Өмнөговьд 7 автомашинтай 33 иргэн хулгайн замаар нэвтэрчээ | News.MN

Өмнөговьд 7 автомашинтай 33 иргэн хулгайн замаар нэвтэрчээ

Өмнөговьд 7 автомашинтай 33 иргэн хулгайн замаар нэвтэрчээ

Өмнөговьд 7 автомашинтай 33 иргэн хулгайн замаар нэвтэрчээ

Өмнөговь аймаг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор  хүнсний бөөний төвүүдээс бараа татах, дэд бүтэц, бүтээн байгуулалт зэрэг салбараас бусад салбарын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод буй. Гэтэл өнөөдөр /2021.04.19/ тус аймгийн Даланзадгад суманд долоон автомашинтай 33 иргэн Цогт-Овоо постыг тойрон хулгайн замаар нэвтэрсэн талаар Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

 Зөвшөөрөлгүй зорчин ирсэн 33 иргэн харъяаллын бус байсан бөгөөд Цагаан хадны чиглэлд зорчиж байгаа гэх мэдээллийг өгсөн аж. Уг иргэдийг аймгийн цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж эхэлжээ.

Цагдаагийн байгууллагын эргүүл, хяналтынхан уг тээврийн хэрэгслүүдийг илрүүлэх явцад prius 20 маркийн автомашины жолооч зугтах оролдлого хийх үедээ цагдаагийн автомашиныг мөргөж зөрчил гаргасан байна. Одоогоор тээврийн хэрэгслүүдийг журмын хашаанд саатуулж, 33 иргэнийг “Дэлгэрэх” зочид буудалд тусгаарлан аймгийн Эрүүл мэндийн газраас Covid-19-ийн шинжилгээнд хамруулахаар ажиллаж эхэлсэн аж.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-19 192.82.87.231

udur bolgonl mashin irj bgaa shvv dee .

Avatar

Нутгийн уугуул, 2021-04-19 103.26.193.83

Өмнийн говь маань тахал гарсан хил хөдөлгөөнд ойрхон 2-хон бүсийн нэг ,бас Хүүкийн цэрргийн холбоонд нэгдээгүй аймаг учраас тахал тараагч 33-н этгээдийг баривчилж нутгийхаа олныгаварсан баатаруудадаа баяр хүргье,Цаашид Хүүкийн аюулаас болгоомжил!!!

Avatar

Хүннү 2021-04-19 202.179.26.117

Монгол хүн л монгол улсаа устгах юм байна.

Avatar

Зочин 2021-04-19 202.126.88.226

манын ЗГ-ын байж байгаа царай нь энэ. Хууль сахиулах ажлаа огтхон ч хийхгүй байгаа учраас УБ-аас энэ мэтийн амьтад гараад байгаа юм. Цагдаагийн бөөснүүд нь юу харж байдаг юм бол.Тэгсэн мөртлөө иргэдийн ухамсар дорой ч гэх шиг.Биднийг байнга доромжлох юм даа энэ муусайн коммунистууд

Avatar

Лавлаа 2021-04-19 103.57.95.122

Зорчиж болоод бхйгаа учраас л ийм олуулаа явж дээ

Avatar

Зочин 2021-04-19 64.119.25.196

Зөрчлийн хууль хэрэгжээрэй!! Бөхөд хэрэгжлүү??

Avatar

Tr 2021-04-19 103.26.195.190

Монголчууд өөрсдөө л өөрсдийгөө устгана, гаднаас дайсан орж ирэх ч хэрэггүй. Устаж алга болж байгаа амьтан бие биетэйгээ тааралдахаараа заавал зодолдож, нэгнийгээ алж дуусаж байж нэг юм салдаг гэсэн. Говийн мазаалай гээд тод жишээ байж л байна. Үгүй тэгээд болоогүй ээ, энд нэг цус нь ойртсон дүнхүү “муусайн х***а нар” гэж авч байна.

Avatar

Зочин 2021-04-19 192.82.72.143

хэдэн мал л бүх ард түмний энэ их хөлс хөдөлмөр ам насыг барж байгаа юм яг сошалаар үймүүлэгчид шиг

Avatar

Зочин 2021-04-19 64.119.21.109

Ингэж л давраад байгаам даа!! Хууль байдаг бол ийм хүмүүстэй л хатуу тэмцэж хувиа бодож бусдыг эрэсдэлд оруулсаны нь төлөө хатуу чанга шийтгэл оноож баймаар бн!!

Avatar

Зочин 2021-04-19 150.129.143.25

Монгол даяар нэр ус, зураг хөрөгтэй нь тарааж жигшүүлэхээс гадна хатуу хорьж шийтгэх хэрэгтэй. Мэдсээр байж халдвар тараах үйлдэл хийж байна ш дээ!!!

Avatar

Зочин 2021-04-19 202.126.88.204

Ухамсар гэж байна уу! Монголчууд минь наад ӨМ аймаг чинь монгол улсыг болон ард түмэн та биднийг тэжээж байгаа гэдгийг мэддэггүй юм уу! Одоо юу хэлхэв дээ.

Avatar

Зочин 2021-04-19 146.115.161.230

Хэдэн жухаа байгаа даа

Avatar

Зочин 2021-04-19 202.21.107.72

НААД ХЭДЭЭ АРЬСЫГ НЬ ХУУЛААД ӨГ…

Avatar

Зочин 2021-04-19 192.82.74.228

Nyalh hvvhdvvd ?!

Avatar

Зочин 2021-04-19 139.5.217.213

Tsagaan hadruu zorchson bol nuurs teevriin joloochid bna,ajil hiij ar geree tejeeh gej yvjee

Avatar

Зочин 2021-04-19 192.82.78.87

Тэрний ар гэрээс болж миний ар гэр үхэх ёстой юу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж