Мутацид орсон Сovid-19 дэлхийг түгшээж байна

Хуучирсан мэдээ: 2021.04.20-нд нийтлэгдсэн

Мутацид орсон Сovid-19 дэлхийг түгшээж байна

Мутацид орсон Сovid-19 дэлхийг түгшээж байна

Covid-19-өөс иргэдээ хамгаалахын тулд улс орнууд бүх нийтийн дархлаажуулалтыг эхлүүлсэн. Монгол Улс ч өнгөрсөн хоёрдугаар сараас бүх нийтийн вакцинжуулалтаа эхлүүлсэн юм. Улс орнуудын вакцинжуулалтын байдлыг хүргэе.

ЯПОНЫ ӨНДӨР НАСТНЫ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЭХНИЙ ӨДӨР 1100 ГАРУЙ ХҮН ХАМРАГДАВ

Япон Улс даяар вакцинжуулах ажлыг энэ оны хоёрдугаар сараас эхлүүлж, эрүүл мэндийн салбарын 1 сая 120 мянга орчим ажилтанд эхний тунг, 560 мянган хүнд хоёр дахь тунг тус тус тариад буй ажээ. Харин энэ сарын 12-ны өдрөөс эхлүүлсэн өндөр настны вакцинжуулалтад эхний өдөр нийт 1100 гаруй хүн хамрагдсан талаар Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамнаас мэдээлэв. Япон Улсын Засгийн газар цаашид вакцин түгээлтийг эрчимжүүлэхийн зэрэгцээ өндөр настны вакцины хоёр дахь тунг зургадугаар сарын сүүлч гэхэд дуусгасан байхаар төлөвлөж байна. Засгийн газар энэ сарын 11-ний өдөр 50 мянган хүн тун вакциныг орон нутагт хүргүүлжээ.

АСТРАЗЕНИКА ВАКЦИН ТАРИХ НАСНЫ ДООД ХЯЗГААРЫГ 55 НАСНААС 40 НАС БОЛГОЖ БУУРУУЛЛАА

Онтарио, Алберта мужууд энэ Мягмар гаригаас эхлэн 40 болон түүнээс насны иргэдэд AstraZeneca-Oxford COVID-19 вакцин санал болгож байна. Онтарио мужийн Эрүүл мэндийн сайд Кристине Эллиотын хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр тус мужид эмийн сангууд болон эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан уг вакциныг санал болгох нь.

Хэвлэлийн төлөөлөгч Александра Хилкене Ням гаригт гаргасан мэдэгдэлдээ мужийн “өнөөгийн нөөцөд тулгуурлан” дээрхи шийдвэрийг гаргасан гэж мэдэгдлээ. Онтарио муж дээрхи шийдвэрээ гаргаснаас хэдхэн цагийн дараа Алберта мужийн Амбан захирагч Жесон Кенни АстраЗеника вакцин тариулах эрхтэй иргэдийн насны доод хязгаарыг өөрийн мужид 55 наснаас 40 нас болгож бууруулсан тухай өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

ТОКИО ХОТОД МУТАЦИД ОРСОН ХАЛДВАРЫН АНХНЫ КЛАСТЕРЫН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭВ

Токио хотод энэ сарын 13-ны өдөр халдварлах чадвар өндөрт тооцогдож буй "N501Y" төрлийн мутацид орсон  Сovid-19-ийн 80 тохиолдол бүртгэгдэв. Уг вирусээр халдварласан хүмүүсийг насны бүлгээр нь авч үзвэл 20- иос дээш насны 29, 30-аас дээш насны 14 хүн байгаа бөгөөд эдгээрээс 7 нь нэг эмнэлэгт хэвтэж буй өвчтөнүүд болон тус эмнэлгийн ажилтнууд юм байна. Ийнхүү Токио хотод мутацид орсон Сovid-19-ийн кластерын анхны тохиолдол бүртгэгдсэн нь багагүй болгоомжлол дагуулж, хөл хорионы дэглэмийг хатуу мөрдөхийг хотын захиргааны зүгээс иргэддээ уриалж байна.

МУТАЦИЙН ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ БРИТАНИД НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

Сүүлийн өдрүүдэд Британид Covid-19-ийн Энэтхэгийн төрөл (B.1.617)-ийн халдварын 103 тохиолдол батлагдсан явдал Британийн Засгийн газар болон холбогдох эрүүл мэндийн байгууллагуудыг ихээхэн сандаргаж байна. Тус улсын эрүүл мэндийн албаныхан тархалт болон вакцинд хэр тэсвэртэй эсэхийг судалж байгаа ажээ.

Британи улс Энэтхэгээс ирэх зорчигчдод хилийн хориг тавьсан бөгөөд зөвхөн өөрийн иргэдийг хүлээж авна. Мөн Сovid-19-ийн шинэ төрөл нь Британиас цар тахлыг даван туулах зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгаа хөл хорио, дархлаажуулалтын хөтөлбөр зэргийн үр дүнд сөргөөр нөлөөлж, нийтийн эрүүл мэндийг хамгаалах ажилд эрсдэл учруулж байна. Энэ байдал нь улс орнууд Сovid-19-ийн төрлүүдийг тодорхойлох чадамж бүрдүүлэх шаардлага байгааг илтгэв.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж