"ХӨСҮТ болон эрүүл мэндийн салбарын ажилчдын нэр хүндэд халдаж байна"

Хуучирсан мэдээ: 2021.04.19-нд нийтлэгдсэн

"ХӨСҮТ болон эрүүл мэндийн салбарын ажилчдын нэр хүндэд халдаж байна"

"ХӨСҮТ болон эрүүл мэндийн салбарын ажилчдын нэр хүндэд халдаж байна"

ХӨСҮТ-ийн нэр бүхий эмч ажилчид “Гэрэгэ” системд хүсэлт гарган PCR шинжилгээний хариуг өөрчилж, хуурамчаар үйлддэг байж болзошгүй гэх асуудалд холбогдоод буй билээ.

Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр тайлбар хийлээ. Тэрбээр “Нэг хаалга-нэг шинжилгээ арга хэмжээнээс хойш нэр бүхий ажилтан, албан тушаалтныг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа нь үнэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Гэхдээ түүнд ХӨСҮТ-ийн ямар алба хаагчдыг шалгаж байгаа болон тэдэнд ямарваа нэгэн шийдвэр арга хэмжээ авсан талаар мэдээлэл ирээгүй. Иймээс хэн гэдэг албан тушаалтан, эмч ажилчин шалгагдаж байгааг хэлэх боломжгүй юм. Хууль хяналтын байгууллагаас асуудлыг эцэслэн тогтоож, шийдвэрлээгүй энэ үед хэнийг ч гэм буруутай гэж үзэх ёсгүй. Цөөн тооны хүнтэй холбоотой асуудлаас болж ХӨСҮТ-ийн 850 гаруй эмч, мэргэжилтнүүд болон эрүүл мэндийн салбарын алба хаагчдын нэр хүндэд халдаж байгаад сэтгэл дундуур байна.

Ажилтан алба хаагчид үндсэн ажил үүргээ гүйцэтгэхээс илүү сошиалд тавигдаж буй батлагдаагүй мэдээлэлтэй холбоотой асуудлаас болж сэтгэл зүйн хувьд хүнд байдалд байна. Иймээс асуудал эцэслэн тогтоогдоогүй байхад олон нийтийн сүлжээнд  батлагдаагүй мэдээлэл тараахгүй байхыг хүсье” гэлээ.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж