Тансаг машин унасан дарга машинаасаа бууж, дууссан хөдөлгүүрийн тосны саваа замын хажууд хаяад явж буй бичлэг өнгөрсөн гуравдугаар сард Оросын цахим сүлжээнд дуулиан тарьсан юм. Тэр даргын ёс зүйгүй үйлдэл арын машиных нь камерт бичигдэж, олон нийтэд дэлгэгдсэн байна.
Ингээд бичлэг дээрх “Mersedes-Benz GL” машины дугаараар хөөж үзэхэд хог хаясан этгээд нь эрх баригч "Нэгдмэл Орос" намын Примор хязгаарын салбарын олон улсын харилцааны төвийн удирдагч Игорь Хрущев байсан аж.
Бичлэг нийтэд цацагдсанаас хойш Игорь Хрущев өөрийн энэ үйлдлээ тайлбарлаагүй нь ард түмний бухимдлыг төрүүлсэн байна. Иймд “Нэгдмэл Орос” нам түүнийг албан тушаалаас нь чөлөөлөөд зогсохгүй намаасаа хөөх шийдвэрийг гаргажээ. Учир нь тус намаас Приморын хязгаарт “Цэвэр орчин” төсөл хэрэгжүүлж байгаа энэ үед намын гишүүн, удирдах албан тушаалтан хүн ийм алдаа гаргасныг уучилж болшгүй үйлдэл гэж үзсэн байна.
Эх сурвалж: Glavk.net
Холбоотой мэдээ