"Би зөв газраа ажиллаж байна" | News.MN

"Би зөв газраа ажиллаж байна"

"Би зөв газраа ажиллаж байна"

Охины минь төрсөн өдөр болж, торт авах гэж анх Миний дэлгүүр орж байлаа. Тухайн үед  ажил хийдэггүй байсан болохоор үүдэнд байсан ажлын зар нүдэнд тусан, дэлгүүрийн менежертэй нь уулзан ажиллах хүсэлтэй байгаагаа хэлэн цагийн ажилтнаар орж байлаа. Нэг өдөр менежер маань намайг дуудаад үндсэн ажилтан болж худалдагчаар ажиллах уу гэж асуухад надад үнэхээр сайхан санагдаж, эрч хүчтэйгээр ажлаа хүлээж авч байлаа.

Тун удалгүй манай салбар үйл ажиллагаагаа шинэчлэн Миний #хэмнэлттэй форматыг Монгол Улсад анх нэвтрүүлэн, нээлтээ хийсэн юм. Энэ үед ажлаараа бахархах сэтгэл төрж, маш ихээр догдолж байсан. Яагаад гэвэл бид үйлчилгээний ажил хийдэг учраас үйл ажиллагаагаа шинэчилж үүд хаалгаа нээж байгаа нь үнэхээр сайхан байсан, үүгээр ч зогсохгүй бид ч бас өндөр цалин, урамшуулал авах бүрэн боломжтой болсон юм. Үйл ажиллагаа маань шинэчлэгдсэнээр би уян хатан цагийн хуваариар ажиллах боломжтой болж, өөрийн бүтээмжээ илүү шударгаар үнэлүүлж, илүү өндөр цалин урамшуулал авах болсон. Үүгээр ч зогсохгүй сар бүр Багийн бүтээмжийн бонус авч эхэлсэн.

Өмнө нь би ажил хийдэг байсан ч гэсэн хангалттай хуримтлал үүсгэж чаддаггүй байсан. ОДОО БОЛ ТОГТМОЛ ОРЛОГОТОЙ БОЛЖ МӨНГӨӨ ХУРААЖ, ИРЭЭДҮЙДЭЭ ХЭРЭГЛЭХ ХУРИМТЛАЛАА ҮҮСГЭЖ ЧАДАЖ БАЙНА.

Энэ хэцүү цаг үед зарим газрууд үүд хаалгаа хааж, ажилчдаа ч цалинжуулж чадахгүй байгаа үед би ЗӨВ газраа ажиллаж байгаа юм байна гэж бодож, ажлаараа илүү бахархаж, өөрийнхөө болон гэр бүлийнхээ төлөө улам илүү хичээн ажиллаж байна.

#Миний_сүлжээ #Миний_хэмнэлттэй

#Minii_Suljee #Minii_Khemnelttei

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-20 103.212.117.29

maskaa zuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж