Л.Баттөр: Хөл хорионы төгсгөлд нас баралт оргилдоо хүрнэ | News.MN

Л.Баттөр: Хөл хорионы төгсгөлд нас баралт оргилдоо хүрнэ

Хуучирсан мэдээ: 2021.04.20-нд нийтлэгдсэн

COVID-19

Л.Баттөр: Хөл хорионы төгсгөлд нас баралт оргилдоо хүрнэ

Л.Баттөр: Хөл хорионы төгсгөлд нас баралт оргилдоо хүрнэ

Монгол Улсад батлагдаж буй халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж, иргэд хөл хорио үр дүнтэй байгаа эсэх, мөн  олон нийтийн сүлжээнд ХӨСҮТ Covid-19 илрүүлэх шинжилгээгээр бизнес хийж байгаа тухай мэдээллийн мөрөөр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөртэй ярилцлаа.


-Нөхцөл байдал цаашид улам хүндэрнэ гэсэн мэдээллийг зарим хүн өгч байна. Хөл хорио тогтоочхоод байхад хоногтоо мянга, мянгаараа илэрч халдвар буурахгүй байгаа нь юутай холбоотой вэ? 

-Хөл хорионы төгсгөлд халдварын хамааралтай нас баралт болоод хүндрэлийн тохиолдол оргилдоо хүрнэ. Яагаад гэвэл тохиолдлын тоо нэмэгдсэнээс хойш 2-3 долоо хоногийн дараагаар хүндрэлүүд гардаг. Иргэд хөл хорио тогтоосон байхад халдварын тохиолдол нэмэгдэж буйд гайхаад байна.

Халдварын тохиолдлыг бид тогтвортой 800-1000 хооронд нэг төвшиндөө барьж байгаа. Өвчинд нууц үеийн хугацаа гэж бий. Тэр үеийн хугацаанд ногдол өндөр гарч байна. Тооцооллоор бол халдварын тохиолдол буурах хандлага руу явах ёстой. Гэхдээ хүмүүсийн бодож байгаа шиг хөл хорио тогтоогоод халдварын тохиолдлын тоо шууд 400-500 хооронд болно гэж байхгүй шүү дээ.

Мөн хөл хорионы хэрэгжилтэд анхаарах шаардлага үүсч байна. Иргэд маань ухамсартай байж, үр хүүхдээ тоглоомын талбайд гаргахгүй, олноор цугласан газарт очихгүй байх хэрэгтэй.

Нэг шинжилгээний сорьцын хариу хамгийн багадаа хэдэн цагийн дотор гардаг вэ?

-Тодорхой цаг хэлэх боломжгүй. Учир нь сорьц шинжлэх машинаас шалтгаалдаг. Машин сорьцыг унших, шинжлэх явцын хугацаа харилцан адилгүй байдаг. Covid-19-ийг бусад төрлийн амьсгалын замын халдвараас ялган оношлох, халдварын тархалтыг хянах тэрхүү үйл явцад лабораториор баталгаажсан сорьцын дүн мэдээ бол чухал.

-Эмнэлгүүд PCR шинжилгээний хариуг 30 минутаас гурван цагийн дотор гаргаж, эргэлзээтэй хариу өгч байна гэж хардах хүмүүс бий. Сорьц шинжлэх техник хэрэгслийн хүчин чадал хэр байна вэ?

-Түргэвчилсэн шинжилгээний хувьд хариу богино хугацаанд гарна. Харин PCR шинжилгээний тухайд сорьцыг шинжлэх хэрэгсэл болох машины ажиллах хүчин чадлаас хамаарна. Хүмүүс шинжилгээний хариуг хэдхэн минутын дотор гаргаж байгаа талаар лавлаж, тодруулж байна. Энэ тал дээр олон нийтэд нэг ойлголт өгөх нь зөв болов уу гэж бодож байна. Тодруулбал,

ХӨСҮТ-ийн лабораторид шинжилгээний сорьцыг хүлээн авч байна. Ингэхдээ сорьцын мэдээллийг бүртгэл хийхдээ цахимд шууд шивж оруулалгүй, хариу гарсны дараа нэгдсэн хэлбэрээр уншуулахдаа бүртгэлийг давхар хийх тохиолдлууд гарсан. Үүнийг хүмүүс хариуг богино хугацаанд хуурамчаар гаргасан гэж ойлгоод байгаа юм.

Түүнээс сорьцыг лабораторид уншуулаагүй байж хариуг эерэг, сөрөг гэж дүгнэнэ гэсэн ойлголт байхгүй.

"ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ ДАВХАР УНШУУЛСАНТАЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ ҮҮССЭН БАЙЖ МАГАДГҮЙ"

-ХӨСҮТ-ийн 22 эмч, ажилтан 400 гаруй иргэний шинжилгээний сорьцод засвар хийсэн гэх мэдээлэл гарсан. Үнэхээр иргэдийн шинжилгээний хариуг сольж, өөрчилдөг байсан уу. Сорьцод засвар хийх шалтгаан юу байсан бол?

-Энэ асуудал шалгагдаж байгаа. "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс хойших хугацаанд хуулийн байгууллага хэрэг үүсгээд, мөрдөн шалгаж байна. Надад хуулийн байгууллагаас танай төвөөс эдгээр ажилтнуудыг шалгаж байгаа гэсэн мэдээлэл өгөөгүй учраас би тодорхой хариулт өгөх боломжгүй. Миний хувьд дээр хэлсэнчлэн бүртгэлээ хариу гарах үедээ давхар уншуулсантай холбоотой  байж магадгүй. Түүнээс  эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын хувьд хүн байна даа, арай ч тийм ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж хэлж болохгүй. Баримт нотолгоогоор баталгаажиж, хуулийн байгууллагаас шийд ирсэн тохиолдолд тухайн холбогдох хүмүүст зохих арга хэмжээг авна. Харин ямар ч нотолгоогүй байхад хүнийг хэлмэгдүүлж, гүтгэж байгаа эсэхийг би дүгнэх эрх зүйн нөхцөл байхгүй.

-“Сөрөг” хариу зарсан гэх мэдээлэлд та ямар тайлбар өгөх вэ?

-Шалгагдаж байгаа хэрэгт миний зүгээс тайлбар хэлэх боломжгүй. Би өөрөө ч тэр хэрэг явдлын шалгах ажиллагааны талаар ямар нэгэн мэдээлэлгүй байна. Хэрэв үнэн болох нь батлагдсан тохиолдолд цөөн тооны хүмүүст хамаарах үйл явдлыг ХӨСҮТ-ийн 800 гаруй ажилчинтай шууд хамааруулан дэвэргэж, мэдээлэл түгээж ташаа ойлголт өгөх нь буруу шүү дээ. Гэм зэмгүй ажлаа хийж байгаа ажилтнууд маань бухимдаж байна. Нэр цохож, лабораторийн тасгийг дурдаж, мэдээлэл гаргалаа гээд тэр бодит мэдээлэл гэсэн үг биш. Хуулийн байгууллагын шалгалтаар баталгаажлаа гэхэд тухайн буруутай хүмүүст хариуцлага тооцох нь мэдээж. Гэтэл олон нийтийн сүлжээгээр ХӨСҮТ-ийнхөн гэж хамааруулж ярьж байгаа нь зохисгүй зүйл юм. Халдварын тархалт нэмэгдэж байгаа энэ цаг үед гол ажилдаа төвлөрөхөөс илүү олон нийтийн дунд тархаад буй мэдээлэлд тайлбар хэлээд явж байгаад миний хувьд харамсаж байна. Тиймээс хуулийн байгууллагаас мөрдөн шалгах ажлын хариу гарах хүртэл хүлээцтэй байхыг хүсч байна.

-Халдварын голомтод ажиллаж буй ажилчид өөрсдөдөө шинжилгээ хийж, сорьцын хариугаа гаргадаг юм уу?

-Сорьцыг лабораторид шинжилнэ. Шууд өөрөө өөртөө шинжилгээ хийж, хариу тавих боломжгүй.

"НИЙТ ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮСИЙН 7.1 ХУВЬ НЬ ХҮНД БАЙНА"

-ХӨСҮТ-ийн эмч, сувилагчдын нөөц хэр байна. Эмнэлгийн ачаалал мэдээж, эрс өссөн байх?

-Эрүүл мэндийн салбарын бүхий л байгууллагын ажиллах хүч дайчилгаанд явж байна. Зарим эмч, ажилчид маань халдвар авч, ойрын хавьтал гэж тусгаарлагдаж байна. Энэ нөхцөлд эмч, ажилтны нөөц хангалттай гэж хэлэхэд хэцүү. Эрчимт эмчилгээний өвчтөнүүд нэмэгдэж ирлээ гэж тооцоолоход эмч, мэргэжилтнүүд маань тухайн өвчтөн бүртэй харилцаж ажиллах боломжгүй болж, хүний нөөц дутагдана. Ор болон хүчилтөрөгчийн аппарат байлаа гэж бодоход нэг эмч тэр олон аппаратыг зэрэг ажиллуулах боломжгүй. Хэрэв ХӨСҮТ-д эрчимт эмчилгээний хүнд өвчтөнүүд ихээр ирвэл бусад эмнэлгийн байгууллагуудаас хүний нөөц татахаас өөр сонголтгүй болж байна. Цаашид вакцинжуулалт амжилттай хийгдэж, хоёр дахь тундаа бүгд хамрагдаад, дархлаа тогтчихвол эмч, эмнэлгийн ажилтнуудыг өвчтөнтэй хамт заавал 14 хоног тусгаарлаж, ажиллуулах шаардлагагүй болно. Тиймээс өнгөрсөн долоо хоногоос эрүүл мэндийн салбарынхан, хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын дархлаажуулалт үргэлжлэн хийгдэж байна.

-Одоо хүнд өвчтэй хүн хэд байна вэ?

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд маш хүнд 63 иргэн байна. Энэ нь Covid-19-өөр өвчилсөн нийт хүмүүсийн хоёр хувийг эзэлж байна. Хүнд өвчтөний тоо 241 буюу нийт хүмүүсийн 7.1 хувь юм. Энэ тоо бол хөл хорио тогтоохоос өмнө 7-10 хоногоос хоёр дахин нэмэгдсэн статистик. Цаашид өсөх хандлагатай байгаа ч ерөнхий төлөвөөр тооцоолбол буурна гэж үзэж байна.

Эмнэлгийн ажилчдын хувцас, хувийн хамгаалах хэрэгслийн нөөц хэр байгаа вэ?

-Бид эмч, мэргэжилтнүүдийн болоод урвалж хэрэгслийн нөөцөө тооцоолж гаргасан. Энэ тал дээр ХӨСҮТ-ийн тухайд одоогоор боломжийн байна. Гэхдээ орон нутгийн халдварын тохиолдол нэмэгдэж, тийшээ шинжилгээ оношилгооны урвалжуудыг хуваарилбал мэдээж хомстох магадлал бий. Дээр нь хариу арга хэмжээний багууд цөөн байсан бол одоо тархалт нэмэгдэхийн хэрээр ажиллах хүний тоог нэмж байгаа. Иймд улсын хэмжээнд нөөцийн асуудлыг мөн анхаарч тооцох хэрэгцээ байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-20 66.181.182.36

Эргүүтээд байгаарай,ажлаа хийж амь насыг нь авар гэж томилсныг мартаад бөөгийн таавар хэлээд суугаад байхийм

Avatar

Зочин 2021-04-20 66.181.182.36

Ажлаа хийгээч ээ,үзмэрч бөө шиг юм яриад суугаад байх юм,

Avatar

зочин 2021-04-20 64.119.21.220

муу ёрийн хүүр вэ? өөрөө үх

Avatar

зочин 2021-04-20 202.179.25.22

ХӨСҮТ-ийн шинэ дарга Ванга болоо юу ? Өндөр зэрэглэлийн тархвар судлаач хөрсөн дээр буусан байдлыг ярих ёстой. Бидэнд хэвлэлийн мэдээлэл хэрэггүй.

Avatar

зочин 2021-04-20 202.179.25.22

Мэрэгжлийн бус Баттөр та Ванга болоо юу? Хэвлэлийн бус бодит зүйл яриач

Avatar

Зочин 2021-04-20 202.55.188.36

МАНгар албаар халдварыг их байлгах далимдуулж цавчих зорилготой биз дээ?

Avatar

Зочин 2021-04-20 202.9.40.198

Өдөр болгон хүмүүсийг үхлээр айлгасан дальчийсан баньддаа хариуцлага тооцоочээв Хамгийн чухал эмнэлгийн дарга гэж ингэж хүмүүсийг айлгаад байж болж байгаа юмуу

Avatar

Зочин 2021-04-20 122.201.31.191

Өө сэтгэгдэл залигаад л ккк

Avatar

ядарсан иргэд 2021-04-20 122.201.31.191

8 САЯ Г ИДЭЖ ЧАДАХАА БОЛЧИХООР ЗҮГЭЭР Л ХАР СӨРӨГ ПИАР ХИЙХ ГЭЖ ХӨСҮТ Д СУУГАА ИЛЖИГ ЮМ УУ. . ПСР Н ХАРИУГАА ЗАРНА . ГОНШИГНОЖ МУУ АМЛАЖ ХҮН ҮХҮҮЛЖ ӨВЧИН ТАРХАЛТАА ЗОГСООЖ ЧАДАХГҮЙ ЮМ БОЛ ЧАДДАГ ХҮНД НЬ АЖЛАА ӨГӨӨД ӨӨРӨӨ ХӨДӨӨ МАЛ МАЛЛААЧ

Avatar

Зочин 2021-04-20 124.158.111.44

Юугаа хуцаад байгаа новшнууд вэ

Avatar

Зочин 2021-04-20 202.21.109.50

энэ нэг хар энерги агуулсан, үргэлж муу юм ярьж байдаг данрганцараа хурдан зайлуулаасай

Avatar

Зочин966 2021-04-20 66.181.191.198

биднийг зүгээр хаясан өнгөрсөн жилд эмчилгээнд 8 сая авч байсан одоо больсон болохоор өвчин тархсан нас баралт ихэсэж баыгаа улам ихсэх нь тодорхой мөнгө ш*** боломж байвал санаачлагатай сайн ажилна

Avatar

Зочин 2021-04-20 64.119.27.250

Ярилцлага өгч,сагс тоглоод яваад байхаар ажлаа хийгээч

Avatar

Зочин 2021-04-20 59.153.113.171

Догдлоод байлгуй ухлийг Аль болох бага байлгах, зогсоох талаар хучээ дайчлан ажиллааа, иргэд наадахыг чинь гадарлаж л байна, гэхдээ чи ингэж далдыг хараад зарлаад байх шаардлаггуй

Avatar

Иргэн 2021-04-20 103.212.118.164

Энэ нэг хүн үндсэн ажлаа хийхгүй, нэг л их ярилцлага өгсөн, ТВ хэссэн амьтан байх юм. Цаагуур чинь ажил чинь баларч байна.

Avatar

иргзн 2021-04-20 202.179.25.105

Зав л юм ярьж байна даана ч эдний үг санамж зөвлөгөө анхааруулгыг ЗГ ЕС Оюунэрэдэнэ огт хүлээж авахгүй Эсэргүүцсээр байгаад ийм байдалд хүргэлээ дээ,

Avatar

РАВДАН 2021-04-20 66.181.161.87

КҮЭЭ НЭГ ХҮНД 8 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ БАЙСАН ГЭХЭЭР МӨН Ч ЦУСАЛЖ БАЙЖ ДЭЭ

Avatar

би 2021-04-20 202.126.89.41

Энэ нөхөр яаж мэдээд байнаа. Цаанаас нь тэдийг үхүүл гээд хуваарь өгчдээ

Avatar

Монгол хүн 2021-04-20 192.82.74.219

Мэдээлэл ээ үнэн зөв тодорхой өгдөг, ажилчдынхаа төлөө гэсэн сайн удирдагч бн. Одоогийн энэ хүний мөс чанар муудсан үед ийм л лидерүүд монголд маань хэрэгтэй бн.. ХӨЛ хориогоо сайн тавих хэрэгтэй, энд тэнд залуучууд нийлээд пиво их ууж бн аа.

Avatar

Зочин 2021-04-20 103.57.95.183

корона нь нэмэгдэхээр эд нарын баярлаж бгаа гэж жигтэйхэн

Avatar

Зочин 2021-04-20 66.181.177.103

энэ одоо хөл хорио биш л байна даа. албан байгууллагуудаа л ажилуулахгүй хаасан шийдвэр байна. гудамжаар хүмүүс хөлхөж л байна. автобусандаа наалдаад явж л байна. маханд дугаарлаж бөөгнөрч л байна. худалдааны төвүүд нь олоноороо кассандаа шавж л байна

Avatar

зочин 2021-04-20 103.57.94.37

НӨХЦӨЛ БАЙДЛЫГ БОДИТОЙГООР МЭДЭЭЛЖ БАЙГААД ТАЛАРХАЖ БАЙНА.
ИРГЭД ӨӨРСДӨӨ ДОР БҮРТЭЭ САЙН ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2021-04-20 192.82.76.50

ЭДНИЙ АМНААС ДАНДАА Л МУУ ҮГ ГАРАХ ЮМ ДАА.

Avatar

Зочин 2021-04-20 192.82.81.93

Иргэдийг элдвээр үымүүлж хорионы дэглэм сахиулахгүй байгаа хэдэн хүн байна. Тэд төр засгийг тогтворгүй болгохын тулд хүний амиар тоглож байна. Олж болдоггүй юмуу.

Avatar

Зочин 2021-04-20 64.119.25.114

Harin tiim. Oloh yumsan

Avatar

зоригт 2021-04-20 139.5.216.245

нам дагасан цүнх баригч минь хүн нас баруулахгүй талаар ярьж байх ёстой хүн биш билүү чи халдвартыг мэдэхгүй байж яаж ирж ажиллаж бна мөнгөнөөс болсон тиймүү бямбацогтын гар хөл шүү чи чамайг загнуулж доошоо орж байхын чинь харсан шүү дээ олон нүд ховдынхон харсан хэдэн хүн үхүүлэх гэж бна өөрөө чамайг манай халдвартад ирснээс хойш үхэл салхаа больсон шүү хатуу эмч гэдэг үг дээр үеээс ам дамжиж ирсэн бдаг шүү сэтгэл муутай хатуу эмчийн гараан дээр олон хүн үхдэг байсан шүү чи бол яг адилхан

Avatar

Зочин 2021-04-20 202.9.40.161

"Халдварын тохиолдлыг бид тогтвортой 800-1000 хооронд нэг түвшиндөө барьж байгаа" гэдэг чинь юу гэсэн үг вэ? Халдварыг зохиомлоор 800-1000 хүнд тарааж байгаа гэсэн үг үү?

Avatar

Зочин 2021-04-20 66.181.177.103

яг тийм. халдвараа ихээр байлгавал үймээн үүснэ. бага бол тоохгүй. тэхээр 1000 хүнд халдаагаад мөнгөө угааж цуглуулж байгаа юм байна.

Avatar

ганаа 2021-04-20 202.126.89.75

АЖИЛАА МЭДДЭГ ЗАЛУУ БАЙНА МЭРГЭЖЛЫН ХҮН БАЙНА ДАА ДҮГНЭЛТЫГ ҮНДЭСЛЭН ТОДОРХОЙЛЖ БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭЭ ИХ МЭДЭГЧ НАРАА МАНЬ МЭТ ДҮГНЭЛТ ХИЙНЭ ГЭЖ ЮУ БАЙХАВ

Avatar

Зочин 2021-04-20 202.126.88.48

Ажлаа мэддэг хүн байна.10 хоногийн дараахийг харж чадаж байна.Мөнхсайхан сайд нь ч 4 сард ковид оргилдоо хүрнэ гэж хэлсэн.Жонхуугийн боол,хоосон толгойлсон,хийрхэгч,халамжийн үхэрнүүдээ.Жонхуу нь юугаа ч мэдэхгүй бодох сэтгэх багцаалах чадваргүй учир мэлийгээд ганц үг дуугарч чадахгүй байгаа юм.

Avatar

Ard 2021-04-20 43.242.243.67

Sarangerel said baihdaa Muu ajilsan, Ulsiin ontsgoi! Hariutslaga yrih heregtei shalgah!

Avatar

Зочин 2021-04-20 202.126.94.99

Ийм ч захирал байх гэж!!! Нэг л муу еролсон, гомдсон , еерийгее емеерсен амьтан!

Avatar

би 2021-04-20 202.9.40.97

тийм ээ, өөрийгөө өмгөөлсөн, ёролсон, ТВ-ээр ч тэр олигтой юм ярьж чаддаггүй, ХӨСҮТ-ийн авилгач нөхдөө өмгөөлж байгааг хараарай, шалгагдаж байгаа ч гэх шиг, ХӨСҮТ л ПОВИД тараахаад хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн

Avatar

Зочин 2021-04-20 202.21.126.30

Харин ч мэргэжлийн хүн учраас үнэн бодит байдлыг шууд хэлж бн ш дээ.

Avatar

Cochin 2021-04-20 68.174.151.151

ombuu ve ene chini.

Avatar

РАВДАН 2021-04-20 66.181.161.87

МАШ ХҮНД ХҮМҮҮСЭЭ ҮХҮҮЛЭХ ГЭЖУУГААМ БАЙНА. АЙЛГАХ ТААГЧИГ Л ДАА.

Avatar

Зочин 2021-04-20 202.9.40.182

Ene buur alhaar shuidtsen bna. Ene emnelegt baigaa humuusiin aparatiig ni salgah yum baina l daa

Avatar

ЗОЧИН 2021-04-20 61.221.12.80

НЭГ ЗУРАГ 1000 ҮГТЭЙ.

ibb.co/S73cDz3

Avatar

ЗОЧИН 2021-04-20 66.181.179.239

ХӨЛ ХОРИОНЫ ТӨГСГӨЛД НАС БАРАЛТ ОРГИЛДОО ХҮРНЭ ГЭДГИЙГ ХЭН МЭДЭЖ БАЙГАА ЮМ БЭ? ТА МЭДЭЖ БАЙНА УУ? ТАНЫГ ТОМИЛСОН ТАНАЙ МАН ТҮҮНИЙ ЗГ ИНГЭЖ МЭДЭЖ БАЙГАА ЮМ УУ??? ХАЛДВАРТ ЦАР ТАХАЛ БАЙТУГАЙ ХАМРЫН НУС ОРГИЛДОО ХҮРЭХИЙГ МЭДДЭГ БИЛҮҮ? ХӨСҮТөөс ЕСӨН ШИДИЙН ЮМ ГАРЧ БАЙНА ШҮҮ!!!!

Avatar

Зочин 2021-04-20 103.57.95.227

Арга хэмжээ авахгүй, үхүүлнэ гэсэн үг үү?

Avatar

Зочин 2021-04-20 66.181.179.119

Энэ харин овоо гар уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж