ОХУ Олон улсын сансрын станцаас 2025 онд гарахаа зарлалаа | News.MN

ОХУ Олон улсын сансрын станцаас 2025 онд гарахаа зарлалаа

ОХУ Олон улсын сансрын станцаас 2025 онд гарахаа зарлалаа

ОХУ Олон улсын сансрын станцаас 2025 онд гарахаа зарлалаа

Дэлхийн тойрог замд ажиллаж байгаа Олон улсын сансрын станцын ашиглалтын хугацаа 2024 онд дуусах юм. Тэгвэл ОХУ-ын тал 2025 оноос эхлэн уг станцыг ашиглахаа больж, өөрийн зохион бүтээж буй тойрог замын шинэ станц руу шилжихээ зарлажээ.

Хуучин станцыг ашиглалтаас гарсны дараа шинэ станцыг хэрхэн хамтран ашиглах талаар бусад улс орнуудтай Оросын тал мөн хэлэлцэх гэнэ.

Олон улсын сансрын станц 1998 онд эхний хэсэг нь ашиглалтад орж байв. Харин сүүлийн үед гэмтэл гарах нь нэмэгдэж, станцын битүүмжлэл алдагдаж, хүчилтөрөгчөө алдаж, зарим хэсгийг нь засварлахын аргагүй болсон байна.

Станцын ашиглалтын хугацааг 2020 онд дуусна гэж анх тогтоож байсан ч сүүлд 2024 он болгон сунгасан юм. Ашиглалтын хугацаа нь дууссаны дараа станцыг дэлхийн агаар мандалд оруулж, далайд унагах юм байна. Оросын Мир сансрын станцыг 2001 онд ийм аргаар устгаж байжээ.

Дэлхийгээс 420 км өндөрт  оршдог энэ станц нь 27700 км/цаг хурдтайгаар өдөрт дэлхийг 15,8 удаа тойрдог, 450 тонн жинтэй, 108м х 73м х 20м хэмжээтэй. Энэ байгууламжийг дэлхийн олон орнуудын сансарын төвүүд хамтран ашигладгаас НАСА, ЕСА, JAXA, CSA, Роскосмос гэсэн байгууллагууд гол үүргийг хүлээн ажилладаг.

Эх сурвалж: TASS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-19 64.119.27.138

Гарчигтай буруу бичжээ

Avatar

/*-*/ 2021-04-19 49.0.142.40

Хэ хэ хэ, хохь нь, сайн л биз

Avatar

ҮНЭН 2021-04-19 103.26.194.206

Угаасаа оросуудтай хамтарч ажиллахгүй л дээ

Avatar

Инженер 2021-04-19 192.82.77.202

Орос ах нарыг гүйцэх болоогүй ээ. Хүсээд хийчихдэг ажил биш.

Avatar

ҮНЭН 2021-04-19 103.26.194.206

үмхий өлөгчин г и ч и й

Avatar

уншигч 2021-04-19 202.180.218.37

Манай Орос ах нар ч сансар судлалд бол тасархай, чадна чадна

Avatar

ХЭХЭ 2021-04-19 103.26.194.206

ЭНЭ ӨЛӨГЧИН ОРОС АХТАЙ ЮМ БАЙХДАА

Avatar

Тухайн үед оросууд хүн нисгэдэг програм-аа аврахын тулд ОУ-ын СС-д нэгдсэн... 2021-04-19 66.181.161.7

За яахавдээ, болох юм болдгоороо л болж бна. Угаасаа л ОУ-ын сансрын станцын хугацаа дуусаж байгаа, дараа нь яах вэ гэдэг асуудал яригдаж л байсан. Хятад энэ төслөөс хасагдсандаа тун сэтгэл дутуу байсан, тусдаа сансрын станц гаргаж үзсэн. Оростой хамтарч станц гаргая гэж ярьж байсан. Оросууд ч үүнийг их сонирхож байсан. Одоо бол бие дааж тусдаа явахаар шийдэж. Угаасаа энэ ОУ-ын сансрын станцын хамтын ажиллагаанд оросууд сэтгэл дундуур байсан. Учир нь хэт америк төвтэй байсан.

Avatar

Зочин 2021-04-19 202.21.108.43

Ээ л дээ, Америка, Европ, бусад улсууд яаж сансарт гарч ОУСС д очихын бэ. Оросгүй бол ингээд сансар судлал хүнд байдалд орлоо, нисэгчид, багууд нь сансарт гацаад очиж авах хөлөггүй хаягдаж ёстой кино болохын байна л даа. Оросын эрдэмтэд тусдаа судалгаа шинжилгээ хийж эхлэх нь, тэд тасарчээ.

Avatar

Зочин 2021-04-19 103.26.193.188

Оросын суртал ухуулгад тархиа зад угаалгачихаж. Эсвэл орос эзэн, цалинтай тролль юм уу?

Avatar

Зочин 2021-04-19 103.229.122.232

Бодит байдал тийм байна. Юм бол тролл. Юм ойлгох уу байж Хүн муулах хэрэг юу байна

Avatar

Зочин 2021-04-19 202.131.225.197

tsalintai troll gene uu chi naad troll gedeg ugee buren oilgood olon 7 yum dongos, ORK!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж