Вакцин: Дарга нар давуу эрх эдлэв үү | News.MN

Вакцин: Дарга нар давуу эрх эдлэв үү

Вакцин: Дарга нар давуу эрх эдлэв үү

Вакцин: Дарга нар давуу эрх эдлэв үү

2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 634240 хүнийг Covid-19-ийн эсрэг вакцины эхний тунд хамруулснаас нийслэлд 496085 аймагт 138155 тус тус байна.

Монгол Улс covid-19-ийн эсрэг вакинжуулалтыг 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр эхлүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар салхийг нь хагалаж байв.

Эхний ээлжинд AstraZeneca вакцинаар эмч, онцгой байдал, цагдаагийн алба хаагч зэрэг хариу арга хэмжээний багт ажиллаж буй 13836 хүнийг дархлаажуулсан юм. Эдгээр иргэний вакцины хоёр дахь тунг хийх хугацаа буюу 56 дахь хоног өнөөдөр таарч байна. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр дахь тунгаа өнөөдөр тариулах ёстой.

Тус вакцины хоёр дахь тунг халдварын голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд, онцгой байдлынхан, хорооны ажилтнуудад хийж эхэлсэн талаар өнөөдөр ЭМЯ-наас мэдээлсэн. AstraZeneca вакцинаас гадна БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн вакциныг 600 мянган иргэн хийлгэсэн.

Хөл хорионы үеэр өдөрт 100-150 мянган иргэнийг дархлаажуулж мөн хоёр тунг нь хийхээр төлөвлөсөн боловч тээвэрлэлтийн улмаас вакцины татан авалт хойшлогдсон талаар УОК мэдээлсэн. Ингэхдээ 56 хүртэл хоногийн хугацаанд хоёр дахь тунг тариулж болно гэж иргэдээ тайвшируулсан юм.

Тэгвэл энэ сарын 16-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийтдээ 1178 иргэн вакциныхаа хоёр дахь тунг хийлгэжээ. Үүнээс нийслэлд 877 хүн, орон нутагт 301 хүн вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн байна. Дүүргээр нь авч үзвэл Хан-Уул, Баянзүрх дүүргийн 180-182 иргэн вакцины хоёр тунг хугацаандаа хийлгүүлжээ. Харин Сэлэнгэ, Орхон аймагт хамгийн өндөр буюу 95 иргэн вакцины хоёр дахь тунд хамрагдсан тоон мэдээлэл байна.

Үүнийг дагаад нийгэмд багагүй хардлага ч үүсээд байгаа юм. Учир нь, зарим иргэд эхний тунгаа хийлгээгүй байхад эрх баригчид өнөө л энгийн иргэдээсээ онцгой эрх эдлэж вакциныхаа бүрэн тунг хийлгэв үү гэх асуулт тавигдаж байна.

Тухайбал, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж дөрөвдүгээр сарын 9-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Би ОХУ-ын вакциныг хийлгэсэн. Өчигдөр хоёр дахь тунгаа хийлгэсэн” гэснээс харвал саарал ордныхон иргэдээсээ түрүүлээд вакциндаа бүрэн хамрагдчихсан бололтой.

COVID-19-ИЙН ЭСРЭГ ВАКЦИНД ХАМРАГДСАН ХҮНИЙ ТОО, ӨССӨН ДҮНГЭЭР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-19 64.119.19.253

Ц.Нямдорж өөрийн хятад вакцинаа хийлгэхгүй яасан юм бол?

Avatar

Зочин 2021-04-19 66.181.161.63

Манай интермед эмнэлэг дээр хувиараа төлбөртэй тариулсан. Жаахан уужуу тайван эерэг байцгаа хүмүүс ээ.юм болгоныг харлуулж сөрөг сэтгээд байвал наанадаж дархлаа чинь цаанадаж сэтгэл чинь харлаж дууслаа

Avatar

Зочин 2021-04-19 66.181.177.103

76 удахгүй хиараад ирнэ биз.

Avatar

Зочин 2021-04-19 66.181.161.63

Манай интермед эмнэлэг дээр хувиараа төлбөртэй тариулсан. Жаахан уужуу тайван эерэг байцгаа хүмүүс ээ.юм болгоныг харлуулж сөрөг сэтгээд байвал наанадаж дархлаа чинь цаанадаж сэтгэл чинь харлаж дууслаа

Avatar

Зочин 2021-04-19 66.181.161.30

Спутник ирснийг МАН ынхан тариулсан шүү дээ. арай л хэт давраад вакцин хүртэл авилгал болчихоод бгаа шүү дээ

Avatar

Уншигч 2021-04-19 103.229.120.225

Интермэд дээр ариожааны шугамаар орж ирсэн 10 000 тун өөрсдийнхөө ажилчидад болон төлбөртэйгээр хүмүс хийлгэсээ бна. Улсаас орж ирсэн спутник вакцин байхгүй байгаа юм билээ

Avatar

Зочин 2021-04-19 202.179.27.241

Синофарм хамгийн хялбар аргаар хийгдсэн муу вакцин

Avatar

Зочин 2021-04-19 202.179.30.42

шаампар

Avatar

Иргэн 2021-04-19 66.181.176.197

2 udaa orj irsen pfraizer bakciniig hen hiilgeed alga bolson be

Avatar

Зочин 2021-04-19 202.9.40.206

Мөнгөө төлөөд хаана л бол хаана Спутник-В вакцинийг хийлгэж байгаа шүү дээ. юу балайраад байгаа юм бэ

Avatar

Ц. Эрдэнэбат 2021-04-19 202.9.46.210

УИХ, ЗГ-ЫН ГИШҮҮД ЭХЭЛЖ ВАКЦИНАА ХИЙЛГЭЛЭЭ! ГЭЭД УУРЛАХ ХЭРЭГ ЮУ БАЙНА АА. ЭД НАР ЧИНЬ ИРЭЭДҮЙН ӨНДӨР НАСТАНГУУД ШҮҮ ДЭЭ…ККК

Avatar

mongol huu 2021-04-19 139.5.219.39

nyamka mundag yumaa urt naslaarai

Avatar

Зочин 2021-04-19 122.201.21.249

Өндөр настангууддаа эхэлж 1 ,2 дахь тунгуудаа хийгээчээ . Нас барсан улсуудаа харалдаа дийлэнх нь өндөр настангууд байна шүү дээ . Гадаад орнуудад эхний ээлжинд ахмадууддаа эрсдэлтэй хүмүүс гээд хийж байна шүүдээ . Оюун – Эрдэнэ Ерөнхий сайдаа өндөр настнуудаа битгий гадуурхаж үхүүлээд байлдаа !

Avatar

иргэн 2021-04-19 202.179.25.236

ЗӨВ ЯРЬЖ БАЙНА8 ДЭМЖИЦГЭЭЕ6

Avatar

Зочин 2021-04-19 192.82.74.228

Oyuk vakcin hiilgeed, nastaichuud vheed l bna daa!

Avatar

Зочин 2021-04-19 64.119.19.22

Уучлааоай, зав алга. Дараагийн сонгуулийн өмнөхөн л зав гаргана. Одоо ёстой сорри шүү. Вакцины асуудлаар УОК, ЭМЯамтай яриа. Бинь хамгийн түрүүнд хийлгэчихсэн шүү дээ. Одоо вакцины асуудал сонирхохгүй байнаа.

Avatar

2021-04-19 202.179.27.63

иргэдээ бүрэн хамруулж дууслаа гээд хамгийн сүүлд өөрөө хийлгэх тийм сайд ханаас олдохов дээ

Avatar

Зочин 2021-04-19 64.119.22.170

Харин манай улс вакцинжуулалт хамгийн сүүлд эхлэсэн ч нийт хүн амынхаа 20 хувьд эхний тунг хийсэн, амжилттай хэрэгжүүлж буй орны тоонд ороод байгаа гэнэ. Гэтэл Тухайлбал, эхний тунг Франц хүн амынхаа 18,8 хувьд Германи18,9 Итали 17,5 Испани 19,2 Хятад 12,0 ОХУ 6,8 Украин 1,0 Өмнөт Солонгос 3,0 Япони 0,9 Энэтхэг 7,6 Мехсик 8,5 АНУ 38,9 Канад 23,3 Англи 47,9 хувьд хийсэн мэдээ байна.Төр засгаас авч буй арга хэмжээг зохих ёсоор дүгнэж сур. Бүх зүйлийг бүү харлуул.

Avatar

Ийм л байсан 2021-04-19 103.212.119.18

Үеийн үед л ийм байдаг байсан. Эхлээд нам төрийн удирдагчид…

Avatar

Зочин 2021-04-19 103.212.116.201

Pfizer , аstrazeneca vaccinуудыг мөнгөөр хийж бна лээzarim huviin baiguullaguudad 20 мяншан төгрөгөөр хийсэг бна. Үүнийг шалгаачэээ

Avatar

Зочин 2021-04-19 66.181.166.154

яаж би Спутник вакцин олж хөгшин эхдээ тариулах вэ тус болооч Нямдорж гуай

Avatar

Зочин:Одоо тийм вакцин сайн, ийм вакцин муу гэж хэлэх ямарч боломж алга.МАГАДГҮЙ ХОЁР САРЫН ДАРАА МЭДЭГДЭХ БАЙХ. 2021-04-19 150.129.143.172

Одоо астраз хийлгэсэн нь түүнийгээ, хятад вакцин хйилгэсэн нь түүнийгээ хоёр дахь удаагаа хийлгэж таарна.ЗГ-ыг муулах гэхдээ үгээ олж ядах гэсний хэрэггүй. Эмч нар, цагдаа, онцгойгийнхон астраз-г хийлгэсэн. Түүнийгээ давтан хийлгэж байна.Өөрр яах юм? Яг нарийндаа ярих юм бол одоо ийм вакцин сайн, тэр нь муу гээд хэлэхх зоригтой хүн энэ дэлхийд алга. Яагаад гэвэл уулаасаа мэдэхгүй юм чинь.Ийм байхад дарга нар сайн вакцин хийлгэлээ, иргэд муу вакцин хийлгэлээ гэж балайрахаа больж үз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж