Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабаас иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн албаны өдөр тутмын үйл ажиллагааг иргэдэд зөвөөр ойлгуулах, сурталчлах зорилгоор хугацаат цэргийн алба хааж байгаа дайчдыг ар гэрийнхэнтэй нь утсан холбоогоор тогтмол холбож байна.
Тус аймгаас 2020 оны I, II ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан Зэвсэгт хүчний 186, Хилийн цэргийн 0245 дугаар ангид алба хааж байгаа байлдагчдыг ар гэрийнхэнтэй нь “zoom” программ ашиглан “уулзууллаа”.
Энэ үеэр Хил хамгаалах Ерөнхий газраас зохион байгуулсан захидлын уралдаанд тэргүүлсэн Хилийн цэргийн 0245 дугаар ангийн байлдагчид өөрсдийн захидлаа цахимаар холбогдож байгаа ар гэрийнхэндээ уншиж сонирхуулсан юм.
Эх сурвалж: БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ