Чехээс Оросын 18 дипломатчийг хөөх шийдвэр гаргажээ | News.MN

Чехээс Оросын 18 дипломатчийг хөөх шийдвэр гаргажээ

Чехээс Оросын 18 дипломатчийг хөөх шийдвэр гаргажээ

Чехээс Оросын 18 дипломатчийг хөөх шийдвэр гаргажээ

Сүүлийн өдрүүдэд барууны орнуудын зүгээс ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч, дипломат ажилтнуудыг нь хөөх шийдвэрийг ар араасаа гаргасаар байна. Тэгвэл Чех улсын Засгийн газар ОХУ-ын 18 дипломатчийг эх орноосоо хөөх шийдвэрийг гаргажээ. Оросын дипломатуудыг гарахад 72 цагийн хугацаа өгсөн байна. Харин ОХУ үүнийг “дайсагнасан үйлдэл” гэж үзэж байгаагаа илэрхийлээд яг адил хариу барьж Чехийн 20 дипломат ажилтныг хөөж, 24 цагийн хугацаа өгчээ.

Чехэд 2014 онд зэвсгийн агуулах дэлбэрсэн хэрэгт Оросын дипломат ажилтнууд холбоотойг олж тогтоосон байна. Тэдгээр ажилтан Прага хот дахь ОХУ-ын элчин сайдын яаманд ажиллаж байгаа гэж үзсэн учир ийм арга хэмжээ авчээ.

Тодруулбал, 2014 оны аравдугаар сарын 16-ны өдөр Чех улсын Врбетице ойд оршдог зэвсгийн агуулах дэлбэрч, ойролцоо оршдог барилгуудын цонх хагарч, сургуулиудыг нүүлгэн шилжүүлж байв. Сарын дараа тус агуулахад ажилладаг байсан 56 ба 69 настай хоёр эрэгтэйн цогцос олдож байжээ. Тухайн үед дэлбэрэлтийг гадны нөлөөгүй, золгүй явдал гэж дүгнэж байсан ч сүүлд хийсэн мөрдлөгөөр үүнд Оросын тагнуулын албаны 29155 дугаар бүлэг оролцсон гэх баримтыг Чехийн эрх баригчид илрүүлсэн байна.

Түүнчлэн өөр нэгэн ноцтой баримт нь энэ дэлбэрэлтийг үйлдсэн хэмээн сэжиглэгдэж буй хоёр хүн нь 2018 онд Их Британид тагнуулын ажилтан асан Сергей Скрипалийн аминд халдсан хэргийн гол сэжигтнүүд болох Анатолий Чепига, Александр Мишкин нар гэдгийг тогтоогоод байгаа аж.

Тэд 2014 онд Тажикистан, Молдовын иргэний хуурамч бичиг баримтаар Чехийн зэвсгийн агуулахад шалгалт хийхээр нэвтэрч байжээ. Дэлбэрэлтээс гурав хоногийн өмнө зэвсгийн агуулахын ойролцоох Острава хотод ирж, аравдугаар сарын 17-нд буюу дэлбэрэлтийн маргааш Вена хотоор дамжин Москва руу буцсан байна.

 Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оогий 2021-04-19 202.126.88.202

Чехийг чөлөөлхөд ЗХУ ын 500 мянган цэрэг оффицер оролцож 200 мянган цэргийн амь насаар чөлөөлсөн гэдэг.хүн муутай л хүмүүс юм да тэр нэг цэргийн жижиг агуулах дэлбэлэх сонирхол ОХУ д яаж бхав дэ мэдээжийн юмаар шалтаг хийж энэ тэр

Avatar

ҮНЭН 2021-04-19 103.26.194.206

НӨГӨӨ ХОЁР а******н ПУТИНЫ ЗАРААЛУУД БАЙХ ШИВ ДЭЭ ХАХАХА

Avatar

Зочин 2021-04-19 43.242.243.213

Ккк. Ядарсан шалтаг бн доо!! Цаадуул нь шахаад Оросын эсрэг ямар нэг юм хийвэл хэдэн доллар туслана гээ биз! Юу ч эртний юм байх билээ! Нэг муу жижигхэн Чехд юун тийм зэвсэгийн агуулах энрт гэсэн сүртэй юм байв гэж!! Байсан ч тэр дотор нь хүн айлгах ямар л з****г байв гэж? Хэдэн АК, миномёт энтр л биз!Манай нэг сумын нутаг шиг л газар шүү дээ!Хоёр авгай харгалзаж байсан гэхээр ер нь олигтой юм байгаагүй нь мэдээж бн ш дээ! Ккк.цонхны шил харгарсан гэхээр инээдтэй жижигхэн дэлбэрэлт байжээ!

Avatar

ҮНЭН 2021-04-19 103.26.194.206

УХААНД НЬ УХАНА ҮХСЭН ЭРГҮҮ ХОГ

Avatar

asssaa 2021-04-19 202.21.108.10

buzar orosuud.hujaa oros 2 hurdan ustaasaa

Avatar

иргэн 2021-04-19 66.181.190.19

Орсууд энэ дэлхийд эхлээд бид дараа нь бусад нь гэсэн байр суурьнаас амьдрах гэж хичээж байна. орос эхлээд өөрийнхөө газар нутагаа бүрэн ашиглаад авах хэрэгтэй, өөрийнхөө холбоотон жижиг орнуудаа дээрэлхэж газар нутгыг нь хүчээр булааж, дэлхийг зэвсэгээр далайлгаж айлгаж амьдрана гэвэл ганцаараа усанд өөрийгөө живүүлж байгаатай адил. хаа явсан газардаа хорлон сүйтгэж, эзлэн түрэмгийлж явдаг. хэзээч найдаж болохгүй орон.

Avatar

Зочин 2021-04-19 146.115.161.230

Америк гэх гэж байгаад Орос гээд буруу бичиж хэхэ

Avatar

Ovgon 2021-04-19 192.82.69.46

энэ мулгуу фашист оросууд тэнэгтэж байж хорвоогийн шившиг нүдний булай болох юмаа ккк. Мулгуу архичин оросууд жааран соёлтой хүн шиг байж болдоггүй юм байхдаа.

Avatar

Зочин 2021-04-19 146.115.161.230

Хахаха ийм инээдэнгийн юм бичихээсээ энэ bbc cnn reuters энэ тэр гэсэн худалчууд бүр ичэхийг байжээ. Оросууд толгойгоо өндийлгөөд цаадуул чинь бүр шээс нь гоожих нь

Avatar

Зочин 2021-04-19 66.181.185.126

Чех улсын зэвсгийн агуулахыг дэлбэлэх ямарч шаардлага ОХУ-д байхгүй нь тодорхой . Харин ЗХУ дэлхийн -2-р дайнд ялснаар дайны сүүлийн өдрүүдэд Чехэд байсан гитлерийн цэргийг Зөвлөлтийн маршал Коневын командалсан Украйны 2-р фронтын дайчид чөлөөснөөр Чех жинхэнэ эрх чөлөөтөй болж немцүүд суурьшсан Судет мужаасаа энэ ялалтыг далимдуулан бүх немцүүдийг нэгийг ч үлдээлгүй хөөн гаргасан гэдэг. Чехүүд хүний тусыг үнэлдэггүй хүн муутай л улс даа.

Avatar

Зочин 2021-04-19 66.181.161.119

ОХУ бол МОНГОЛ УЛСЫН ОРШИН ТОГТНОХ БАТАЛГАА. ОХУ бол өнөөдөр бид нарын хоорондоо монгол хэлээр ярьж чадаж байгаа үндэс суурь. Орос гүрэн бидэнд эрүүл мэнд эрдэм боловсрол цэрэг арми зам харилцаа хот суурин техник технелоги соёл иргэншил итгэл найдвар олгосон. Идсэн хоолруугаа нулимдаг ард түмэн бид биш

Avatar

Муухай хүмүүс 2021-04-19 192.82.71.116

Оросууд байсан цагт энэ дэлхий дээр энх тайван тогтохгүй.

Avatar

зочин 2021-04-19 103.57.94.37

Зугаатай л юм болж байгаа юм байна kkkk

Avatar

ҮНЭН 2021-04-19 103.26.194.206

ОРОСУУД ЧЕХИЙГ ДЭЛБЭЛЧИХЭЭГҮЙ НЬ ИХ ЮМ ЧАДАХ Л НОХОЙНУУД ШҮҮ

Avatar

ҮНЭН 2021-04-19 103.26.194.206

БҮХ УЛС ОРОН УЛААН ОРОСУУДЫГ ХӨӨЖ ГАРГАХ ЁСТОЙ

Avatar

зочин 13 2021-04-19 202.9.47.22

өнөөдөр монголд болж буй үйлд явдлын ард кремль байгаа байж мэдэшдээ монголыг хяналтандаа байлгахын тулд одоо баттулгыг шахж байгаа чюм билүү байдал их эвгүй болж байна ирггэний дайн болход ойртоод байна иргэд их болгоомжтой байх хэрэгтэй боллоо ХҮРЭЛСҮХ ЯЛЖ БАТТУЛГА ГАДАГШАА ЗУГАТАХ Ч БАЙДАЛ ҮҮСЧ БОЛЗОШГҮЙ

Avatar

ХЭХЭ 2021-04-19 103.26.194.206

ЧИ Ч ЁСТОЙ ҮХЭР ЮМ ДАА

Avatar

Зочин 2021-04-19 192.82.71.67

Чехуудийн зев, оросууд еерсдее л буруутай юм байна ш дээ

Avatar

болдоо 2021-04-19 64.119.18.177

эх оронд нь хорлон сүйтгэх ажиллагаа явуулаад байвал ямар ч хулмас байсан хөөх л байлгүй дээ …

Avatar

Зочин 2021-04-19 202.131.225.197

chehuud amerikiin ugzgiig doloodog bolj

Avatar

ҮНЭН 2021-04-19 103.26.194.206

ЧАМ ШИГ ИЛЖИГ Л ДОЛООНО

Avatar

Зочин 2021-04-19 202.131.225.197

hurlizaa chi ooriigoo iljeg gedegee martsan uu da.

Avatar

Зочин 2021-04-19 202.131.225.197

mundag yumaa

Avatar

зочин 2021-04-19 192.82.85.55

Чехүүдэд барууны тусламж хэрэгтэй болциймдог оо доо хөөрхий хойд солонгос шиг иймэрхүү аргаар баруунаас жаахан тусламж нтр олж авч байгам байлгүй дээ ковидын хүнд хэцүү үед

Avatar

болдоо 2021-04-19 64.119.18.177

чехүүдийн зөв ш дээ …

Avatar

Зочин 2021-04-19 64.119.22.170

ОХУ үүнийг өөртөө дайсганасан үйл ажиллагаа гэж мэдэгдээд, Чехийн 20 дипломатыг 24 цагийн дотор эх орноосоо гарахыг шаардсан. Үүний дүнд Чехийн Москва дэх элчинд 5- хан хүн үлдэх боллоо гэсэн мэдээ байсан. Чех улс ОХУ-тай зөрчилдөж,, харилцаагаа таслах нь их л чухал юм б**х даа.Манай зарим нөхөд ч мөн ийм байдалд хүргэхийг хичээгээд байдаг б**х аа.Бага буурай оронд төвийг сахих бодлого чухал.

Avatar

Зочин 2021-04-19 66.181.161.85

За тэд ч яахав , хэдэн дипломат хөөгөөд л болчихно . Харин бид Ерөнхийлөгчөө хөөх болчихоод байдаг … Гэцүү яаа…

Avatar

Зочин 2021-04-19 103.229.122.232

Хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөв гэгчийн үлгэрээр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж