"Их сургуулиудад төлбөртэй холбоотой гомдол ирж байна"

Хуучирсан мэдээ: 2021.04.19-нд нийтлэгдсэн

"Их сургуулиудад төлбөртэй холбоотой гомдол ирж байна"

"Их сургуулиудад төлбөртэй холбоотой гомдол ирж байна"

Цар тахлын нөхцөл байдлын үед их, дээд сургуулийн оюутнуудад үүсч буй  төлбөрийн асуудал болон буцалтгүй тусламж олгодог оюутны төлбөрийн асуудлын талаар тодрууллаа.


БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.БАТБААТАР:

-Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өмчийн хэлбэр харгалзахгүй бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь суралцагчийн сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, дараагийн төлбөрт шилжүүлэх түр журам баталсан. Журмын хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг ажиллаж, 60 их, дээд сургуульд хяналт явууллаа. Их, дээд сургуулиудын хувьд төлбөрийн асуудалтай холбоотойгоор гомдол санал ирэх болсон тул газар дээр нь хянаж шалгаж үзсэн байгаа. Нийт 88 их, дээд сургуулиас 60 сургуульд найман төрлийн асуумж бүхий судалгаа авахад энэ тушаал маань салбарын ажилчид болон их, дээд сургуулийн суралцагчдын 71.7 хувьд цахим  хуудсаар дамжуулан хүрсэн бол 90 хувь нь түр журмыг гардаж хүлээж авсан байна.

Сургууль оюутныг төлбөрөө бүтэн төлсөн эсэхээс эс хамаарч хичээлийн явцыг хангасан байдлыг авч үзэхэд, 95 хувьд хичээл сургалтын үйл ажиллагаа цахимаар хэвийн явагдаж байна гэж дүгнэлээ. Судалгаанд хамрагдсан 57 их сургууль нь төлбөрийн асуудлын харгалзахгүйгээр тухайн оюутныг явцын шалгалтад оюутныг оролцуулж байгаа юм байна.

Мөн дотооддоо дүрэм журам гаргасан 26 их сургууль, оюутнаас төлбөр хойшлуулах, хөнгөлөх хүсэлт гаргасныг шийдвэрлэн ажилласан байна. Газар дээр нь ажилласан алба хаагчдын үзсэн хяналтаар сайдын тушаалын хэрэгжилт хангагдсан байна гэж үзэж байна.

Харин ЕБС хувьд нийслэлийн боловсролын газраас 427 цэцэрлэг, 127 сургууль тушаалыг гардан авч хэрэгжүүлж байна. Дотооддоо дүрэм журамд өөрчлөлт оруулсан тохиолдлууд мөн байгаа юм. Магадгүй эцэг, эхчүүдэд төлбөртэй холбоотой асуудал байвал онлайнаар болон албан бичгээр хүсэлтээ өгөх боломжтой. Хүсэлтийг харгалзаж зохих шийдвэрийг цаг тухайд нь гаргаж ажиллаж байгаа.

Боловсролын зээлийн сангийн захирал Ж.АРИУНБОЛД:

-Их, дээд сургуулиудын буцалтгүй тусламж авдаг оюутнуудад сургалтын төлбөрийг олгохгүй байгаа талаарх асуулт их ирж байна. Дотоодод жилд дунджаар 6000 орчим оюутан буцалтгүй тусламжид хамрагддаг. Энэ онд нийт зургаан тэрбум төгрөг батлагдсан. Энэ санхүүжилтийг их, дээд сургуулиудад олгож, нийт оюутны 49.5 хувьд нь сургалтын төлбөрийг шилжүүлээд байна. Тодруулбал, БШУ-ы сайдын тушаалаар их, сургуулиуд буцалтгүй тусламжид хамрагдаж буй оюутны тодорхой төлбөрийг хөнгөлж өгөх чиглэл хүргүүлсэн.

Анх 2014 оны Засгийн газрын 71 дүгээр тогтоолын дагуу зургаан үндсэн шаардлагын дагуу оюутнуудыг буцалтгүй тусламжийн тэтгэлэгт хамруулж, санхүүжилт олгодог байгаа. Энэ хүрээнд 2018 онд 12.6 тэрбум төгрөг, 2019 онд 12.6 тэрбум төгрөг, 2020 онд 12.6 тэрбум төгрөг УИХ-аар батлагдсан байсан боловч улсын төсвийн есдүгээр сарын 5-ны тодотголоор  3.2 тэрбум болгож дөрөв дахин бууруулсан байдаг. Харин энэ онд зургаан тэрбум төгрөгийг олгосон. Ингэснээр 2018 оноос хойш давтагдсан тоогоор 7296 оюутанд Төрийн сангаас 34 тэрбум гаруй төгрөгийг олгоод байна.

Өнгөрөгч 2020, 2021 онд цар тахалтай холбоотойгоор улс орны нийгэм, эдийн засгийн байдалд асуудлууд үүсч байна. Монгол Улсын төсвийн орлого 18 хувь буурч, зарлага 17 хувь өссөн. Энэ асуудлаас болж оюутнуудад сургалтын төлбөрийн асуудал үүсч байна. Жилд 6000 орчим оюутан хамрагддаг хэдий ч буцалтгүй тусламжид 2020 онд 26.5 хувьд л сургалтын төлбөрийг шилжүүлсэн. Харин 2021 онд зургаан тэрбум олгогдсноос нийт их, дээд сургуулиудад 49.5 хувьд олгоод байна.

Цаашид үлдэгдэл төлбөрийг шийдвэрлэхээр ажиллаж байна. Салбарын сайдын энэ оны гуравдугаар сарын 15-нд баталсан чиглэлийг их сургуулиудад хүргүүлсэн. Давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөгөөр төсөв санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа учраас улсаас олгож байгаа хэрэглээний зардлуудын хөнгөлөлтийг харгалзаж буцалтгүй тусламжид хамрагдаж байгаа оюутнуудыг хөнгөлөх хүсэлт өгсөн байгаа. Их, дээд сургуулиуд төлбөрийг хувааж төлөх, хойшлуулах боломжоор хангаж өгч байгаад талархаж байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж