Машинаасаа хог хаясан дарга намаасаа хөөгджээ | News.MN

Машинаасаа хог хаясан дарга намаасаа хөөгджээ

Машинаасаа хог хаясан дарга намаасаа хөөгджээ

Машинаасаа хог хаясан дарга намаасаа хөөгджээ

Тансаг машин унасан дарга машинаасаа бууж, дууссан хөдөлгүүрийн тосны саваа замын хажууд хаяад явж буй бичлэг өнгөрсөн гуравдугаар сард Оросын цахим сүлжээнд дуулиан тарьсан юм. Тэр даргын ёс зүйгүй үйлдэл арын машиных нь камерт бичигдэж, олон нийтэд дэлгэгдсэн байна.

Ингээд бичлэг дээрх “Mersedes-Benz GL” машины дугаараар хөөж үзэхэд хог хаясан этгээд нь эрх баригч "Нэгдмэл Орос" намын Примор хязгаарын салбарын олон улсын харилцааны төвийн удирдагч Игорь Хрущев байсан аж.

Бичлэг нийтэд цацагдсанаас хойш Игорь Хрущев өөрийн энэ үйлдлээ тайлбарлаагүй нь ард түмний бухимдлыг төрүүлсэн байна. Иймд “Нэгдмэл Орос” нам түүнийг албан тушаалаас нь чөлөөлөөд зогсохгүй намаасаа хөөх шийдвэрийг гаргажээ. Учир нь тус намаас Приморын хязгаарт “Цэвэр орчин” төсөл хэрэгжүүлж байгаа энэ үед намын гишүүн, удирдах албан тушаалтан хүн ийм алдаа гаргасныг уучилж болшгүй үйлдэл гэж үзсэн байна.

Эх сурвалж: Glavk.net

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-19 202.9.40.16

manaid bol no shuu dee. bi ugaasaa hayadag shdee gene dee

Avatar

Лорд 2021-04-19 103.26.195.4

Зөв ш дээ. Манай Монголд хэзээ ингэх бол! Дурак Ивануудаас долоон дор хэвээрээ л байгаа даа…

Avatar

MAN 2021-04-19 49.0.142.40

Энэ авилгалч чинь ядаж байхад яасан Монголжуу царайтай хулгайч вэ

Avatar

Зочин 2021-04-19 66.181.161.67

МЭНГЭТЭД АРГА ХЭМЖЭЭ АВСАН УУУ МЭДСЭН ХҮН БНА УУ

Avatar

Зочин 2021-04-19 59.153.112.174

МАНАЙХАН ПҮРЭВДОРЖИЙГОО НАМААС НЬ ХӨӨХ БАЙЛГҮЙ ДЭЭ.

Avatar

зочин 2021-04-19 103.57.94.37

Оросууд хариуцлага тооцож чадаж байнаа

Avatar

Зочин 2021-04-19 166.205.141.9

Манай нямдорж яалаа хөө?

Avatar

Зочин 2021-04-19 66.181.177.103

нөгөө сайд байхдаа үхэн хатан улсын мөнгөөр авсан машин нь байна лээ ш дээ.. тэр машиныг нь хураан авахад хуульд харшлахгүй шүү дээ.

Avatar

Зочин 2021-04-19 202.126.89.133

Гадаад харилцааны яамны дэд сайд машинаараа …зөөгөөд байсан яасан бэ?

Avatar

/*-*/ 2021-04-19 49.0.142.40

Яашкаа зөөгөөд байсан МАН-ын сайд уу?

Avatar

Зочин 2021-04-19 98.253.30.34

yah chguishdee, bi zoogoogui manai hodoonoos irsen hamaatnii duu ohin baisan l geneshdee. iim l uchir ene MAH iig yag ene haan zaan bolchihson bgaa tsag deer n taraah heregtei.

Avatar

Зочин 2021-04-19 66.181.186.159

МАНАЙД БОЛ ЯАЖ ОЛЖ АВСАН НЬ МЭДЭГДЭХГҮЙ ҮНЭТЭЙ МАШИН УНАЖ, ИЛТ ДҮРЭМ ЗӨРЧӨӨД, ТЭР НЬ БАРИГДАНГУУТ ДУГААРАА ӨӨРЧИЛДӨГ. ТЭРИЙГ НЬ ООРК ИРГЭД НЬ ӨМӨӨРДӨГ ГЭВЭЛ ЯАХ УУ?

Avatar

Зочин 2021-04-19 103.26.193.227

Орос чинь манайхыг бодвол ардчилалтай орон юм. Манай МАНгар нүдний улайнууд ичихгүй шүү.

Avatar

Зочин 2021-04-19 202.21.108.7

Оросод 90 ээд оноос хойш коммунист нам эрх бариагүй шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж