Канье Уэст "эхнэртээ хаягдсан" гэдэг ярианаас залхжээ | News.MN

Канье Уэст "эхнэртээ хаягдсан" гэдэг ярианаас залхжээ

Канье Уэст "эхнэртээ хаягдсан" гэдэг ярианаас залхжээ

Канье Уэст "эхнэртээ хаягдсан" гэдэг ярианаас залхжээ

Ким Кардашиан энэ оны эхээр Канье Уэстээс салах өргөдөл гаргасан хэмээх сураг олны дунд ам дамжин эхэлснээс хойш янз бүрийн яриа газар авч, зарим нь ч өөрсдийнх нь чихэнд хүрсэн бололтой. Ам дамжсан ярианаас нэг үг Канье Уэстэд огт таалагдахгүй байгаа гэнэ. Тухайлбал, ихэнх хүмүүс салах санааг анх Ким Кардашиан гаргасан буюу “Ким Кардашиан Канье Уэстийг хаясан” гэлцэж байгаа аж.

Тиймээс Канье Уэст энэ талаар санал бодлоо хэлж, “Ким Кардашиан намайг хаясан гэх ярианаас би үнэхээр залхаж байна. Та нар үнэхээр бодит байдал дээр юу болж байдгийг мэдэхгүй шүү дээ” хэмээн ярьжээ. Түүнээс гадна өөр нэгэн эх сурвалж Каньегийн хэлж байгаатай санал нэгдэн “Үнэн хэрэгтээ Канье Уэст анх өөрсдийнх нь дунд хүүхдээс өөр юм үлдээгүй гэдгийг анзаарч, хүсэл зорилгогүй амьдрахаа болихыг эртнээс хүсч байсан. Тиймээс анх салъя гэж хэлсэн хүн бол Канье Уэст” хэмээн тайлбарлажээ. Гэвч Ким Кардашиан хууль ёсны дагуу өмч хөрөнгөө хуваалгүйгээр салахаас татгалзаж байсан аж. Тиймээс Уэст эхнэрийнхээ нэр төрийг сэвтээхгүй хэмээн түрүүлж салах өргөдөл бичихийг зөвшөөрсөн гэнэ.

Олны баталж байгаагаар ч гэсэн тэднийг олон нийтэд юуг ил болгох, юуг нуух зэргийг ихэвчлэн Ким Кардашиан шийдэж байсан нь дээрх яриа үнэний ортой бололтой. Гэхдээ хэн нь хэнээсээ салсан нь огт чухал биш бөгөөд тэдний шинэ амьдралд үүнээс өөр шийдэх ёстой маш олон асуудлууд бий билээ.

Эх сурвалж: SHEKNOWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-19 192.82.68.17

ОДОО ТЭГЭЭД ЯАХ УУ?

Avatar

/*-*/ 2021-04-19 49.0.142.40

Яахав дээ энэ хуучин авгайнхаа зургийг хараад л юмаа сааж сууг

Avatar

Зочин 2021-04-19 202.126.89.202

Ymar chi bishde kk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж