Дархлаажуулалтад хамрагдсан төрийн алба хаагчид өнөөдөр вакцины хоёр дахь тунд хамрагдана. Тодруулбал, АстраЗенека 150 мянган тун вакциныг манай улс хүлээн авснаар нэн тэргүүнд эрүүл мэндийн салбар, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчид вакцины эхний тунг тариулсан билээ.
АстраЗенека вакцины хоёр дахь тунг 56 хоногийн зайтай хийх ба хоёр дахь тунд 16180 алба хаагч хамрагдана. Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 35 цэгт багийн 491 эмч, ажилтан ажиллах юм байна.