Б.Анхбаяр: Хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Хуучирсан мэдээ: 2021.04.19-нд нийтлэгдсэн

Б.Анхбаяр: Хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Б.Анхбаяр: Хээрийн түймрийг бүрэн унтраалаа
НЭМЭЛТ: 10.30 цаг
Аймгийн Онцгой байдлын газрын дарга дэд хурандаа Б.Анхбаяр "Алба хаагчид түймрийн голомт дээр ажиллаж байна. Дөнгөж сая ирүүлсэн мэдээгээр түймрийг бүрэн унтраалаа" гэсэн мэдээллийг өгөв. Түймэр гарсан шалтгаан нөхцөл, шатсан га талбай, хохирлын хэмжээг тодорхойлохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

Түймрийн голомтод  аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б. Анхбаяраар ахлуулсан  Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0146, 0184 дүгээр ангийн алба хаагчид, Баруун-Урт, Асгат, Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, Дарьганга сумын иргэд  зэрэг 15 бүлгийн 203 хүн, 26 техник, хэрэгсэлтэйгээр ажилласан байна.

Түймэрт урьдчилсан байдлаар урт нь 60 км, өргөн нь 30 км талбай өртөж шатсан бөгөөд түймрийн шалтгаан нөхцлийг цагдаагийн байгууллага тогтооно.

ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА

НЭМЭЛТ: 10.00 цаг

Хээрийн түймэртэй холбоотой үүссэн нөхцөл байдлын талаар Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад “Гал түймрийг бүрэн унтраагүй байна. Алба хаагчид түймрийг унтраахаар ажиллаж байна”гэлээ.

ИРГЭД 6 БАГТ ХУВААГДАН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн Баянцагаан гэдэг газар хээрийн гал түймэр гарчээ. Гал түймрийн дуудлага дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 11.58 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0146, 0184 дүгээр ангийн алба хаагчид, Баруун-Урт, Асгат, Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, Дарьганга сумын иргэд зургаан бүлэгт хуваагдан, гал түймрийг унтраахаар ажиллаж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Нэгдүгээр баг түймрийн баруун хэсгийн Талын агуй, Шилийн богд уулын баруун талд, хоёрдугаар баг түймрийн баруун урд хэсгийн Сиймхий-Ухаа толгой гэдэг газар, гурав дахь баг түймрийн зүүн урд хэсгийн Ачаатын-Уул, Жаргалант-Уул орчимд, дөрөв дэх баг түймрийн зүүн хойд хэсгийн Ханан сүүдэрт уул орчимд, тавдугаар баг Шилийн богдоос зүүн хэсгийн 20 км-т Ац хар уул, Богдын-Эмээлт гэдэг газар, зуогадугаар баг Шилийн богд уулаас зүүн урд зүгт 40 км-т Цайдам хөндий гэдэг газар хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Түймрийн нөхцөл байдлын талаар эргэн мэдээлэх болно.

ТҮЙМРИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ:Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах 2-р баг Баянцагаан гэдэг газар хээрийн түймэр гарч, Эрдэнэцагаан сумын нутаг руу тархсан байна. Хээрийн түймрийг унтраахаар нийт 156 иргэн 21 автомашинтай ажиллаж байна.Хаврын хуурайшилттай үед ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС БОЛГООМЖИЛ.

Posted by Экологийн Цагдаагийн Алба on Sunday, April 18, 2021

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж