Жилийн өмнө газрын тосны зах зээлд илүүдэл үүсч, хадгалах агуулахын эрэлт нэмэгдэж байв. “Bloomberg”-ийн мэдээлснээр, цар тахлын улмаас хуримтлагдаад байсан газрын тосны илүүдэл өнөөдрийн байдлаар дуусч байгаа ажээ. IEA-ийн мэдээлснээр, хоёрдугаар сард агуулахад хадгалагдаж байсан газрын тосны тавны нэг хүрэхгүй хувь нь үлдээд буй юм байна.
Эдийн засагчид дэлхийн эдийн засаг сэргэж, түлшний эрэлт нэмэгдэж буй нь баррель газрын тосны үнэ 67 ам.доллар болж өсөхөд хүргэснийг тэмдэглэжээ.
Лондонгийн ICE бирж дээр “Brent” маркийн газрын тосны зургадугаар сарын фьючерс гэрээний үнэ баррель нь 67.08 ам.доллар болж өсөв. Цаашид нэг торх нь 74 ам.доллар хүрч өсөх магадлалтайг “Bloomberg” үгүйсгэсэнгүй.
АНУ-ын долларын ханш чангарч, “ОПЕК+” (Нефть экспортлогч улсуудын байгууллагын гишүүн орнууд болон гишүүн бус 11 орон) -ын сайд нарын уулзалтын эргэн тойрон дахь тодорхойгүй байдалтай холбоотойгоор нефтийн үнэ өнгөрсөн сард буурсан.
Лондоны “ICE Futures” биржийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн тавдугаар сарын фьючерс гэрээний үнэ 1.16 хувиар буурч, нэг торх нь 62.93 ам.доллар болсон билээ.
Холбоотой мэдээ