Вакцин: Дарга нар давуу эрх эдлэв үү

Хуучирсан мэдээ: 2021.04.19-нд нийтлэгдсэн

Вакцин: Дарга нар давуу эрх эдлэв үү

Вакцин: Дарга нар давуу эрх эдлэв үү

2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 634240 хүнийг Covid-19-ийн эсрэг вакцины эхний тунд хамруулснаас нийслэлд 496085 аймагт 138155 тус тус байна.

Монгол Улс covid-19-ийн эсрэг вакинжуулалтыг 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр эхлүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар салхийг нь хагалаж байв.

Эхний ээлжинд AstraZeneca вакцинаар эмч, онцгой байдал, цагдаагийн алба хаагч зэрэг хариу арга хэмжээний багт ажиллаж буй 13836 хүнийг дархлаажуулсан юм. Эдгээр иргэний вакцины хоёр дахь тунг хийх хугацаа буюу 56 дахь хоног өнөөдөр таарч байна. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр дахь тунгаа өнөөдөр тариулах ёстой.

Тус вакцины хоёр дахь тунг халдварын голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд, онцгой байдлынхан, хорооны ажилтнуудад хийж эхэлсэн талаар өнөөдөр ЭМЯ-наас мэдээлсэн. AstraZeneca вакцинаас гадна БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн вакциныг 600 мянган иргэн хийлгэсэн.

Хөл хорионы үеэр өдөрт 100-150 мянган иргэнийг дархлаажуулж мөн хоёр тунг нь хийхээр төлөвлөсөн боловч тээвэрлэлтийн улмаас вакцины татан авалт хойшлогдсон талаар УОК мэдээлсэн. Ингэхдээ 56 хүртэл хоногийн хугацаанд хоёр дахь тунг тариулж болно гэж иргэдээ тайвшируулсан юм.

Тэгвэл энэ сарын 16-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийтдээ 1178 иргэн вакциныхаа хоёр дахь тунг хийлгэжээ. Үүнээс нийслэлд 877 хүн, орон нутагт 301 хүн вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн байна. Дүүргээр нь авч үзвэл Хан-Уул, Баянзүрх дүүргийн 180-182 иргэн вакцины хоёр тунг хугацаандаа хийлгүүлжээ. Харин Сэлэнгэ, Орхон аймагт хамгийн өндөр буюу 95 иргэн вакцины хоёр дахь тунд хамрагдсан тоон мэдээлэл байна.

Үүнийг дагаад нийгэмд багагүй хардлага ч үүсээд байгаа юм. Учир нь, зарим иргэд эхний тунгаа хийлгээгүй байхад эрх баригчид өнөө л энгийн иргэдээсээ онцгой эрх эдлэж вакциныхаа бүрэн тунг хийлгэв үү гэх асуулт тавигдаж байна.

Тухайбал, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж дөрөвдүгээр сарын 9-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Би ОХУ-ын вакциныг хийлгэсэн. Өчигдөр хоёр дахь тунгаа хийлгэсэн” гэснээс харвал саарал ордныхон иргэдээсээ түрүүлээд вакциндаа бүрэн хамрагдчихсан бололтой.

COVID-19-ИЙН ЭСРЭГ ВАКЦИНД ХАМРАГДСАН ХҮНИЙ ТОО, ӨССӨН ДҮНГЭЭР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж