Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийнхан “Цэрэг эрсэд хүргэх таны илгээмж” аяныг тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан хугацаат албаны дайчдын ар гэрийнхний дунд өрнүүлэх болжээ.
2020 оны арванхоёрдугаар сараас эхлэн шинэ жил, Цагаан сар, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан илгээмжийг хүлээж авсан бөгөөд өдгөө хэрэгжээд хэвшил болгосон байна.
Цар тахлын эрсдэлтэй энэ үед дайчдын эцэг эх, ар гэрийнхний сэтгэл шингэсэн илгээмж, захидал, гэрэл зургууд Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгаас эзэндээ тогтмол ирсээр байгаа аж. Хамгийн сүүлийн жишээ гэхэд байлдагч Э.Лхасүрэн илгээмжээр гэрээсээ унших дуртай боть номоо захиалж авчруулсан байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ