"Баасны үнэр"-ээ дарж чадаагүй Х.Баделхан | News.MN

"Баасны үнэр"-ээ дарж чадаагүй Х.Баделхан

76:1

"Баасны үнэр"-ээ дарж чадаагүй Х.Баделхан

"Баасны үнэр"-ээ дарж чадаагүй Х.Баделхан

“NEWS” агентлаг 76:1 буландаа парламентын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулдаг билээ. Энэ удаагийн дугаарт Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдсон Монгол Улсын гавьяат эдийн засагч Х.Баделханыг онцолж байна. УИХ-ын гишүүн Х.Баделхан энэ парламентын хамгийн өндөр настай гишүүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн анхдугаар чуулганыг даргалж байсан юм. Тэрбээр 66 настай. Гурав дахь удаагаа УИХ-д сонгогдсон түүний хувьд өөрийн гэсэн тодорхойлох имижгүй нэгэн.


Инженер, улс төр судлаач мэргэжилтэй Х.Баделханыг өлгийчүүд гурван ч удаа сонгосон нь бас сонин. 1976 онд Улаанбаатар хотын Автобус баазын инженерээр ажлын гараагаа эхэлсэн тэрбээр 1978 оноос хойш аймагтаа улсын байгууллагуудад ажиллаж байгаад, 1990-ээд онд улс төрийн карьераа эхлүүлжээ. 2000-2005 онд Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж, 2008 онд анх удаа УИХ-д гишүүнээр сонгогдож байв. Дараа нь буюу 2012 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон Х.Баделхан УИХ дахь МАН бүлгийн ажлын албаны зөвлөхөөр, 2015-2016 онд Аж үйлдвэрийн дэд сайдаар тус тус ажилласан.

Хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдохдоо тэрбээр Барилга, хот байгуулалтын сайд болсон азтай. Гэхдээ энэ нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаасан кнопных нь шагнал байсан. Сайдаар ажилласан гурван жилийн хугацаанд түүний хариуцсан салбар төдийлөн өөд гараагүй.

Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх түүнд сайдын суудал өгөхдөө цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг даатгаж, “Хэрэв энэ ажлыг бүрэн эрхийнхээ хугацаанд шийдэж чадахгүй, цаг хугацаанд нь барилгын ажлыг эхлүүлэхгүй бол "хар толгойтой чинь ярина" гэж үүрэгдэж байв. Хар толгойгоороо хариуцлага хүлээсэн тэрбээр ярихаас цааш хэтрэхгүй байсаар БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдах шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг дуусгалгүйгээр 2022 он болгож хойшлуулсан.

Ийн Х.Баделхан дааж авсан ажлаа гүйцээлгүй сайдаасаа буухдаа нийслэлийн "баасны үнэр"-ийг дарахын тулд 1 тэрбум төгрөг зарцуулсан байдаг.

Үүнээс гадна эдийн засгийн гол эргэлтийн цус нь болсон барилгын салбар түүний үед үндсэндээ царцаж, ипотекийн зээл олголт эрс хумигдсан. Уг нь тэрбээр “Ипотекийн зээлийг боловсронгуй болгох, цар хүрээг нэмэгдүүлэх, гадаадын хөнгөлөлттэй зээл тусламж, Монголбанкинд үндэсний хөрөнгөөр баталгаажсан орон сууцны бондыг хоёр дахь зах зээлд гаргаж, мөнгө босгох тодорхой зорилт тавьсан ч мөн л энэхүү зорилтдоо хүрээгүй.

Ипотекийн зээл олголт буурсны улмаас ар, өврийн хаалга сураглах хүмүүсийн тоо нэмэгдэж, авлига хээл хахууль дэлгэрч, нөгөөтэйгүүр, банкинд өртэй барилгын компаниудад давуу байдал бий болсон. Өөртөө буруу өгөх тун дургүй баруун хязгаарын сайд “Ипотекийн зээл олголт 30 гаруй хувиар өссөн нь бараг ололт юм" гэсэн тайлбарыг тухайн үед хэдэнтээ өгч байлаа. Ганц дурдах гавьяатай ажил нь сайдаар ажиллах үедээ барилгын тусгай зөвшөөрөл олгох эрхийг төрийн бус байгууллагад шилжүүлсэн явдал юм.

Тэрбээр парламентын ангийн зарим нөхдийнхөө дэргэд улс төрд хал үзэж, хашир суусан туршлагатай ч төдийлөн ялгараад байдаггүй, чимээгүй л өмнөхөө хийгээд явж байдаг. Гэхдээ бас зальтай, шуналтай болохыг нь ЖДҮХС-гийн зээлээс хумсалсан баримт нотолно.

Х.Баделхан “Мон лайвс” ХХК-иар 490 сая төгрөг, “Хаганат” ХХК-иар 195 саяын зээл авсан гэсэн мэдээллийг чуулганы индэр дээрээс тухайн үед УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар удаа дараа хэлж байв. Гэсэн ч уг үйлдлээ тэрбээр хүлээн зөвшөөрөхгүй хариу мэдэгдэл гаргаж, "Надтай хамаарал бүхий хүмүүсийн дотор "Мон лайвс" ХХК, "Хаганат" ХХК-тай холбогдол бүхий хүмүүс байхгүй" хэмээн мэдэгдэж байв.

МАН-ын дарга ЖДҮ-д холбогдсон зарим гишүүдийнхээ улс төрийн эрхийг хасч, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлээгүй. Харин ЖДҮХС-гийн зээлээс хумсалсан Х.Баделханд боломж олгосон нь шударга бус гэдгийг тухайн үед намын зарим нөхөд нь хөндөж байсан.

Х.Баделхан эгчийнхээ хүүхэд болох УИХ-ын гишүүн Т.Аубакирт 2020 оны сонгуульд нэр дэвших мандат авч өгөхийн тулд багагүй хор найруулсан гэдэг.

Тодруулбал, намын Бага хурлаар Х.Баделхан, УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Баян-Өлгийн Засаг дарга нар хуйвалдаж, Ж.Саулегийн нэрийг хасуулж, оронд нь Т.Аубакирыг нэр дэвшүүлсэн. Ингэхдээ намын даргадаа “Баян-Өлгий аймгийн МАН-ын хороо Ж.Саулег хүлээж авахгүй. Т.Аубакирыг хүлээж авна” гэсэн утга бүхий тамга, тэмдэгтэй албан бичиг өгч итгүүлсэн байдаг.

УИХ-ын гишүүн Х.Баделхан 220 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг үйлдвэрлэл үйлчилгээний байртай, 16 сая төгрөгийн "Toyota Camry" машинтай, 15 сая төгрөгөөр үнэлэгдэх 0.7 га-1, эзэмших, 2457 м2-1 газартай аж. Тэрбээр "Жол ХХК"-ийн хувьцаа эзэмшигч юм байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БАДЕЛХАНЫ НАМТАР:

ТӨГССӨН СУРГУУЛЬ:

  • 1971 онд Өлгий сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль,
  • 1976 онд Политехникийн дээд сургууль,
  •  1990 онд Москва хотын удирдлагын академи

 АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1976-1978 Автобус баазад инженер
  • 1978-1988 Баян-Өлгий аймгийн Тээврийн удирдах газарт Ерөнхий инженер, газрын дарга
  • 1990-1991 онд Баян-Өлгий аймгийн ИТХ-д төрийн байгуулалтын хэлтсийн дарга,
  •  1991-1994 онд Гадаад худалдааны “Өркен” ХХК-ийн захирал,
  • 1994-2000 онд Зам, барилгын “Жол” ХХК-ийн ерөнхий захирал,
  •  2000-2005 онд Баян-Өлгий аймгийн Засаг дарга,
  • 2008 онд УИХ-ын гишүүнээр
  • 2012-2015 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны зөвлөх,
  • 2015-2016 онд Аж үйлдвэрийн дэд сайдаар
  • 2016-2020 Улсын Их Хурлын гишүүнээр
  • 2017 – 2020 Барилга, хот байгуулалтын сайд
  • 2020 оноос УИХ-ын гишүүнээр

ШАГНАЛ:

  • Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
  • Алтангадас одон
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • Монгол Улсын гавьяат эдийн засагч.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-20 202.126.88.211

ХАЛХ ОЙРАД БУРИАДУУДЫН БААСЫГ ЯААХААРАА ХАА ХОЛЫН КАЗАКУУД ИРЖ ДАРАХ ЁСТОЙН…ХУЦДАГ…ВЭЭЭЭ ККККККК
КАЗАКУУД ЧИНЬ 80% НЬ БАЯН-ӨЛГИЙДӨӨ АМЬДАРДАГ Ш ДЭЭЭ……..ОЛОН АРВАН УСНЫ ЯАМДУУД АГЕНТЛАГИЙН ИНЖНААР, УСНЫ ДООКТОР ПОРПИИСОРУУД ДАРГА ДОРГО НАРТАА ГОМДООЧ ЭЭ …ТЭД НАР Л БААС ШЭЭС УС ГОЛ ГОРХИОР ДООКТОР ПОРПИЙСОР ХАМГААЛСАН ХҮМҮҮС БИЙ ШҮҮДЭЭ

Avatar

Зочин 2021-04-20 202.9.40.112

Муу үмхий хасаг ! Иймэрхүү дундаж, өөрсдийгөө л болгодог бүтээл гардаггүй но-вшнуудийг төрийн албанаас зайлуулвал Монгол улс хөгжинө шүү ! Төрд бга хурган дарга нарын 90-90 хувь нь ийм дундажууд !

Avatar

Зочин 2021-04-20 103.26.193.227

Чимээгүй баас даа. Барилгын мэргэжлийн асуудлуудыг бантагнуулсан.

Avatar

Зочин 2021-04-20 192.82.72.171

ӨМХИЙ САМХАЙ БАДЭЛХАН

Avatar

Гол 2021-04-20 103.212.119.32

Юу хийсэндээ гавьяат болчихдог хасаг вэ??

Avatar

ХОТОД АМЬДРАГЧ ХАСАГУУД 2021-04-20 122.201.31.191

ХА ХА ХА ЭНЭ ХАСАГ ЭР ЧИНЬ ИЧИХЧГҮЙ ЭНЭ ҮНЭР БОЛ ХОРГҮЙ ҮНЭР ГЭЖ САЙД ХҮНД БАЙМГҮЙ ШАЛ ХУДЛАА ДОНГОДСОН ЮМ ШҮҮ. .

Avatar

Зочин 2021-04-20 66.181.176.89

АН ыг тараая,удахгүй суудлаасаа буух ерөнхийлөгч үхэхдээ үхэр буугаа тавилаа. Монгол улс парламентийн засаглалтай улс шүү дээ.хоосон толгойтнууд үүнийгээ мэдмээр дээ

Avatar

Зочиг 2021-04-20 64.119.19.17

Ман ын луйварчид хэрээс хэтэрлээ ман ыг тараа

Avatar

Зочин 2021-04-20 192.82.67.12

Жакей тэргүүтэй гишүүд дандаа урвагчид байсан .Бид та нарт итгэхгүй жолдоосууд аа

Avatar

Зочин 2021-04-20 66.181.177.103

ирэх цагийн ИХ гишүүд маань хасагуудыг монголоос хөөж өгч их буян үйлдээрээ.

Avatar

Зочин 2021-04-20 66.181.180.230

1978 ond huviin baiguullagad ajilliaj bsan gejee. Ter socializmiin uyd huviin baiguullaga bsan yumuu? Uuniigee zasna uu setguulchee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж