Өвөр Монголчуудыг дэмжих өдөртэй болжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.19-нд нийтлэгдсэн

Өвөр Монголчуудыг дэмжих өдөртэй болжээ

Өвөр Монголчуудыг дэмжих өдөртэй болжээ

Дэлхийн Монголчуудын Холбоо саяхнаас үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж дэлхийн олон оронд ажиллаж амьдардаг монголчуудын дэмжлэг, талархлыг хүлээж байгаа юм. Уг холбооны удирдах байгууллага болох Нэгдсэн Зөвлөл ээлжит хурлаа энэ сарын 18-нд хийжээ.

Уг хурлаар жил бүрийн тавдугаар сарын 11-нийг “Өвөр Монголчуудыг дэмжих өдөр” болгохоор тогтжээ. Дэлхийн олон оронд амьдардаг монголчууд, тэдний эрх ашгийн төлөө ажилладаг байгууллага, хүмүүсээс гарч байгаа санал санаачилгыг нэгтгэн ийнхүү ажил хэрэг болгохоор Дэлхийн Монголчуудын Холбооноос албан ёсоор шийдвэрлэжээ.

Энэ өдрийг идэвхтэй үйл ажиллагаагаар дэмжиж ажиллахыг дэлхийн монголчууддаа уг холбооны Нэгдсэн Зөвлөлөөс уриалжээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж