Польш улсын Кельце хотноо зохион байгуулагдаж буй Сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн найм дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын залуучуудын шигшээ багийн хоёр тамирчин хүрэл медалийн болзол хангаад буй юм. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд А.Хулан хүрэл медалийн төлөө Казахстаны Турабаев Гулнуарыг 5:0 гэсэн харьцаатай хожиж, мөнгөн медалийн төлөө тулалдах эрхээ авсан.
Эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Э.Сүхбат хүрэл медалийн төлөөх тулаанд Испанийн Пантожа Морено Хуаныг буулган авчээ. Хүрэл медаль аваад буй хоёр тамирчны хувьд өнөөдөр (2021.04.20) мөнгөн медалийн төлөөх тулаанаа хийнэ.
Боксын залуучуудын үндэсний шигшээ баг Польш улсад ДАШТ-ий өмнө хамтарсан бэлтгэл хийсэн бөгөөд доорх бүрэлдэхүүнээр ДАШТ-д оролцож байна.
Эрэгтэй:
- Э.Сүхбат /-52 кг/
- Б.Алтантулга /-57 кг/
- Г.Ган-Эрдэнэ /-60 кг/
- А.Жандос /-69 кг/
Эмэгтэй:
- Д.Номин-Эрдэнэ /-48 кг/
- А.Хулан /-51 кг/
- Т.Номин-Эрдэнэ /-57 кг/
- Г.Бадмаараг /-60 кг/
Дасгалжуулагч багш:
- Т.Чулуунтөмөр
- Ж.Еркин
- Т.Ганзориг
Холбоотой мэдээ