ЭМЯ: 889 хүнээс Covid-19 илэрч, таван хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2021.04.19-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 889 хүнээс Covid-19 илэрч, таван хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллээ өнөөдөр (2021.4.19) хийлээ.


ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Sunday, April 18, 2021

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:

-Монгол Улсад сүүлийн 24 цагт 12401 хүнд шинжилгээ хийхэд Covid-19-ийн 889 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд халдварын нийт тохиолдол 22884 болсон байна. Мөн өнгөрсөн хоногт Covid-19-ийн улмаас таван хүн нас барлаа.

Тодруулбал, 75 настай эмэгтэй, энэ сарын 11-нд онош нь батлагдаж, нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Мөн 55 настай эмэгтэй, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол 34 настай эрэгтэй Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн өвчний улмаас нас барлаа. Мөн  Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 57 настай эрэгтэй, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан 61 настай эрэгтэй нас барсан. Ийнхүү Covid-19-ийн шалтгаант нас баралт нийт 49 боллоо. Үүнээс гадна 524 хүн эдгэрсэн байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 12401 боллоо. Covid-19-ийн хөнгөн хэлбэрээр өвчилсөн 4744 иргэн гэрээр эмчлүүлж байна.

Нийслэлийн хэмжээнд арав гаруй эмнэлэг дээр 4000 орчим ор бэлтгэсэн байсан бол нэмж 1000 орчим орыг бэлтгэх ажлыг хийж эхлээд байна. Тухайлбал, Төрийн албан хаагчдын тусгай эмнэлэг, Монгол-Японы хамтарсан эмнэлэгт эрчимт эмчилгээний 74 орыг бэлтгэсэн бөгөөд өчигдрөөс өвчтөнгүүдийг хүлээн авч эхэлсэн. Мөн АШУҮИС-ийн оюутны байрыг эмнэлгийн зориулалтаар ашиглахаар боллоо. Түүнчлэн ХНХЯ-ны харъяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн зусланд жирэмсэн, хүүхэдтэй өвчтөнүүдийг хүлээн авах 200 орыг бэлдэж байна. Харин ахмадын эмнэлэгт 100 орыг бэлтгэж Covid-19-ийн өвчтөн хүлээн авах зохион байгуулалтыг хийлээ. Бага насны хүүхдүүд тоглоомын талбай дээр маскгүй тоглож байгаа нь халдвар авах эрсдэлийг үүсгэж байна” гэв.

Орон нутгуудад шинээр 118 тохиолдол батлагджээ. Халдварын тохиолдолыг аймгаар авч үзвэл:

  • Архангай аймагт – 5
  • Баян-Өлгий аймагт –1
  • Булган аймагт-1
  • Дархан-Уул аймагт – 16
  • Дундговь аймагт – 1
  • Завхан аймагт –2
  • Орхон аймагт –26
  • Өвөрхангай аймагт –4
  • Сэлэнгэ аймагт –4
  • Төв аймагт –29
  • Увс аймагт –5
  • Ховд аймагт –18
  • Хөвсгөл аймагт –3
  • Хэнтий аймагт –3 тохиолдол тус бүр батлагдаад байна.

Нийт эмчлүүлж байгаа 3366 хүнээс

  • 2193 хүний бие хөнгөн
  • 869 хүний бие хүндэвтэр
  • 241 хүний бие хүнд
  • 63 хүний биеийн байдал маш хүнд байна.

ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын 20 хувийг 0-17 нас, 23.4 хувийг 0-4 насны хүүхэд эзэлж байна. Халдвар авсан хүүхдийн биеийн байдал хүндэрсэн тохиолдол гараагүй. Халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн алба хаагчдын вакцины хоёр дах тунг хийж эхэлсэн.  Дөрөвдүгээр сарыг 21-нд 50400 хүн тун “Астра-зенека” вакцин ирнэ гэсэн мэдээлэл байна” гэлээ.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж