“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын мэдээллийг Сангийн дэд сайд Г.Мөнгөнчимэг танилцууллаа. 10 их наядын цогц төлөвлөгөө хэрэгжээд хоёр сар гаруй хугацаа өнгөрч буй юм.
Тус цогц төлөвлөгөөний хүрээнд 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны байдлаар (өссөн дүнгээр) ажлын байрыг дэмжих зээлд нийт 557.8 тэрбум төгрөгийг 7963 зээлдэгчид олгожээ. Өнөөдрийн байдлаар энэ зээлийн дийлэнх нь худалдаа, үйлчилгээ чиглэлд олгогдоод буй бол цаашид Сангийн яам зээлийг үйлдвэрлэл рүү түлхүү хандуулахаар төлөвлөж буй юм байна.
Монголбанкны өөрийн эх үүсвэрээр олгож буй репо санхүүжилтээр дөрөвдүгээр сарын 16-ны байдлаар 258.1 тэрбум төгрөгийг 1597 зээлдэгчид олгожээ. Үүнээс нийслэлд 197.4 тэрбум төгрөгийг 1013 зээлдэгч авсан бол аймаг, орон нутагт 60.7 тэрбум төгрөгийг 584 зээлдэгчид олгосон байна.
Өнөөдрийн байдлаар нийт 14454 ажлын байрыг хадгалан авч үлдээд буйг Монголбанкны Хяналт шалгалтын нэгдүгээр хэлтсийн дарга н.Ариунаа мэдээллээ. Репо санхүүжилтийн нийт 516.3 тэрбум төгрөгийн зээлийг 2324 зээлдэгч авахаар хүсэлтээ илэрхийлжээ.
“ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ”
“ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ” -НИЙ ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ ЯВЦЫН МЭДЭЭЛЭЛ 2021 оны 4 дүгээр сарын 16-ны байдлаар /өссөн дүнгээр/
Posted by Монгол Улсын Сангийн яам – Ministry of Finance Mongolia on Monday, April 19, 2021
Холбоотой мэдээ