Дорнын эдийн засгийн чуулга уулзалт нь Алс Дорнодыг эдийн засгийн өсөлтийн төв болгох боломжтой
ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова "Тус Эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд хэлэлцэх сэдвүүд нь цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн шинэ шийдлүүдийг хайхад чиглэгдэнэ. Бид уг форум нь ОХУ-ыг Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн төвүүдийн нэг болгох манай стратегийн бодлогыг хэрэгжүүлэх дараагийн томоохон алхам болно гэж найдаж байна. Бид агуу том Евразийн өргөн хүрээний интеграцийг хөгжүүлэх боломжид анхаарлаа төвлөрүүлэхээр төлөвлөж байна" гэж хэлэв.
Түүнчлэн ОХУ-ын Гадаад харилцааны яамны албан ёсны төлөөлөгч одоогийн байдлаар Владивостокийн форумын үеэр өргөн хүрээний болон сэдэвчилсэн уулзалт хуралдаанууд, бизнес хэлэлцүүлгүүд, үзэсгэлэнгийн болон соёл, хүмүүнлэгийн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар өргөн цар хүрээтэй хөтөлбөр боловсруулж байгаа талаар мэдэгдлээ.
Эх сурвалж: ТАСС
Холбоотой мэдээ