Сэлэнгэ аймагт хууль бусаар ашигт малтмал олборлох гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллагаас таслан зогсоожээ. Тодруулбал, тус аймгийн цагдаагийн газраас Экологийн цагдаагийн албатай хамтран хууль бусаар ашигт малтмал олборлохоор бэлтгэж байсан үйлдлийг илрүүлж, арга хэмжээ авчээ.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Өлөнт, Харгана, Ялбаг, "Бэрлэгийн цагаан тохой, Бугант тосгоны Их алт зэрэг газарт шалгалт явуулахад хууль бусаар ашигт малтмал олборлох зорилготой бэлтгэж байршуулсан 82 техник, тоног төхөөрөмжийн эздийг тогтоосон байна.
Мөн тухайн газруудаас 10 эксковаторыг албадан буулгасан аж. Энэхүү хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хамтарсан хяналт шалгалт үргэлжилж байна.
Холбоотой мэдээ