Супер лигийг эсэргүүцсэн Жозе Моуриньо ажлаасаа халагдлаа

Хуучирсан мэдээ: 2021.04.19-нд нийтлэгдсэн

Супер лигийг эсэргүүцсэн Жозе Моуриньо ажлаасаа халагдлаа

Супер лигийг эсэргүүцсэн Жозе Моуриньо ажлаасаа халагдлаа

Хөлбөмбөгийн дэлхийн шилдэг дасгалжуулагчдын нэг “Онцгой нэгэн” гэгддэг Жозе Моуриньог үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа Тоттенхэм Хотспур баг зарлалаа. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар өнөөдөр/2021.04.19/ Тоттенхэм Хотспур баг Европын Супер лигт оролцох болсноо зарласан бөгөөд үүнтэй холбогдуулан Жозе Моуриньо багаа бэлтгэл хийлгэлгүй, багийнхаа удирдлагуудын гаргасан шийдвэрийг эсэргүүцсэн гэнэ.

Өдгөө 58 настай Жозе Моуриньогийн хувьд өнгөрөгч 2019 оноос хойш 17 сарын турш Тоттенхэм Хотспур багийг удирдан 86 тоглолтод оролцож, 44 хожил аваад байсан юм. Тэрбээр дасгалжуулагчийнхаа замналдаа Порто, Челси, Интер Милан, Реал Мадрид, Манчестер Юнайтед зэрэг Европын томоохон хөлбөмбөгийн багуудыг удирдаж байсан билээ.

Өнөөдөр хөлбөмбөгийн Европын Супер лиг зохион байгуулагдах болсныг зарлаж, олны анхаарлыг татсан. Барселона, Реал Мадрид, Ювентус, Манчестер Юнайтед, Челси тэргүүтэй Европын хүчирхэг 12 баг нийлэн энэ лигт оролцох болсноо мэдэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж