Мьянмар 23 мянган хоригдолд өршөөл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.04.19-нд нийтлэгдсэн

Мьянмар 23 мянган хоригдолд өршөөл үзүүлэв

Мьянмар 23 мянган хоригдолд өршөөл үзүүлэв

Мьянмарын төрийн эрхийг цэргийн хүчээр булаан авсан армийнхан 23184 хоригдолд шинэ жилийн өршөөл үзүүлэн шоронгоос гаргажээ. Шоронгийн департментийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр өршөөл хүртсэн хүмүүсийн дунд жагсаалыг дарах явцад баривчилсан ардчиллыг дэмжигч залуусын цөөн хэд нь багтсан аж.

Мьянмарчууд жил бүрийн дөрөвдүгээр сарын дунд үед Тинян наадам буюу үндэсний шинэ жилийн баяраа таван хоногийн турш тэмдэглэдэг билээ. Энэ оны хувьд Тинян наадмын эхний өдөр энэ сарын 17-нд тохиосон байна. Баярын тав дахь буюу сүүлийн өдрийг мьянмарчууд буддын сүмд очин мөргөж, гудамд бие биенээ усаар угааж, усаар байлдан, цэнгэж наадан тэмдэглэдэг уламжлалтай. Ингэснээрээ өнгөрсөн онд үйлдсэн муу муухай, нүэл, хилэнц бүхнээ цэвэрлэн ангижирдаг хэмээн итгэдэг ажээ.

Гэвч ардчиллыг дэмжин жагсагчид энэ оны Тинян наадмыг цуцалж, ардчилсан удирдагч Аун Сан Су Чиг эргүүлэн авч ирэх тэмцэлдээ анхаарал хандуулахыг иргэдэд уриалж байна. Мьянмарын арми хувьсгал хийснээсээ хойш нийт 3141 хүн баривчилсны нэг нь Аун Сан Су Чи юм.

Шоронгийн төлөөлөгч Кьяв Тун Үү “Бидний шинэ жилээр өршөөл үзүүлж буй хүмүүс ихэвчлэн хувьсгалаас өмнө баривчлагдаж, ял эдэлж байсан хоригдлууд юм. Гэхдээ ардчиллын төлөөх жагсаалаас баривчлагдсан цөөн хэдэн хүн бас суллагдаж байгаа” хэмээн ярьжээ. Түүнээс гадна арми жагсаалд холбоотой 832 хүнийг эрэн сурвалжилсаар байгаагаас үзвэл ардчиллыг дэмжигчдийг тийм ч амар өршөөх бодолгүй байгаа бололтой. Эрэн сурвалжлагдаж байгаа 832 хүний дунд цахим ертөнцөд ардчиллыг дэмжсэн байр сууриа илэрхийлсэн олны танил, жүжигчид, дуучдын 200 орчим хүн бий гэнэ. Түүнчлэн хэрвээ тэд баригдвал арми өөрсдийнхөө тогтоосон хуулийн дагуу гурван жил хорих ял төлөвлөсөн аж.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж