Цар тахлын эрсдэлийг биеэрээ мэдэрч байж ухаарах гэж үү?

Хуучирсан мэдээ: 2021.04.20-нд нийтлэгдсэн

Цар тахлын эрсдэлийг биеэрээ мэдэрч байж ухаарах гэж үү?

Цар тахлын эрсдэлийг биеэрээ мэдэрч байж ухаарах гэж үү?

Бидний цөөхөн монголчууд дунд хэтэрхий хэнэггүйгээ гайхуулах хүн олон байна. Цагаа олоогүй хэнэггүйтэл амь насаа алдах хүртэл эрсдэл дагуулж буйг ойлгохгүй байгаа нь харамсалтай.

Дэлхийн гурван сая гаруй хүний амийг авч одсон Covid-19 цар тахалд монгол хүн ажрахгүй, халдвар авсан ч хөнгөн тусна гэсэн өрөөсгөл бодлыг өнөөдрийн нөхцөл байдал өөрчилсөөр байна. ЭМЯ-наас мэдээлснээр, Монголд халдварын шалтгаант нас баралт 49-д хүрч, нийт 22884 тохиолдол батлагдаад байгаа билээ.

Монголд цар тахал гараагүй мэт манайхан дэлгүүр хэсч, гудамж талбайгаар чөлөөтэй хөлхсөн хэвээр байна. Түүгээр ч зогсохгүй Улсын онцгой комисс агаарт гарахыг зөвшөөрсөн хэмээн, гэр бүл, найз нөхөд, хамаатан саднаараа зугаалга зохион байгуулж буй нь халдвар тархах эх үүсвэр болж буйг холбогдох албаныхан анхааруулж, иргэддээ аль болох гэртээ байхыг зөвлөж байна.

Нийслэлд өнөөдөр хүүхдийн тоглоомын талбайд эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулан ирцгээж, халдвар тарааж, хүүхдүүдээ аюулт цар тахлаар өвчлүүлж байгаа нь ухамсар доройн илэрхийлэл гэхээс өөр юу гэх вэ. Эцэг, эхийн хариуцлагаас хүүхдийн эрүүл, эсэн мэнд байх шалтгаалж буйг яагаад ойлгохгүй байна вэ?

ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайханы мэдээлснээр, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын 20 хувийг 0-17 нас, 23.4 хувийг 0-4 насны хүүхдүүд эзэлж байна. Халдвар авсан хүүхдийн биеийн байдал хүндэрсэн тохиолдол гараагүй гэж тайвширч болохгүй юм. Бид Covid-19 хичнээн их эрсдэлтэй болохыг заавал өөрсдийн бие махбодиор мэдэрч байж ухаарах ёстой гэж үү. Хайртай хүмүүсээ хамгаалж, хариуцлагатай байцгаая!

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж