Ньюс хөтөч: Оюутолгойн гэрээний асуудлаар мэдээлэл сонсоно

Хуучирсан мэдээ: 2021.04.20-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Оюутолгойн гэрээний асуудлаар мэдээлэл сонсоно

Ньюс хөтөч: Оюутолгойн гэрээний асуудлаар мэдээлэл сонсоно

Ньюс агентлаг 2021.04.20-ны өдөр болохүйл  явдлын товч мэдээллийг хүргэж байна. 

10.30 ЦАГТ

-УИХ-ын байнгын болон түр хорооны хуралдаан болно.

НЭГ.ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН:

  1. Түр хорооны хуралдаан (“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий) 10.30 цагаас “Үндсэн хууль”  танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

Оюутолгойн гэрээ, dайгаль орчин, татварын асуудлаар мэдээлэл сонсох.

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

 1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Эх Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:  (Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad төхөөрөмжийн MyParliament программыг ашиглан оролцоно)

 Хэлэлцэх асуудал:

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг);

-Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг);

-Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг);

-Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлт.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана: (Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad төхөөрөмжийн MyParliament программыг ашиглан оролцоно)

 Хэлэлцэх асуудал:

-Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл (Засгийн газар 2021.04.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх);

-Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төсөл (Засгийн газар 2021.04.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх).

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана: (Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad төхөөрөмжийн MyParliament программыг ашиглан оролцоно)

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлт.

11.00 ЦАГТ

-ЭМЯ-наас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийнэ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж