МАН-ын Удирдах зөвлөлөөс мэдэгдэл гаргалаа

Хуучирсан мэдээ: 2021.04.19-нд нийтлэгдсэн

МАН-ын Удирдах зөвлөлөөс мэдэгдэл гаргалаа

#МЭДЭГДЭЛ

#МЭДЭГДЭЛЕрөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийг зөрчиж, улс орон, ард түмний язгуур эрх ашиг, ардчилал, төрт ёсонд харшлах ноцтой үйлдэл гаргалаа.Ерөнхийлөгчийн өнөөдрийн захирамж нь Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ерөнхийлөгчийн тухай, Улс төрийн намын тухай, Эрүүгийн хууль зэрэг арав гаруй хууль, тогтоомжийг зөрчиж байна…

Posted by Монгол ардын нам on Monday, April 19, 2021

 

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2021.04.19/хуралдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг хуралдаанаар  Ерөнхийлөгчийн гаргасан МАН-ыг тараах тухай захирамжтай холбогдуулан мэдэгдэл гаргасан байна.

Мэдэгдэлд Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийг зөрчиж, улс орон, ард түмний язгуур эрх ашиг, ардчилал, төрт ёсонд харшлах ноцтой үйлдэл гаргалаа. Ерөнхийлөгчийн өнөөдрийн захирамж нь Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ерөнхийлөгчийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Эрүүгийн хууль зэрэг 10 гаруй хууль зөрчсөн байна гэж үзжээ.

Мэдэгдлийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон нэр бүхий гишүүд мэдээлэл хийж танилцууллаа.

-Ерөнхийлөгчийн өнөөдрийн мэдэгдэл нэг хүний дарангуйлал руу оруулах гэсэн үйлдэл гэж үзэж байна. Энэхүү мэдэгдэл нь Үндсэн хууль, Ерөнхийллөгчийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Шүүхийн тухай хууль, Эрүүгийн хууль зэрэг 10 гаруй хуулийг зөрчсөн. Бид хууль засагладаг улс төрийг бий болгохын төлөө чармайж хичээж ажиллаж байгаа. Хуулиудыг зөрчиж байна гэдэг нь дураараа дургиж буй үйлдэл юм. Өөрөөр хэлбэл, дангаараа ноёрхох гэсэн дарангуйлал руу Монгол Улсыг чирэх гэж байгаа үйлдэл. Улс төрийн намууд, ард түмэн олон жилийн туршид бий болгосон ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх мөн сонголтыг дээдлэх энэхүү зарчмыг Монголын ард түмэн дэмжинэ гэдэгт итгэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР:

-Ерөнхийлөгч нийт ард түмний эв нэгдлийг хангах үүрэгтэй. Төрийн тэргүүн улс төрийн намаас татгалздаг. Ингэснээр ард түмний эв нэгдлийг хангахын тулд аль нэг улс төрийн намын талд орохгүй байхыг хааж өгдөг. Хэрэв аль нэг намын талд орвол энэхүү үнэт зүйлээ тээх боломжгүй болно. Тийм учраас улсаасаа давсан эрх ашгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид олгоогүй юм. Захирамж бүхий хүсэлтийг Улсын дээд шүүхэд гаргах эрх Ерөнхийлөгчид байхгүй. Шүүхийн тухай хуулиар Шүүхийн байгууллагын бие даасан байдалд төрийн тэргүүн ч халдах эрхгүй гэдгийг маш тодорхой зааж өгсөн. Үндсэн хуулийнхаа хүрээнд төрийн тэргүүн маань үлгэрлэж байгаасай гэдгийг сануулъя.

ХЗДХ-ИЙН САЙД Х.НЯМБААТАР:

-Ерөнхийлөгч сонгогдсон өдрөөсөө хойш 30 хоногийн дотор тангараг өргөдөг. Уг тангаргын үеэр хэлдэг үгэндээ "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар сахин биелүүлэхээ" батлан тангарагладаг. Тэгвэл өнөөдрийн мэдэгдэл нь дээрх тангаргаа зөрчсөн үйлдэл боллоо.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР:
-Захирамж гэдэг нь дотоод ажлын асуудлаар буюу шуурхай зохион байгуулалтын асуудлаар гардаг. Үндсэн хуульд "Ерөнхийлөгч хуульд нийцүүлэн зарлиг гаргана, энэхүү зарлиг нь хууль зөрчвөл Ерөнхийлөгч өөрөө эсвэл УИХ хүчингүй болгоно" гэж заасан байдаг. Ерөнхийлөгч захирамж гаргаж, Дээд шүүхэд хандсан нь УИХ-ын хяналтаас тойрч гарах гэсэн үйлдэл гэж үзэхээр байна. Ерөнхийлөгч төрийн байгууллагуудтай харилцах харилцааг хуулиар зохицуулсан.Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрхийг маш тодорхой зааж өгснөөс гадна зарим эрх нь Ерөнхийлөгчийн тухай хуульд бий. Тухайлбал, Ерөнхийлөгч улс төрийн намын тухай асуудалд зөвхөн шаардлагатай хүнд цаг үед улс төрийн хүчнүүдийг үндэсний эв нэгдэл, зөвшилцөлд хүргэх үүргийг хүлээдэг.
Түүнээс биш намыг тараадаг эсвэл аль нэг улс төрийн хүчинтэй тэмцэх үүргийг Ерөнхийлөгчид олгоогүй. Гэтэл ийм эрх Ерөнхийлөгчид байгаа мэтээр олон нийтэд ойлгуулж болохгүй. Энэ нь Ерөнхийлөгч өөрт байхгүй бүрэн эрхийг хэтрүүлж хэрэглэж буй үйлдэл юм. Хууль зүйн ноцтой үр дагаврыг үүсгэх уршигтай. Үндэсний эв нэгдэл гэдэг бол Монгол Улсын тусгаар тогтнол. Энэ цар тахлын үед үндэсний эв нэгдэл туйлаас чухал байна. Хууль бус улс төрийн явуулгаа Ерөнхийлөгч зогсоох ёстой.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХЦЭЦЭГ:
-Ардчилсан улс орны хөгжлийн баталгаа бол ард түмний сонголтоор баталгаажсан парламентын засаглал юм. Парламентын засаглалын гол тулгуур нь эвлэлдэн нэгдсэн улс төрийн нам. Улс төрийн олон намын тогтолцоо ардчиллын хөгжлийн хүчин зүйл. Үүнийг аль нэг улс төрийн субъект дангаараа тараах боломж байхгүй. МАН анхнаасаа олон намын тогтолцоо болон ардчиллыг дэмжиж ирсэн. Энэхүү олон намын тогтолцоог хадгалж үлдэх нь улс төрийн намууд болон иргэдийн үүрэг болж байна. Бид ардчиллаа хамгаалж, хэн нэгэн улстөрчөөс үл хамаарсан шударга тогтолцоог бий болгохын төлөө явж байна. Монголын ард түмний үүсгэл санаачилгаар байгуулагдсан улс төрйн намыг Үндсэн хуулийн бус аргаар тараах гэсэн оролдлогын эсрэг нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯА:
-Цар тахалтай энэ хүнд үед улс төрийг бужигнуулж, төрийг эзгүйдүүлэх гэсэн нь хэний эрх ашигт нийцэж байгаа юм бэ. Өнөөдөр Монгол Улсын парламент ард түмнээсээ сонгогддог. Улс төрийн нам татан буугдах эсэхийг гишүүдийн санал санаачилга болон Үндсэн хуульд тодорхой заасан. Өнөөдөр цар тахалтай энэ үед дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд ард түмнээ эвв нэгдэл уриалж байна. Үүнийг ч гэсэн ард түмэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс сонсохыг хүссэн байх. Бид ардчилсан Үндсэн хуулиа батлаад 29 жил болж ардчиллаа хэрхэн бэхжүүлэх үү гэж улс орон даяараа зүтгэж байхад эсрэгээрээ эрх баригч намыг тараах асуудлыг Ерөнхийлөгч хөндсөн нь улс орныг улам хүнд байдалд оруулах гэсэн үйлдэл. Эв нэгдлийг илэрхийлэх үүрэгт Ерөнхийлөгч хуулиудыг зөрчсөн нь эсрэгээрээ импичментэд хүрэхэд тулж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН:
-Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулиа маш ноцтой зөрчсөн үйлдлийг гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч захирамжаараа улс төрийн аливаа намыг тараах шийдвэр гаргаж, Улсын дээд шүүхэд хандаж, чиглэл өгсөн өгч байгаа нь хуульд нийцэхгүй. Үүнийгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга маш сайн мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Гагцхүү үүний цаана юу байна вэ гэдгийг бид бодох ёстой. Үүний цаана нийгэмд тогтворгүй байдлыг бий болгох, ард иргэдийг өдөөн турхирах, үндэсний эв нэгдлийг хагалах санаархал явж байгаа нь ойлгомжтой. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулийн шаардлага хангасан хэн ч нэр дэвших эрхтэй, ард түмний сонголтоор хэн ч ялж болно. Гагцхүү албан тушаалдаа хэт улаарч, хэт шунаж, эрх мэдэлд хэт дурлаж төрийн тэргүүнийхээ хуульд заасан үүргийг ноцтойгоор зөрчсөн явдал урьд өмнө ардчилсан хөгжлийн түүхэнд гарч байгаагүй юм.
МАН улс төрийн ууган хүчний хувьд, 100 жилийн түүхтэй намын хувьд асуудалд нухацтай хандаж, ард иргэдийн язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдлын талд зогсоно. Монгол Улсын Ерөнхийлөгч мэдэгдлээ хийснийхээ дараа Зэвсэгт хүчний жанжин штабт очсон мэдээлэл байна. Энэ бол сэтгэл сэртхийлгэм мэдээлэл мөн. Тиймээс МАН-аас нийт ард иргэд, төрийн байгууллагууд, улс төрийн намуудад үндэсний язгуур эрх ашиг, тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлын талд зогсохыг уриалж байна. Энэ нь дан ганц нэг намын асуудал биш. Үүний цаана эрх мэдлийн төлөө төрт ёсыг бусниулах гэсэн санаархал. Ардчилалд алдаа байгаа ч ололт нь мөн бий. Энэ бүхнийг устгах гэсэн увайгүй үйлдлийг хууль зөрчиж хийж байна.

МЭДЭГДЛИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
135
ТэнэглэлТэнэглэл
25
ЗөвЗөв
7
ХахаХаха
6
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж