“Tesla”-ийн жолоочгүй автомашин осолдож 2 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2021.04.19-нд нийтлэгдсэн

“Tesla”-ийн жолоочгүй автомашин осолдож 2 хүн амиа алджээ

“Tesla”-ийн жолоочгүй автомашин осолдож 2 хүн амиа алджээ

АНУ-ын Техас мужийн Спринг хотод “Tesla"-ийн 2019 оны “Model S” загварын жолоочгүй автомашин мод мөргөж, шатсанаар дотор нь сууж явсан хоёр хүн амиа алджээ. Одоогоор ослын шалтгааныг тодруулж амжаагүй байгаа ч урьдчилсан тооцоогоор хурдтай явж байсан автомашин эргэж чадалгүй замаасаа гарч мод мөргөсөн байх магадлалтай байна.

“Tesla”-гийн батарейн гал унтрахгүй байсан ба галыг унтраахын тулд "Tesla" компаниас зөвлөгөө авч, дөрвөн цагийн турш 30 мянган галлон буюу 113 куб метр ус зарцуулж байж галыг унтраасан байна.

Амиа алдсан хоёр хүний нэг нь урд талын зорчигчийн суудалд сууж байсан бол нөгөө нь арын суудалд явжээ. Осол гарах үед жолооны ард хэн ч байгаагүй бөгөөд автомат удирдлагын систем идэвхжсэн эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ. Өмнө нь автомат жолоодлоготой холбоотой 23 удаагийн осол гарч байсан ч энэ нь жолооны ард хүнгүй байсан анхны тохиолдол юм.

Эх сурвалж: The Verge

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж