Facebook: "Clubhouse"-тай өрсөлдөх үйлчилгээнүүд нэвтрүүлнэ | News.MN

Facebook: "Clubhouse"-тай өрсөлдөх үйлчилгээнүүд нэвтрүүлнэ

Facebook: "Clubhouse"-тай өрсөлдөх үйлчилгээнүүд нэвтрүүлнэ

Facebook: "Clubhouse"-тай өрсөлдөх үйлчилгээнүүд нэвтрүүлнэ

Дэлхийн хамгийн том цахим сүлжээ болох “Facebook” компани “Twitter”, “Clubhouse” зэрэг платформуудтай өрсөлдөх шинэ аудио үйлчилгээнүүд нэвтрүүлэх гэж байгаагаа өчигдөр (2021.04.19) зарлажээ.

“Facebook”-ийн Гүйцэтгэх захирал Марк Зукербергийн хэлснээр, 2021 оны зунаас зах зээлд нэвтрэх шинэ үйлчилгээнүүд нь богино аудио клип илгээх “Soundbites”, аудио хэлэлцүүлэг өрнүүлдэг “Live audio” өрөөнүүд байх аж. Мөн “Facebook” хэрэглэгчид подкастуудыг сүлжээн дотроо тоглуулдаг болох юм байна.

Шууд аудио хэлэлцүүлэг өрнүүлдэг өрөөнүүдийг “Facebook” болон “Messenger”-ийн аль алинд нь ашиглах боломжтой гэж “Facebook”-ийн албан ёсны хуудаст мэдээлжээ.

Жил орчмын өмнө зах зээлд нэвтэрсэн “Clubhouse” аудио аппликэйшны эрэлт сүүлийн үед огцом нэмэгдээд байгаа юм. “Twitter” ч мөн “Clubhouse”-ыг орлох “Spaces” үйлчилгээ нэвтрүүлсэн билээ.

Эх сурвалж: TECHCRUNCH.COM

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж