НӨАТ: 1.5 сая төгрөгийн 34 азтан тодров

Хуучирсан мэдээ: 2021.04.19-нд нийтлэгдсэн

НӨАТ: 1.5 сая төгрөгийн 34 азтан тодров

НӨАТ: 1.5 сая төгрөгийн 34 азтан тодров

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирлыг өчигдөр /2021.04.18/ зохион байгууллаа. Энэ удаагийн тохиролд  2021 оны гуравдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 30.345.597 баримт  хамрагдсанаас:

  • 30 мянган төгрөгийн азтан 27421
  • 100 мянган төгрөгийн азтан 2821
  • 500 мянган төгрөгийн азтан 287
  • 1.5 сая төгрөгийн азтан 34
  • 3 сая төгрөгийн азтан нэг тодорчээ. Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 20 сая төгрөг байсан ч супер азтан тодорсонгүй.

Азтан болсон иргэд Ebarimt.mn сайт болон өөрийн гар утсан дахь И-баримтын аппликейшнээр хүсэлтээ баталгаажуулах хэрэгтэй. Таны “Ebarimt” системд бүртгүүлсэн мэдээлэл НӨАТ-ын тухай хуулийн 5.1 дэх заалтыг хангасан эсэхийг Татварын албанаас хянаж дуусаад, ажлын хоёр хоногт багтаан Сангийн яам руу шилжүүлэх журамтай байдаг.

Сангийн яамнаас Төрийн сангийн буцаан олголтын тусгай данс руу ажлын 20 хоногт багтаан санхүүжилтийг өгдөг. Үүний дараа Төрийн сан ажлын гурав хоногт иргэдийн данс руу шилжүүлэх юм. Хэрэв иргэн 90 хоногийн дотор хонжворын хүсэлтээ баталгаажуулаагүй тохиолдолд хонжвор хүчингүй болох аж.

Харин 1.5 сая төгрөг болон түүнээс дээш төгрөгийн азтан болсон бол сугалааны баримтаа иргэний цахим үнэмлэхийн хамтаар харъяа хэсгийн Татварын газарт авч очин хүсэлтээ баталгаажуулах боломжтой.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж