"2022 он гэхэд бүх хүүхдийг вакцинжуулахад бэлэн болно"

Хуучирсан мэдээ: 2021.04.19-нд нийтлэгдсэн

"2022 он гэхэд бүх хүүхдийг вакцинжуулахад бэлэн болно"

"2022 он гэхэд бүх хүүхдийг вакцинжуулахад бэлэн болно"

АНУ-ын халдварт өвчин судлалын салбарт тэргүүлэгч эрдэмтэн Энтони Фаучи өчигдөр /2021.4.18/ 2022 оны эхний улирал гэхэд бүх хүүхдийг вакцинжуулж эхлэхэд бэлэн болно хэмээн ярьжээ. Өдгөө АНУ-ын харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирлын албан тушаал хашиж буй тэрбээр CNN агентлагт ярилцлага өгөхдөө “2022 оны эхний улирал гэхэд, магадгүй түүнээс өмнө бүх насны хүүхдийг, ялангуяа ахлах сургуулийн сурагчдыг вакцинжуулахад бэлэн болох төлөвтэй байна” хэмээн ярьсан байна.

Өдгөө АНУ-ын сургуулиуд эргэж танхимаар хичээллэж эхлэхээр бэлтгэлээ хангаж буй бөгөөд хүүхдэд зориулсан вакцины туршилтын ажил хэвийн үргэлжилж байгаа юм. Түүнээс гадна Pfizer/BioNTech компанийн вакцин 12-15 насны хүүхдүүдэд өндөр үр дүнтэй үйлчилж байгаа нь батлагдсан. Хэдийгээр хүүхдүүд цар тахлын халдвар авах, өвчин хүндрэх эрсдэл маш бага байгаа боловч тэднийг вакцинжуулах нь сүргийн дархлаа тогтооход нэн чухал ач холбогдолтой.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж