НЭМЭЛТ:
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дөнгөж сая дууслаа. Хуралдаанаар МАН-аас Ерөнхийлөгчийн захирамжтай холбоотойгоор мэдэгдэл гаргахаар болсон байна. Мөн тус намаас Ерөнхийлөгчийн захирамжтай холбоотойгоор ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд тус ажлын хэсэг Ерөнхийлөгчийн захирамж нь хэд хэдэн хууль зөрчсөн гэж үзэж буйгаа Удирдах зөвлөлийн хуралдаанд танилцуулаад, албан ёсны мэдэгдэл гаргахаа хэлжээ. Удирдах зөвлөлийн гишүүд ч үүнийг нь судалж, мэдэгдэл гаргахыг дэмжсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргасан бол хуулийн хүрээнд УИХ цуцлах боломж хуулийн хүрээнд байгаа ч захирамж учраас холбогдох байнгын хороод энэ асуудлыг хэлэлцэж, хуулийн хүрээнд шийдвэрүүдээ гаргах ёстой гэж Удирдах зөвлөл үзжээ.
Мөн өмнө нь хуучны МАХН МАН болж, МАХН-ыг улс төрийн намаар бүртгэсэн асуудал өмнө нь Улсын дээд шүүх дээр гарч байсан учраас асуудлыг ч анхаарч, хуулийн дагуу хандах ёстой гэсэн байр суурийг ч зарим Удирдах зөвлөлийн гишүүд онцолжээ.
МАН-ЫН УЗ-ӨӨР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖИЙГ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО
МАН-ын Удирдах зөвлөл шуурхай хуралдаан зарлажээ. Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2021.04.19/мэдээлэл хийж, МАН-ыг тараах тухай захирамж гаргасантай холбоотойгоор МАН Удирдах зөвлөлийн хуралдаанаа зарласан байна.
Ерөнхийлөгч захирамждаа Монгол ардын намын үйл ажиллагаанд Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйл, мөн хуулийн 23 дугаар зүйлд тус тус заасан “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх болон цэрэгжсэн намын хэлбэрт шилжсэн” байна гэдгийг тодотгоод тэрбээр үндсэн таван асуудлыг тусгасан юм.
Холбоотой мэдээ