Өмнөговьд 7 автомашинтай 33 иргэн хулгайн замаар нэвтэрчээ

Хуучирсан мэдээ: 2021.04.19-нд нийтлэгдсэн

Өмнөговьд 7 автомашинтай 33 иргэн хулгайн замаар нэвтэрчээ

Өмнөговьд 7 автомашинтай 33 иргэн хулгайн замаар нэвтэрчээ

Өмнөговь аймаг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор  хүнсний бөөний төвүүдээс бараа татах, дэд бүтэц, бүтээн байгуулалт зэрэг салбараас бусад салбарын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод буй. Гэтэл өнөөдөр /2021.04.19/ тус аймгийн Даланзадгад суманд долоон автомашинтай 33 иргэн Цогт-Овоо постыг тойрон хулгайн замаар нэвтэрсэн талаар Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

 Зөвшөөрөлгүй зорчин ирсэн 33 иргэн харъяаллын бус байсан бөгөөд Цагаан хадны чиглэлд зорчиж байгаа гэх мэдээллийг өгсөн аж. Уг иргэдийг аймгийн цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж эхэлжээ.

Цагдаагийн байгууллагын эргүүл, хяналтынхан уг тээврийн хэрэгслүүдийг илрүүлэх явцад prius 20 маркийн автомашины жолооч зугтах оролдлого хийх үедээ цагдаагийн автомашиныг мөргөж зөрчил гаргасан байна. Одоогоор тээврийн хэрэгслүүдийг журмын хашаанд саатуулж, 33 иргэнийг “Дэлгэрэх” зочид буудалд тусгаарлан аймгийн Эрүүл мэндийн газраас Covid-19-ийн шинжилгээнд хамруулахаар ажиллаж эхэлсэн аж.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж