ЭМЯ: Вакцинд хамрагдсан 2304 хүн Covid-19-өөр халдварласан | News.MN

ЭМЯ: Вакцинд хамрагдсан 2304 хүн Covid-19-өөр халдварласан

ЭМЯ: Вакцинд хамрагдсан 2304 хүн Covid-19-өөр халдварласан

ЭМЯ: Вакцинд хамрагдсан 2304 хүн Covid-19-өөр халдварласан

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын талаарх цаг үеийн ээлжит (2021.04.20) мэдээллээ хийлээ.


Covid-19-ийн тохиолдол өссөөр байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулав. Тус яамны өнөөдрийн мэдээллээр сүүлийн 24 цагт Covid-19-ийн 1311 тохиолдол шинээр батлагдаж, нийт батлагдсан тохиолдол 24195 болжээ. Халдварын улмаас хоёр хүн нас барсан байна.

Сүүлийн 24 цагт батлагдсан тохиолдлуудаас

  • Улаанбаатарт 1214
  • Орон нутагт 97 тохиолдол тус тус бүртгэгджээ.

ЭМЯ-наас өгч буй мэдээллээр нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 9 дүүрэг, 150 гаруй хороонд  голомт байгааг тандалт судалгаагаар илрүүлжээ. Иймд байршлыг нарийвчлан хэлэх боломжгүй аж. Мөн орон нутагт бүртгэгдсэн тохиолдлуудыг задалбал,

  • Увс-1
  • Завхан-14
  • Ховд-2
  • Төв аймаг-7
  • Өвөрхангай -3
  • Сэлэнгэ-1
  • Хэнтий-4
  • Дархан-Уул-61 /хамгийн өндөр/
  • Орхон-4 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар Covid-19-ийн онош нь батлагдсан 3520 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 2578 нь хөнгөн, 926 хүн хүндэвтэр, биеийн байдал нь хүнд 253, маш хүнд 63 хүн байна. Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд хүнд болон маш хүнд хүний тоо эрс нэмэгдэж, биеийн байдал нь хөнгөн хүмүүсийн тоо буурсаар байгааг ЭМЯ-наас мэдээлэв.

Covid-19-ийн онош нь батлагдсан хүмүүсийн тухайд өгүүлэхэд, өмнө нь ахмад настнуудын биеийн байдал хүндэрдэг байсан бол одоо залуучуудын биеийн байдал хүндрэх эрсдэлтэй болжээ. Мөн өвчлөл хүндэрсэн тохиолдлууд бүртгэгдэх болсон байна. Жишээ нь, сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн тоо 20 хоногийн өмнө 5 байсан бол өнөөдрийн байдлаар 63 болж өсчээ.
Үүнийг дагаад эмч, эмнэлгийн ажилчдын хүний нөөцөд томоохон бэрхшээл үүсэх эрсдэлтэй байна. Одоогоор Covid-19-ийн онош батлагдсан ч биеийн байдал нь хөнгөн, гэрээр эмчлүүлж буй 5033 хүн байгаа аж. Тэдэнд дүүрэг, өрхийн эмнэлгээс хяналт тавин ажиллаж байна.

ЭРСДЭЛТ БҮЛГИЙН ХҮМҮҮСЭЭС PCR ШААРДАХГҮЙГЭЭР ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

ХӨСҮТ-ийн Дэд захирал Ж.Байгальмаа Covid-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Вакцины хоёрдугаар тунг тариулсан иргэд эсрэг биетийн шинжилгээ өгөх нь зөв үү. Энэхүү шинжилгээг хаана зохион байгуулж байна вэ?

-Вакцины хоёр тун тариулсан иргэд эсрэг биетийн шинжилгээ өгөх шаардлагагүй. Эсрэг биетийн шинжилгээ өртөг өндөртэй.

-Вакцинд хамрагдсан ч Covid-19 цар тахалд өртсөн хэчнээн хүн байна вэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу. Мөн вакцины хоёр дахь тунг тариулсан ч халдвар хамгааллын дэглэмээ баримтлах ёстой юу?

-Дархлаажуулалт эхэлснээс хойш 617183 хүн вакцинд хамрагдсан байна. Үүнээс 2304 нь буюу 0.04 хувь нь халдварт өртсөн. Эдгээр хүмүүсийн 74 хувь нь вакцин тариулснаас хойш 0-24 хоногт халдвар авсан байна. Одоогоор Монгол Улсад дөрвөн үйлдвэрлэгчийн гурван өөр төрлийн вакцин бүртгэлтэй байгаа. Ер нь вакцин тариулсан ч халдвараас 70-95 хувь хамгаална. Вакцины хоёр тунг тариулсан ч халдвараас 100 хувь хамгаалагдлаа гэж бодох хэрэггүй. Тиймээс вакцины хоёр дахь тунг тариулсан ч амны хаалт зүүхгүй гэж ойлгож болохгүй. Ямар ч тохиолдолд амны хаалт зүүж, гараа угааж, зай барих шинэ амьдралын хэв маягт дадах хэрэгтэй.

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр мэдээлж буй хоногт бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлын тоо зөрүүтэй байна. Үүнд тайлбар өгнө үү?

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:

-Өнөөдрийн нөхцөлд нэгдүгээрт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн тоог танилцуулж байна. Хоёрдугаарт, гэрийн ажиглалтад байгаа хүмүүсийн тоог танилцуулж байна. Үүн дээр эдгэж гарсан болон нийт Covid-19-ийн онош батлагдсан тохиолдлуудыг танилцуулж байна. Тухайлбал, сүүлийн 24 цагт 1311 хүнд Covid-19-ийн онош батлагдсан. Энэ нь эмнэлэгт болон гэрээр эмчлүүлж буй хүний тоонд огт ороогүй. Учир нь, 24 цагт тандалт судалгааны багийнхан тухайн өвчтөнд эмнэлзүйн үнэлгээ хийнэ. Нөгөөтэйгүүр өчигдөр батлагдсан тохиолдлуудаас тодорхой тоо үлдсэн байдаг. Энэ бүх тоо нэгдээгүйгээс энэхүү тоо зөрдөг. Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд хоногт тогтмол 1000 тохиолдол бүртгэгдлээ. Тандалт судалгааны албаныхан 24 цагт багтаж ажиллах гэж хичээж байна. Зарим тохиолдолд тухайн хүмүүстээ очиж чаддаггүй тохиолдол гардаг.

Ж.БАЙГАЛЬМАА:

-Covid-19-ийн тохиолдлын тоо нэмэгдэх бүрт 24 цагт хүрч үйлчлэх асуудал төвөгтэй байна. Гэхдээ тандалт судалгааны багийн тоог нэмж, дүүрэгт ажиллаж байна. Энэ тоо удахгүй тэнцэнэ.

Covid-19 цар тахалд өртөж эдгэсэн хүмүүс дахин шинжилгээ өгөх шаардлагатай юу. Хотоос гарах, албан байгууллагаар ороход заавал PCR шинжилгээ шаардаж байна?

Заавал PCR шинжилгээ өгөх шаардлагагүй. Бид өмнө нь ч хэлж байсан, халдварт өртөж эдгэсэн хүмүүсийг эргэж ажилдаа ороход нь албан байгууллагууд PCR шинжилгээ нэхэхгүй байхыг зөвлөсөн. Гэсэн ч албан байгууллагууд шинжилгээ нэхэж байна. Халдвар авч эмчлүүлээд, эмнэлгээс гарсан хүн эмчлэгч эмчээсээ магадлагаа авна. Гэрээр тусгаарлагдаж байгаа хүмүүс харъяа дүүргийн өрхийн эмчээс магадлагаа авч болно. Өөрөөр хэлбэл, PCR шинжилгээ өгөх шаардлагагүй, магадлагаа үзүүлэх боломжтой.

-ХӨСҮТ-ийн ачаалал хэр байна вэ. Одоогоор хэчнээн хүн хэвтэн эмчлүүлж байна вэ?

-Зөвхөн ХӨСҮТ биш, бүх дүүргийн эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд ор дэлгэсэн. Сүүлийн үед халдварын тохиолдол эрс нэмэгдэж, хүнд болон нэн хүнд өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байгаа тул өвчлөл хүндэрсэн хүмүүсээ хүлээж авахаар зохицуулалт хийж байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар халдварын онош батлагдсан нийт 35 хүн эмчлүүлж байна.

-Хүнс тээврийн жолооч нар шинжилгээний бичигтэй хот хооронд зорчиж байгаа ч хариугаа хүлээхдээ цаг алдаж байна. PCR шинжилгээтэй холбоотой асуудлыг хэрхэн цэгцлэх вэ?

-PCR шинжилгээ төдийгүй эмнэлзүйн тусламж үйлчилгээтэй холбоотой удирдамж түр заавруудыг шинэчилж байна. Халдварын тархалтын үе шатаас хамаарч шинжилгээ хийх, эмнэлгийн тусламж үзүүлэх зэрэг зохицуулалт шинэчилж байна.

-Гэрээр эмчлүүлж буй хүмүүст ямар зохицуулалт хийх вэ. Халдварын онош батлагдсан тохиолдолд ХӨСҮТ-өөс ирж тусламж үзүүлэх үү, эсвэл тухайн дүүрэг хариуцах уу?

-Өнөөдрийн байдлаар 6705 хүн гэрийн тусгаарлалтад байна. Тэдний 4440 нь гэрийн хяналтад байгаа юм. Мөн 2559 хүн ажиглалтаас гарсан. Цаашид халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа тул эрсдэлтэй бүлэг (60-аас дээш насныхан, архаг суурь өвчтэй) хүмүүсээ тодорхойлж, PCR шинжилгээний бичиг шаардахгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх түр журам мөрдөж байна. Гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүсийн өдөр бүрийн хяналтыг сайжруулах зохицуулалт хийж байна. Халдварын онош батлагдсан хүмүүсийг дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагууд хариуцна. Дээр дурдсанаар дүүрэг бүрт тандалт судалгааны багийнхан ажиллаж, яаралтай хариу арга хэмжээ авч байгаа юм.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Sunday, April 18, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

эмч 2021-04-20 202.9.40.192

сүүлийн 24 цагт 1311 хүнд Covid-19-ийн онош батлагдсан. Энэ нь эмнэлэгт болон гэрээр эмчлүүлж буй хүний тоонд огт ороогүй. Учир нь, 24 цагт тандалт судалгааны багийнхан тухайн өвчтөнд эмнэлзүйн үнэлгээ хийнэ. Нөгөөтэйгүүр өчигдөр батлагдсан тохиолдлуудаас тодорхой тоо үлдсэн байдаг. Энэ бүх тоо нэгдээгүйгээс энэхүү тоо зөрдөг…. энийг ойлгодоггүй ээ. худлаа нэмэж хассаар байгаад төөрсөн ….

Avatar

Зочин 2021-04-20 202.131.225.197

Gaduur belcheed hasagdaad bai amar

Avatar

Zochin 2021-04-20 64.119.22.38

ene gertee suuj chaddaggui huduunii maluudiig bugdiig n hotoos zailuul, mal shig gaduur belcheed yavaad baina. hotod ircheed hun shig baij chadahgui baigaa mulguunuudiig bugdiig n oron nutagruu n zailuul, dahij hotod orj ireh erhiig n hyazgaaral. mal bol huduunuu belch, hun yum bol hun shig hotjood, soyoltoi ba bolovsroltoi bolood, uhamsar uureg hariutslagatai bai. manai ulsiig alj baigaa hoer yum bol huduunii maluud ba UIH-in orkuud, yamar ch bolovsrolgui maluud.

Avatar

Zochin 2021-04-20 64.119.22.38

naad neg hyatad vaktsina boli geed baihda, sonsdog unshdag hun erduusuu baihgui bugd manguu mulguunuud, naad MAH nam chin hyataduudaas mungu avj uursdiin humuusee huuramj vaktsinaar haldvarluulaad baigaag oilgodog neg ch mal algaa, naad vaktsinaa laboratord ochood shalgaachee, yu tariad baigaagaa ch medehgui mulguunuudaa!!! hyatad hezeech mongold chin setgeleesee yum uguhgui, zaaval novshiin sanaa gargana, yag UIH-in gishuud shig. sereechee!!!

Avatar

Зочин 2021-04-20 202.9.40.40

HAldwartiin emnelegt 35 hun emchluulej baigaa gesen bna ene zow too monuu her wee unen bol achaalal baga baigaa ym bish uu

Avatar

иргэн 2021-04-20 66.181.182.164

Бие сул архаг хуучтай настай хүмүүс вакцинаас болж өвдсөн юм биш биз

Avatar

судлаач 2021-04-20 192.82.89.145

Одоо монголд тархаж байгаа халдварын вирус ямар төрлийн гэдгийг ялгаж чадаж байгаа юу. Нөгөө хурдан тархдаг мутацид орсон вирус нь тархалтыг түргэсгээд байгаа юу ?

Avatar

Зочин 2021-04-20 66.181.188.64

1.Гэрийн тусгаарлалт 6705 …тэдний 4440 нь гэрийн хяналтанд гэлээ ….. энэ 4440 хүнийг халдвартай гэж ойлгох уу ХАЛДВАРТАЙ иргэдээ ЭМНЭЛЭГТЭЭ л эмчлээч ээ ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮС МААНЬ гэр бүлийнхэндээ эрсдэл үүсгээд л байгаа ӨӨРТ нь ч гэрийнхэнд нь ч хэцүү л байгаа шүү дээ ….2.Хүнээс амьтанд халддаг л гээд байсан Хөдөө орон нутагт ХАЛДВАР ТАРХСАНААР хэдэн малд халдвар тархвал ХЭЦҮҮДЭНЭ ….МАЛ ЭМНЭЛГИЙН эмч нар хянаж л байдаг байгаа даа 3. Хятадад МАСК зүүхгүй байна гэнэ

Avatar

Zochin 2021-04-20 192.82.69.46

Hatuu hol horison geh hernee gaduur duuren orkuud belchij bna, hol horiogoo changatgaacheee. Hiatadad avsan shig hatuu arga hemjee avahgui bol hetsuudheer l bna da.

Avatar

mngol 2021-04-20 202.9.46.163

вакцин хиилгэсэнгээдл манай малууд хаа хамаагүй гадуур шоудах нь эхссэнээээс ажил гэрэээрэээ малууд

Avatar

Зочин 2021-04-20 202.55.188.36

Эм нэртэй ЕС хуухэлдэй, Самарсайхан, Сумтайбузар 3 Монголыг самарч дуусаагуй байна уу? Хэдий болтол албан тушаалтайгаа зууралдаад суух вэ? Лай болохоор зай бол!

Avatar

Зочин 2021-04-20 202.179.27.101

Сайн чанартай вакцинаар вакциндачэ .Муу вакцинчин улам хөндрүлээд байншдээ

Avatar

зз 2021-04-20 192.82.89.145

Манайд хийгээд байгаа Хятадын вакциныг 50 -70 хувь хамгаалдаг гэж мэдэгдээд байгаа тэгвэл энэ вакцин хийлгэсэн хүмүүсийн 2 хүний нэг нь, сайндаа л 3 хүний хоёрт нь дархлаа тогтож байна гэсэн үг байна ш дээ.

Avatar

Ерөнхий сайд үгээ хэлж байхыг хүсье 2021-04-20 88.103.231.157

Бусад улсыг харахад Ковидтай тэмцэх ажлыг засагийн газар нь биеэрээ хариуцаж байна. Өдөр бүрийн мэдээлэлийг ЭМЯ нь биш, Ерөнхий сайд нь засагийн газрын холбогдох гишүүдийн хамт биеэр мэдээлж байна. Оюун-эрдэнэ нар хаана байна аа? Хариуцсан ажлаа хийнэ үү.

Avatar

Зочин 2021-04-20 202.55.188.38

Байдал гайгүй байхад уралдаж нүүрээ гаргаад бсн дарга нар чимээгүй болчихож

Avatar

Зочин 2021-04-20 192.82.75.73

MAN zasag Uvchin oruulj ireed, tuugeeree uls turiin togloom hiin dalimaar n ashig mungu tsavchij ard tumniig husur hayasnaas iim bolloo, ene bol aimshigtai too!!!!

Avatar

Зочин 2021-04-20 103.26.194.230

Нөгөө мутаци зутаци нь юу болж байгаа юм бол доо.Тархац маш эрчимтэй боллоо

Avatar

бб 2021-04-20 202.9.40.36

Гэрээр эмчлүүлж буй 5033 хүн чинь халдвар тараана шдээ

Avatar

Хонгор 2021-04-20 202.9.47.15

ЭМЯ дархлаажуулалтын ажлыг эрүүл ахуй ариун цэврийн мэргэжилтэй хүнд хариуцуулахаа болио Мэргэжлийн хүнд хариуцуулаагүйгээс иргэдэ дархлаажуулалтыг буруу ойлголт өгч үр дүнгүй мэт байдал бий болгож байна ЭА бол зөвхөн тахрвар судлах, ариун цэвэр, халдваргүйуүүлэлтийг хариуцна Мэдддэгээ хийх нь зөв Хон

Avatar

Зочин 2021-04-20 59.153.113.171

Оюунэрдэнэ хааччихваа, суулээ хавчаад бас зугтчихвуу яав? Нам улс торийн хор найруулаад завгуй болсон догоо доо, ковидод л анхааралаа хандуулмаар байна даа, оросын спутникийг хурдан хооцолдож авчраад хумуустээ тарих хэрэгтэй байна, хумуус хулээгээд л байна шуу,

Avatar

Irgen 2021-04-20 103.26.195.110

Hurelsuh Oyunerdene nyambaatar ayursaihan nar tusaad uhchuul mon ch olon hun bayarlah bhdaa

Avatar

Зочин 2021-04-20 66.181.161.94

Yav muu yorolson yum be mongol hun amnii belgetei yum yariach dee iim hetsuu tsagt

Avatar

Зочин 2021-04-20 122.201.21.127

Одоо заавал PCR шинчилгээ хүлээх хэрэгүй ээ ДЭМБ-ийн зааврийн дагуу шинж тэмдэг илэрсэн , тархалт их бүс нутаг бол ковид туссан гэж үзээд шууд эмчилгээгээ эхэл ээ

Avatar

Зочин 2021-04-20 59.153.113.171

Гэрээсээ гарахгуй бай гээд хэлж огочээ, агаар салхинд гарч болно л гээд байхын! Хуухдууд гараад очих газар нь ойлгомжтой тоглоомын сагсны талбайд боон боогнорол, эргээд шинж тэмдэггуй халдварыг гэрийнхэндээ дуудээ тарааж байна шуудээ МАНгараа, иргэдийн угийг сонсдоггуй юм бол ядахдаа эмч нарын угийг аваачээ МАНгаруудаа,

Avatar

Зочин 2021-04-20 59.153.113.171

Хэлэх эрхийг нь авчихаад оороор хэлбэл Дарга юу гэж хэлэхийг л иргэд хулээдэг шуудээ, « хуухдуудээ ! гэрээсээ битгий гар» гээд ЕС, шадар сайд нь нэг дуугарчихаачдээ.

Avatar

Зочин 2021-04-20 66.181.161.126

ш** ш** жүжгээ зогсоо

Avatar

ҮНЭН 2021-04-20 103.26.194.206

ийм л******д тусаад

Avatar

Зочин 2021-04-20 122.201.21.127

Одоо заавал PCR шинчилгээ хүлээх хэрэгүй ээ ДЭМБ-ийн зааврийн дагуу шинж тэмдэг илэрсэн , тархалт их бүс нутаг бол ковид туссан гэж үзээд шууд эмчилгээгээ эхэл ээ

Avatar

Зочин 2021-04-20 202.126.90.41

Shinjilgee avah tsegt sorits hyazgaarlagdmal bn. Mash tsoohon toogoor avch bhad ingej ondor garch bn. Soritsnii toogoo nemeed iluu olnoos shinjilgee avbal ene too baga sanagdana daa.

Avatar

Зочин 2021-04-20 202.55.188.36

Сунгах бол менге нэмж егеерэй, хоосон хоригдохгуй шуу!

Avatar

Зочин 2021-04-20 192.82.71.19

dawraad bgarai pzda mni bid narin umnus amidarch bgm shig bhima ta nar

Avatar

Зочин 2021-04-20 59.153.113.171

Харин тиймээ, хунтой омноос амьдарч огох гэж байгаа юм шиг их юм болохийн т1

Avatar

G 2021-04-20 122.201.24.133

odoo ene ajilgui humuusiin omnoos 36% ndsh toloh gj bdg

Avatar

Зочин 2021-04-20 202.21.107.104

Нэг хүний 300к нэг сард хангалттай. Чиний идэх хирээр монгол өрөнд орно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж