Ховд: Гэрээр өөрсдийгөө эмчилсэн хоёр иргэнд хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2021.04.19-нд нийтлэгдсэн

Ховд: Гэрээр өөрсдийгөө эмчилсэн хоёр иргэнд хариуцлага тооцно

Ховд: Гэрээр өөрсдийгөө эмчилсэн хоёр иргэнд хариуцлага тооцно

Ховд аймагт Covid-19 халдварт өртсөн хоёр иргэн гэртээ өөрийгөө эмчилж байсныг аймгийн Тагнуулын газраас илрүүлсэн талаарх мэдээлэл цацагдаад буй. Энэ талаар аймгийн Онцгой комиссын мэдээлснээр гэрээр өөрсдийгөө эмчилж буй иргэдийн талаарх гомдол мэдээлэл өчигдөр бүртгэгдсэн. Энэ дагуу шалгалт явуулахад, дээрх зөрчлийг илрүүлжээ. Иймд өөрсдийгөө эмчилсэн иргэдэд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцохоор болсныг аймгийг Засаг дарга Б.Дүгэржав анхааруулав.

Тэрбээр “Орон нутагт хулгайгаар зорчих, өөрсдийгөө дур мэдэн эмчлэх тохиолдол гарч байна. Ялангуяа эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэлгүй хулгайгаар өөрийгөө эмчилж гадуур нийгмийн харилцаанд орж байгаа нь халдварт өвчнийг санаатайгаар тарааж буй ноцтой үйлдэл. Ийм тохиолдолд Эрүүгийн хэрэг үүсгэнэ гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Үүнд цагдаагийн байгууллагаас хатуу хяналт тавихыг үүрэг болгосон” гэлээ.

Ховд аймгийн Онцгой комиссоос өнөөдөр /2021.04.19/ мэдээлэл хийхдээ эмийн сангуудад иргэд халууны эм авч буй тохиолдолд хяналт тавина гэдгийг онцлов. Тус аймагт батлагдсан тохиолдлуудын 80 гаруй хувь нь эмийн сангаар үйлчлүүлж, халууны эм авсан болох нь тогтоогдсон байна. Иймд Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэхээс урьдчилан сэргийлэх хүрээнд эмийн сангуудад хяналт тавьж, судалгаа явуулахаар болжээ.  Тус аймагт  өчигдөр гурван хүнээс Covid-19 халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 180 болжээ. Тодруулбал, тусгаарлах эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байранд байсан гурван иргэнээс халдвар илэрсэн байна. Одоогоор аймгийн тусгаарлах эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй батлагдсан тохиолдлуудаас  гурав нь хүнд, маш хүнд нэг хүн байгаа аж.  Тус эмнэлэгт өчигдөр Зэрэг суманд бүртгэгдсэн Covid-19 халдварын есөн тохиолдлыг шилжүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж