 2021-04-20 202.9.46.146

Зандаахүү Энхболд ; Тод зочин ярилцлагыг 22:00 цагаас ETV HD телевизээр хүлээн авч үзээрэй.

Avatar

Иргэн 2021-04-20 66.181.189.167

"Улсынхаа аюулгүй байдлыг хангах нь юу юунаас илүү чухал" Үүнийг юу гэж ойлгох вэ??? Гадны орнуудаас аюул учруулаад байна уу??? Арай Баттулгыгаа дуурайгаад МАН аюул учруулж байна гэж хэлэх гээгүй биз??? Хажуугаар нь хаа хамаагүй нэг ТББ-ыг хүртэл нэрийг нь оруулж хольж хутгаад л. Тэр ТББ чинь яачихсан юм бэ???

Avatar

Малчин 2021-04-20 64.119.27.91

ЭНЭ ХОЛБООНД ТӨСВӨӨС ХИЧНЭЭН МӨНГӨ ТӨГРӨГ ӨГСӨНИЙГ ШАЛГАХ Л ХЭРЭГТЭЙ ДЭЭ

Avatar

Зочин 2021-04-20 64.119.20.90

Ард иргэдээ нохой шиг бууддаг МАН зайлж үгүй болвол таарна, та нар хуучины социализмын МАХН биш шүү.

Avatar

Зочин 2021-04-20 202.21.108.44

Өчигдөр Ерөнхийлөгч ЗХЖШ дээр очиход МАН гарууд маш их айсан л даа. Угаасаа цуст коммунистууд бүхнийг хир их цус урсахаар л хэмжиж хардаг болохоороо Зэвсэгт хүчин МАНайхныг буудах нь гэж сүнс нь зайлцгаасан. Уг нь бол бууддаг тал нь МАН шүү дээ, 7/1 нийг санацгаая. Хичнээн хүүхэд залуусыг нохой шиг буудав. Яг тэрэн шигээ санаж өчигдөр айцгаасан. Харин МАН ын байгуулсан цэрэгжсэн зэвсэгт бүтэц иргэдийн эсрэг гал нээхэд гайхахгүй. Тэдний тавиул нь тийм.

Avatar

Зочин 2021-04-20 202.21.108.44

Тийм л учраас Ерөнхийлөгч ЗХЖШ дээр очиж ард иргэдээ МАН ын гэмт бүлэглэлийн зэвсэгт халдлагаас хамгаалахын тулд өөрийн биеэр очиж анхааруулах нь өөрийнх нь үүрэг юм. Одоо МАН ын Хүрэлсүхийн цэрэгжсэн бүтэц бүрэлдэхүүн магадгүй тушаалаар хөдлөхөд бэлэн хүлээж байж ч болох юм. МАН хууль бусаар Төрийн эрхийг бүрэн авч хяналтаа тогтоохын тулд ямарч бузар үйлдэл хийж болзошгүй. Зэвсэгт хүчин маш анхааралтай байж зөв цагт ард иргэдээ Төрөө улстөрийн харгис хүчнээс хамгаалан босно гэдэгт итгэлтэй бна

Avatar

Зочин-2 2021-04-20 192.82.87.194

Зөв. Тэд цэргийн дүрэм журмаа л хэрэгжүүлж байгаа улс. Түүнд алдаа оноо байгааг нуугаагүй. Улс төрчид яагаад цэрэг цуух болоод бна? Өөрсдийнхөө байгаа царайг хар. Амьдралаас тасархай байгаа нь олон зүйл дээр ажиглагддаг.

Avatar

Зочин 2021-04-20 202.9.46.146

ХҮН ий нэр барьсан урвагч Доржханд тэргүүтэй дотоодын дайснуудад хаиуцлага тооцох цаг ирнээ.

Avatar

Зочин 2021-04-20 202.9.46.146

МОНГОЛД ЯВААНДАА ЦЭРГИЙНХЭН ТӨР БАРИНА. ЖАМ НЬ ТИЙМ ЮМ БИЛЭЭ

Avatar

Зочин 2021-04-20 202.9.46.146

Шинжлэх ухааны системт судалгаанаас үзэхэд МАН аль эрт улс төрийн намын шинжээ алдаж, зөвхөн мөнгөөр ажилладаг аварга том сүлжээ болон хувирч, энэ сүлжээгээ хязгааргүй их мөнгөөр зодож, албаар амьтай мэт харагдуулж байгаад хэргийн учир оршино. Өнөөгийн нөхцөл, хүчний харьцаа, улс төрийн тэнцвэр, улс төрийн талбай, тоглогчдын байрлал зэргийг харьцуулан үзвэл МАН-н монопол дарангуйллыг сөрөн зогсож, тэнцвэржүүлж, эсэргүүцэж бгаа, мөн тэгж чадах улс төрийн цорын ганц хүчин нь Ерөнхийлөгчийн инст

Avatar

Зочин 2021-04-20 202.9.46.146

Ерөнхийлөгчийн институт, Ерөнхийлөгч Х.Баттулга мөнөөс мөн. Чухам ийм учраас МАН Х.Баттулгыг газрын хөрснөөс арчих гж үхэн хатан зүтгэж бн. Ерөнхийлөгч Х.Баттулга цорын ганц дарангуйлагч МАН-г сөрөн зогсож бгаа нь ор мөргүй устаж алга болсон эв нэгдлийг сэргээхэд чиглэсэн зөв бөгөөд шударга үйлс мөн.

Avatar

Батый 2021-04-20 66.181.180.229

Энэ "улстөрч" гэж өөрсдийгөө боддог нохдуудыг Оюу толгой, Таван толгой, Зэвсэгт хүчний талаар "эх оронч"-догийг болиулах хэрэгтэй. Бүр хориглох хэрэгтэй байна. Харин үндсэн ажлаа сайн хийхийг шаарддаг байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-04-20 122.201.22.211

АРМИЙГ НЭГ ИЙМ ТҮРҮҮЧИЙН ТҮВШНИЙ УЛСУУДААР ДҮҮРГЭЭД ГЕНЕРАЛЫН ПОГОН ЗҮҮЖ ӨГӨӨД УЯНЫ НОХОЙГОО БОЛГОДОГ ЮМ БАЙНА. ХЭРЭВ ӨНДӨХ БОЛОВСРОЛ ЧАДВАРТАЙ ХҮН ТАВИБАЛ НЭГ Л ШӨНӨ ХООЛОЙ ДЭЭР НЬ ХУТГА ТАВЬЖ БАЙХ МАГАДАЛАЛТАЙ БОЛОХООР ИЙМ ГАРЫН ДОР УЛСУУД ТАВИАД ИДҮҮРИЙГ НЬ АХИУХАН ӨГӨӨД СУУЖ БАЙДАГ БАЙХ

Avatar

зочин 2021-04-20 192.82.69.46

Ганзориг энэ албан тушаалд бэлтгэгдээгүй, хандлага нь буруу хүн байна.Хүүгээ армид явуулсан эх эцэг санаа нь зовох зүйл гарвал УИХ-ын гишүүндээ хандана, тэдэнд хүсэлт тавина. Тэд ЗХЖШ-ын дарга. Ганзоригийг танихч үгүй.Тиймээс УИХ-аар нээлттэй сонсголоор ажил хариуцсан цэргийн дарга нарыг байлдагчийн эцэг эхтэй нь уулзуулж байгаа юм.Тагнуул, цагдаа, батлан хамгаалах байгууллагын ажилтан төрийн нууцтай холбоотой зүйлийг нээлттэй сонсголд хэлэх албагүй. Иймхэн юм ойлгохгүй ЖШ-ын дарга байх гэж

Avatar

зочин 2021-04-20 192.82.69.46

дээрээс нь нээлттэй хэлэлцүүлгийн үер төрийн нууцтай холбоотой асуудал яригдаагүй, төрийн нууцаач ялгаж салгаж ойлгох чадваргүй боловсролгүй мулгуу этгээд байна, яана даа. Бушуухан ажлаа өгөөд зайл.

Avatar

зочин 2021-04-20 192.82.69.46

армийг архичин с****т ахлагч офицеруудаар дүүргэж, яруу алдарт ардын армийн нэр хүндийг унагасан мулгуу хулгайчийн генерал цолыг хураа

Avatar

zochin 2021-04-20 202.179.26.253

bayan targan MANam odoo bur moson tarach estoi. Bid chusej bgaa temchlee chiineeee

Avatar

ub irged 2021-04-20 66.181.161.8

MAN uneheer mongoliin ard tumnii nam. ardchilaliin ner barisan novshiin hulgaichuudiin balagiig zasah gej mash ih zutgej bnaa

Avatar

Зочин 2021-04-20 185.220.101.16

Муу н**ш юу гээд байнаа худал сүр пиүдаа энэ новшыг үтэр түргэн зайлуул.

Avatar

ням. 2021-04-20 66.181.184.154

улс төр гэдэг, Цэрэггүй байж болохгүй гэхдээ улс төржүүлж болохгүй гэдгийг энэ төрийн толгойд байгаа улс эрхээ биш мэдмээр юм. өөрийгөө түмэнд мундаг хүн болгож харуулах гээд байгаа бол өөрийн хийх ёстой ажиллаал сайн хий тэгээл юм болдог л байхгүй юу!

Avatar

Zochin 2021-04-20 192.82.69.46

ene teneg mahan tolgoinuudiig zailulaacheee, ardiin huuhduudiig avaachij a.ldag a.luurchin, arhichin s.d.a.nuud yu ve, yugeed h*****d bna aa. Ta nariin buzar bulaig zasaj zalruulah gej argaa barahdaa neelttei sonsgol hiij bna shuu. Tegeed ch ta nart ard tumnees nuuh yum gej baih yosgui a.luurchidaa.

Avatar

зочин 2021-04-20 192.82.69.46

ene arhichin, a.luurchid UIH-iin uil ajillagaag zaadag hen be, jenkotoi ni hamt bugdiin zailuul

Avatar

Иргэн 2021-04-20 64.119.25.128

Мөн их уур, албан тушаалын шуналаа хууль бус зарлиг гэж юм гаргачихаад ЗХЖШ дээр очиж байдаг. Улсаа нураахнээ энэ Баттулга. Бид 2020 оны сонгуулиар УИХ аа 4 жилээр сонгосон. УИХ бол манай төр. 2017 онд 600,000 хүний саналаар Баттулга 4 жилийн хугацаатай Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Хугацаагаа мөрөөрөө дуусгаад зайлж үз. Улс орныг, иргэдийг амар тайван байлгаж өгөөч гэж гуйж байна.

Avatar

Зочин 2021-04-20 192.82.74.228

Sul vg ih yarina lee, Jadambaa ntr ch geh shig. Uuriigee umuurch bna lee.
Er ni bol Zevsegt hvchniig uls turjvvlj bolohgvi gej zuv yarisaan.
Harin hereg deeree yahiin haritsangui.
Egzegtei much irj magadgvi l bolood yavchihna a ?!

Avatar

Зөв л байна . 2021-04-20 202.55.188.103

Ер нь бол зэвсэгт хүчин бие даасан улс төрөөс хол байх нь зөв . Одоо Миамирыг хар гадаад ертөнцөөс тусгаарлагдлаа . Маш их залуучууд амиа алдлаа . Ер нь явж явж Женко зүгээр хулгай хийсэн мөнгөө өгчих . 280 сая долар шүү дээ . Яагаад монголчууд энэ их мөнгийг нэхэхгүй байгаа нь Монголчууд хэдэн хөлдүү бөх шүтдэгийн хар гай шүү дээ . Бод бод

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: ХАНДЛАГА БУРУУ ХҮНИЙ ҮГ, ҮЙЛДЭЛ БУРУУ БАЙДАГ ЮМ ШҮҮ ДЭЭ. 2021-04-20 150.129.143.172

Ганзориг энэ албан тушаалд бэлтгэгдээгүй, хандлага нь буруу хүн байна.Хүүгээ армид явуулсан эх эцэг санаа нь зовох зүйл гарвал УИХ-ын гишүүндээ хандана, тэдэнд хүсэлт тавина. Тэд ЗХЖШ-ын дарга. Ганзоригийг танихч үгүй.Тиймээс УИХ-аар нээлттэй сонсголоор ажил хариуцсан цэргийн дарга нарыг байлдагчийн эцэг эхтэй нь уулзуулж байгаа юм.Тагнуул, цагдаа, батлан хамгаалах байгууллагын ажилтан төрийн нууцтай холбоотой зүйлийг нээлттэй сонсголд хэлэх албагүй.УИХ гишүүн хэлэхийг шаардах эрхгүй.

Avatar

Офицер 2021-04-20 202.179.24.100

Цэргийн даргыг цэргүүдийн нь өмнө ил мууддаггүй юм, Яагаад гэвэл цэргүүд нь хэрэгтэй үед даргынхаа тушаалыг биелүүлэхгүй болчихно.

Avatar

Зочин 2021-04-20 192.82.73.27

тушаал биелүүлдэггүй ЦЭРЭГ гэж хаа ч байдаггүй юм. Даргын тушаалын буруу зөвийг авч хэлэлцэх эрх цэргийн хүн байдаггүй билээ!!!!

Avatar

Иргэн 2021-04-20 64.119.26.173

Зэвсэгт хүчнээ улс төрийн зорилгод ашиглавал маш аюултай байдал үүсдэг гэж тов тодорхой заналтайгаар айлгаж сүрдүүлэг хийж байх шиг санагдлаа!? Бид эх орон ард түмнийхээ төлөө байна!? Эв нэгдлийн төлөө байна, ард иргэдийнхээ өмнөөс з****г барихгүй гэж хэлж чадсангүй дээ!? Харамсалтай!? Чөлөөнд байгаа хэдэн ахмад тэгээд бослого тэмцэлд гараад ирлээ юү!? Энэ үгийг сонссон ахмад дайчид дургүй л байгаа байхдаа!?

Avatar

Зочин 2021-04-20 66.181.181.222

Битгий биеэ тоогоорой. Энх цагт хамгийн сайн хангамжтой салбар шүү

Avatar

Зочин 2021-04-20 134.101.62.210

МАН ард түмнээ ядууруулж өөрсдөө хагартал баяжиж монголын ард түмний эв нэгдлийг бусьнуулж байгаа нь МАН г татан буулгах хангалттай нөхцөл. Ерөнхийлөгч үндсэн хуульд заагдсан эв нэгдлийг хамгаалах үүргээ биелүүлж байна. Монголын мянга мянган эх орончдыг хөнөөсөн түүх нь зайлшгүй татан буугдах дараагийн нөхцөл. Төрийн албыг төрөлийн, жду, концес, лиценц гээд ….

Avatar

Зочин 2021-04-20 66.181.181.222

Улс төрийн ноцтой мэдэгдэл хийчихээд ЗХЖШ дээр очиж байгаа нь хэнбугайн хувьд ч хардах сэтгэлийг буй болгосон. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын хувьд ингэж хардаж хэлэх бүрэн эрхтэй юм. Үүнийг няцаагаад байх шаардлагагүй. Харин ч ЗХЖШ-ын удирдоага үүнийг тайлбарлахын оронд улс төртэй холбож ихэрхэх хэрэггүй юм.

Avatar

Яг үнэнийг асууя 2021-04-20 192.82.71.116

Манайх хоёрхон улстай хиллэдэг. Энэ Орос, Хятад улс цэрэг, арми, зэвсэглэл, байлдах чадвар, атом, цөмийн хүчээрээ дэлхийд эхний 3-т багтдаг. Энэ хоёроос өөр манайд халдах улс гэж байхгүй. Энэ хоёрын аль нэг нь халдвал та нар яах юм. Та нар ер нь яах улсын төсвөөс маш их хөрөнгө мөнгө байдаг юм. Худлаа улс бүр армитай байдаг гэсэн шалтгаар өөрсдөө маш их тансагладаг, хоосон үргэлгэн газар биш үү. Энэ хоёры улс армийнхаа 100-ний нэг хувийг хөдөлгөхөд та нар дийлэх, хамгаалж чадах юм уу?

Avatar

Зочин 2021-04-20 103.212.119.137

tiim shuu. 2 hon hurshtei, tedenteigee nairsag hariltsaatai gedeg murtluu hariutslagatai alban tushaaltnuud n hariin turemgiilles hamgaalna, busdiin idesh bolno gej yariad baidag n yamar uchirtai yum boldoo

Avatar

Зочин 2021-04-20 192.82.73.59

Үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын талаар жанжин штаб байр сууриа илэрхийлж улс төрийн мэдэгдэл хийж байгаа юм байна гэж ойлгогдлоо.
Ерөнхийлөгч энэ хүнийг дуудаад уулзчихаж болохгүй ,юм гуйж байгаа юм шиг өөрөө очдог нь хүндээ хөнгөнөөс өгчих шиг.

Avatar

Ц. Эрдэнэбат 2021-04-20 202.9.46.35

МАНАЙ СУРГУУЛИЙГ ТӨГССӨН БОЛОХООР НЬ ХҮРЭЛСҮХИЙГ ДЭМЖДЭГ. ЕРӨНХИЙ САЙД БАЙХДАА МАШ ОЛОН ЗҮЙЛ АМЛАЖ БАЙСНААС ГАНЦХАН ХҮҮХДИЙН МӨНГИЙГ НЭМСЭН. БУСАД АМЛАЛТ НЬ ШОУ БОЛСОН! БҮХ ЦЭРГИЙН ХОЛБООНЫ САЛБАРЫН ДАРГА НАРААР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫГ ТОМИЛДОГ НЬ БУРУУ!!!

Avatar

Зочин 2021-04-20 202.126.88.234

Цэргийн малнууд

Avatar

Үрэлсү 2021-04-20 202.9.46.146

Би намаа сөнөөчихлөө гээд согтуу уйлаад явна гэсэн утсаа ч авахгүй сүнээ хавиар л байгаа сурагтай ккк

Avatar

Ардчилсан Монгол улс 2021-04-20 27.122.12.241

Ардчилсан Монгол улсад коммунист угшилтай, 70 жилийн коммунист түүхтэй нам байж таарахгүй. Тиймээс МАН-ыг нэн даруй тараа. Онц байдал зарлаж байгаад Дээд Шүүх МАН-ыг тараах шийдвэрээ гаргах хргтэй. МАН нь ҮХЦ-ийг цагдаагаар бүслүүлэн айлгаж байгаад хууль бус шийдвэр гаргуулсан. МАН бас Дээд Шүүхийг цагдаагаар бүслүүлэн дарамталж сүрдүүлж болзошгүй. МАН өмнөх коммунист намын өнгөрсөн 70 жилийн түүхээр түрээ барьж сонгогчдын толгойг эргүүлдэгийг болиулах хргтэй. Хүүк бол шанааддаг дарангуйлагч.

Avatar

Зочин 2021-04-20 66.181.181.222

Битгий үхэр шиг өмхий амаараа мөөр

Avatar

Zochin 2021-04-20 202.126.88.188

Uls turiin orlogch Hurelsuh

Avatar

? 2021-04-20 139.5.219.85

Тэгээд тэр ЦХолбоо гэдэг… учир нь олдохгүй байгууллагаа татан буулгаач. Хэнийг яах гэж бэлдээд байгаа юм ?

Avatar

Намыг тараах 2021-04-20 103.212.118.52

МАН, АН аль алинийг нь ч тараах хэрэгтэй. Ийм бүтэцтэй нам Хятад, манайх 2-т л байна даа, нийгмийн амьдралын бүх салбарт
энэ бүтцээ шигтгэсэн. Юм хэмжээтэй, энэ нам гээчийг жинхэнэ утгаар нь эхнээс нь байгуулахгүй бол улс орон сүйрлээ

Avatar

зочин 2021-04-20 103.57.94.37

Юүн сүртэйен. Хардах эрх ямар ч иргэнд байдгийн.

Avatar

Зочин 2021-04-20 66.181.161.37

Хоёр хувь хүний тэмцэлд зэвсэгт хүчин оролцох юм бол улс орон маань мөхөх замд шуударна шүү.. Манай хоёр ер нь биш болчихоод байгаа шүү.. Ер нь юм болоогүй байгаа дээр нь аль альнаас нь эвтэйхэн шиг сална байгаа.. МАН ч монголд илүүдэх нь тодорхой болчихсон. АН ч бүр булайгаа үзүүлчихсэн.. Ухаантай аавын хүү ээжийн охин бии дээ..

Avatar

ЕӨК МАНДТУГАЙ 2021-04-20 202.9.46.146

" АЙВАЛ БҮҮ ХИЙ ХИЙВЭЛ БҮҮ АЙ ХИЙСЭН БОЛ БҮҮ ХАРАМС . " ЧИНГИС ХААН

Avatar

Зочин 2021-04-20 202.9.46.146

Монгол цэргийн холбоо гэж юу байдгийн 4000-5000 залуучуудыг цуглуулаад аймгуудад 3 хоног каринтин дээр бэлтгэл хийлгэсэн учрыг нь ойлгоогүй

Avatar

зочин 2021-04-20 202.9.46.7

Хүрэлсүх бол Дарангуйлагч

Avatar

Zochin 2021-04-20 202.126.88.188

Sain bna JSH IIN DARGAA. JINHENE TSERGIIN HUNII GENERAL HUNIO ZANGARAGTAI MEDEGDEL HIISEN BNA. Ayursaihan metiig 10 km iin marshind guilgeed uzeh yumsan

Avatar

Зочин 2021-04-20 192.82.90.132

Монгол улсын Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувиар МАНыг тараах шийдвэр гаргасан нь маш зөвөө. МАН ард түмний дунд яс хаяж талцуулах нь бүр хэрээс хэтэрлээ. Бид МАН-н дарангуйлалтай улс биш үндсэн хуультай улс орон. Энэ намыг Монгол улсад хуулийн дагуу бүртгэж болсон юм чинь хууль зөрчсөн тохиолдолд бас татан буулгах нь хуулинд ч байгаа. Ерөнхийлөгч зөв шийдвэр гаргасан.

Avatar

Зочин 2021-04-20 182.232.227.20

Tarhia (baidag bol) ashiglaad bolj baigaa process g uhasrch chadahgu bol buuni nogoi tsarailj tulburte comment bichij trolldoj suuhaa boloh heregte,

Avatar

зочин 2021-04-20 202.9.46.7

Хүрэлсүх Цэргийн холбоо байгуцлсан нь хууль бус

Avatar

нийслэл хүү 2021-04-20 64.119.18.44

МАН дэндүү эрдэж, бардаж,МОНГОЛ улсын ЕРӨНИЙЛӨГЧИД тоомсоргүй хандаж байсанаа одоо ухаарах цаг болсон. ХЗБ хороон дээр Н.Алтанхуяг МАН-ыг үнэн хэлсэн байна билээ.

Avatar

Зочин 2021-04-20 124.158.83.5

Жонхуу Хүүк хоёрыг хамтад нь улс төрөөс холдуулах ёстой. Энэ хоёрт боловсролёс суртахуун дутагдаж байна. Хоёулаа луйварчин дампуу хүмүүс.

Avatar

Зочин 2021-04-20 66.181.161.78

Baga deslegch topor bolood mangaruudin umnu barits aldahaargui general bna. Erh barigchdin namin darga n mongol tsergiin holboo geech zeregjsen bguullagig tolgoilj bgaag ulalztal hellee.

Avatar

Иргэн 2021-04-20 192.82.84.206

Баттулга нэр дэвшиж чадахаа байчихлаа гээд мангар дээрээ тавичихаад яваад байна янз бүрийн юм болох вий дээ цэрэг албан хаагч нас барахад эмгэнэл илэрхийлж үг хэлдэггүй очдоггүй юм байна лээ гэнэт юу болоод очив бодох л зүйл

Avatar

иргэн 2021-04-20 103.26.195.186

Ерөнхийлөгч чинь түмэн олныхоо итгэлийг алдчихаад байгаам бишүү юу ч хийж мэднэ, яаж ч чадах нөхөр гээд л Харин цэргийнхэн минь ухаантай байж үндэсний аюулгүй байдал түмэн олныхоо олнхийн талд баттай зогсож үзээрэй дээ, наад ек чинь биш болсон байна шүү. Монгол орон үе үеийн эрэлхэг баатар хөвгүүдийнхээ амь нас ухаан заяагаар өдий болтол бусдын эрхшээлд оролгүй үлдсэн н ь түүхэн үнэн шүү дээ. Түүнээс биш алдар нэр албан тушаалд дурдагчдыг өмгөөлөн хамгаалагчид биш

Avatar

Иргэн М 2021-04-20 64.119.22.234

Засгийн эрх барьж байгаа намыг тараасан гэж захирамж гарчихаад жанжин штаб руу очиж байгааг ард иргэд юу гэж ойлгох вэ. Энэ үйлдэл чинь сэжиг төрүүлээд байна даа

Avatar

Зочин 2021-04-20 64.119.24.234

Nus.mn dutuu orhichij gol n mongol tsergii. Holboo geh baiguullagin darga n mangaruudin darga bna ene n huulid niitsej bgaa esehiig shalgah heregtei gesen shuu.

Avatar

зочин 2021-04-20 202.21.100.210

Женко ч эвгүй гардаа. МАН-ыг тонгорохоо мэдэж л байгаа. Ард нь гарчаад зогсож л байх бий вий.

Avatar

Иргэн 2021-04-20 59.153.114.9

Очсон нь үнэн юм чинь тусгай даалгавар өгөөд явсан байхыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Ийм хонзон нь оволзож байгаа үедээ очно гэдэг бүр ч их сонин шүү.

Avatar

Зочин 2021-04-20 202.70.38.18

Жоонкийн дураар цэрэг хөдлөхгүй гэдгийг ойлгуулаад байна малуудаа

Avatar

Маш зөв. 2021-04-20 202.126.88.227

Худлаа цуурхал тарааж нэр хүндийг нь унагаах ажил хийж байна. Хэрвээ өчигдөр Ерөнхийлөгч ЗХЖШ-т очсон гэсэн худал мэдээллийг МАН-ын өрвийсөн авлигачид хийсэн. Улс төрөөс ангид байх ёстой салбар шүү. Сонгуулийн дараа мөнгө төлсөн гаруудыг БХЯ-нд авсан.

Avatar

TZ 2021-04-20 192.82.85.18

Janjin Shtab tumur zam barij duusch baigaa gej deer doorgui yarihiin. "UUCHLAARAI". Tumur zamchid – tumur zam barij baigaa shuu. Unuudriin baidlaar Tumur zamchid Mongolyn ediin zasgiin avch yavj baigaa shuu.

Avatar

Үхсэний улс орон авч явах 2021-04-20 202.179.24.100

УЕТЗ чинь тал нь Оросын өмч

Avatar

Зочин 2021-04-20 103.57.92.240

Энэ бол торийн эргэлт хийх оролдлогын эхлэл шуу онцгой анхаарах хэрэгтэй иймд женког зайлуулах хэрэгтэй шуу

Avatar

Зочин 2021-04-20 202.9.46.146

Хийгдэх л болно

Avatar

Зочин 2021-04-20 122.201.24.27

Цус цэвэрлэгч гээд өөрийгээ бодчихсон гацаа байна шүү???

Avatar

Зочин 2021-04-20 202.126.89.26

ЗХЖШ Асуултанд хариулдаггүй юм.

Avatar

Зочин 2021-04-20 103.26.193.227

Өөрсдөө хууль зөрчиэ Монгол цэргийн холбоо ч билүү байгуулж Хүрэлсүхээр удирдуулсан шүү гөлөөгнүүд.

Avatar

зочин 2021-04-20 139.5.217.95

Женкогийн тушаалаар МАН-ын өчигдөр орой гаргасан мэдэгдэлд хариу өгч байгаа юм байна гэж ойлголоо. ЗХЖШ өөрөө улс төрийн асуудал руу хутгалдаж орох гээд байна уу даа. Нэг л сэжиг төрөөд явчихлаа.

Avatar

Зочин 2021-04-20 67.247.101.247

Тэгэхгүй бол МАН Женко цэрэг хөдөлгөх гэж байна гэж бөөн сенсөөц дэгдээж тэр нь гадаадын хэвлэл мэдээллээр цацагдсан. Үүнд тийм асуудал байхгүй шүү гэж хариу өгч байна. МАН чинь харин Тогоо генералаар удирдлуулсан Цэргүүдтэйь түүний Ерөнхий командлагч нь Хүүк шүү.За тэгээд БХ сайд бас үүнд хамаараад ЗХ-д хийх томилгоо гэх мэт бүх асуудалд оролцох гэж янз бүрээр оролдоод байгаа юм биш үү

Avatar

ЗОЧИН 2021-04-20 66.181.183.131

МУУ НОВШУУД ЧИНЬ ИДЭЖ УУГААД ХАНЖ ЦАДАХГҮЙ БҮҮР БАЙЛДАХ НЬ ЭЭ, ХООРОНДОО.

Avatar

Иргэн 2021-04-20 202.179.26.175

Тийм. Аливаа мэдээ мэдээллийг улс ороэд ямар хор хөнөөлтэй гэдгийг бодохгүй энэ ингэж тжр тэгж гээд тэрүүнд нь хариу өгч үнэн мөнийг тогтоох нэрээр мэдэх мэдэхгүй хүмүшс хамаагүй бурж сэтгүүлчид болон олны танил хүмүүс сошиалаар сэвэх юм. Бүүр хариу өгөхийг шаардаж цуглаан лайв суулт өлсгөлөнч зарлаж байх шиг. Болдог бол нэг хэсэг фэйсбуук өөр юу байдгийн зарим зүйлийг хязгаарламаар л санагдахын.

Avatar

Зочин 2021-04-20 107.189.10.119

Женко баттулгад өгч байгаа мессеж гэж ойлгож байна мэдэгдэл хийгээд гүйж очоод жанжин штабын даргыг цэрэг босго гэж дугтарч байна гэдэг өөрөө женко цэрэгтэй оролдож байна гэсэн үг юм.

Avatar

Amar 2021-04-20 124.158.85.86

Чааваас даа.Женко л ингэж хэл гэсэн юм байх даа.Женког Жонхуу гэж зөв нэрлэж байж ээ.Хө.

Avatar

зочин 2021-04-20 64.119.19.23

яагаад сандараад байна.

Avatar

Зочин 2021-04-20 192.82.68.192

ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧИЙН ТУШААЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ ГЭЖ ОЙЛГОЛОО

Avatar

Зочин 2021-04-20 202.9.46.146

ЦЭРГИЙН ЭРГЭЛТ ХИЙЖ БОЛНО. МАН ыг ТАРААХ НЬ ЗӨВ. ИРГЭНИЙ ДАЙН ГАРСАН Ч ЯАХАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж