“АстраЗенека” вакцины хоёр дахь тунг хадгалсан байжээ | News.MN

“АстраЗенека” вакцины хоёр дахь тунг хадгалсан байжээ

“АстраЗенека” вакцины хоёр дахь тунг хадгалсан байжээ

“АстраЗенека” вакцины хоёр дахь тунг хадгалсан байжээ

“АстраЗенека” вакцины хоёр дахь тунг нөөцөлсөн тул эмч, эмнэлгийн салбарынхан, цагдаа, онцгой байдлынханд вакцины хоёр дахь тунг хийгээд эхэлжээ. Тус вакцины хувьд хоёрдугаар сарын 22-ны өдөр хүмүүнлэгийн шугамаар БНЭУ-ын Засгийн газраас 150 мянган тун, гуравдугаар сарын 12-ны өдөр олон улсын вакцин хангамжийн “КОВАКС ” хөтөлбөрийн шугамаар 14.400 тун гээд нийт 164400 тун “АстраЗенека” вакцин ирсэн юм. Вакцин нэмж авах ойрын төлөвлөгөөнд “АстраЗенека” вакцин байхгүй тул хоёр дахь тунг буюу 82200 тунг нь нөөцөлсөн байжээ.

Эх сурвалжийн өгч буй мэдээллээр “АстраЗенека” вакцинаас 50 мянган тунг нэмж авахаар ажиллаж байгаа аж. Мөн вакцин авах ойрын төлөвлөгөөнд байхгүй тул “Файзер” вакцины хоёр дахь тунг ч мөн нөөцөлсөн байна. “Файзер” вакциныг гуравдугаар сарын 24-нд 25.740 тунг хүлээж авсан юм.

Төлөвлөгөөний дагуу энэ сарын 9, 10-нд БНХАУ-аас 600 мянган тун "ВероСелл" вакцин ирэх байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон тул Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтыг түр зогсоогоод байсан билээ. Харин хөл хорионы хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 25 гэхэд вакцинууд буух тул “Синофарм”ын “ВероСелл”-ийн давтан тунг  үргэлжлүүлэн хийх ажээ.

Монгол Улсын Засгийн газар Хятадын “Синофарм” компаниас 900 мянган тун "ВероСелл" вакцин, ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сангаас нэг сая тун "Спутник V" вакциныг худалдан авах гэрээ байгуулсан. Үүнээс 300 мянган тун "ВероСелл" вакцинаа хүлээн авсан. Одоо Хятадаас 600 мянган тун "ВероСелл" мөн ОХУ-аас нэг сая тун "Спутник V" вакцин авахаар ажиллаж байгаа юм. Одоогийн байдлаар вакцинжуулалтад нийт 634240 хүнийг хамруулаад байна.

  • Хоёрдугаар сарын 22-ны өдөр хүмүүнлэгийн шугамаар БНЭУ-ын Засгийн газраас 150 мянган тун АстраЗенека вакцин
  • Хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Засгийн газраас хүмүүнлэгийн шугамаар 300 мянган тун “Синофарм”-ын "ВероСелл" вакцин
  • Хоёрдугаар сарын 27-ны өдөр арилжааны шугамаар ОХУ-аас 10 мянган тун "Спутник V" вакцин
  • Гуравдугаар сарын 12-ны өдөр олон улсын вакцин хангамжийн “КОВАКС ” хөтөлбөрийн шугамаар 14.400 тун “AstraZeneca” вакцин,
  • Гуравдугаар сарын 24-ний өдөр уг хөдөлбөрийн шугамаар 25.740 тун “Файзер” вакцин,
  • Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр 300 мянган тун "ВероСелл" вакциныг арилжааны шугамаар тус тус хүлээн авсан юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-19 122.201.21.67

Бөөн худлаа мэдээлэл. Хэн хаанаас ийм юм хэлж өгөөд ийм юм бичиж тавьдаг бна даа чөаваас гэж

Avatar

Самарсайхан 2021-04-19 192.82.75.151

Ядсан мэдээ

Avatar

Зочин 2021-04-19 103.229.123.116

Ард түмний хүслийг сонсооч. Ард түмэн Спутник вакцин тариулмаар байна гээд байхад нэмж захиална гэж юугаа хэлээд байна аа. Харин Спутник захиал

Avatar

Зочин 2021-04-19 103.26.195.187

Аргагүй шүү дээ, дарга нар тариулсан учраас хадгалж таарна. Бусдаар нь энгийн иргэдийг тарих учир хоёр дахь туг хадгалах тийм тэнэг энэ Засаг төр, төрийн албанд нэг ч байхгүй шүү дээ.

Avatar

Зочин 2021-04-19 192.82.83.115

Засгийн газар вакцины үнийг нь зарлах хэрэгтэй байна. Ер нь ард түмнээ бодсондоо хөл хорио тавиад байгаа юм биш. Цар тахлаар далимдуулж бизнес хийгээд байгаа

Avatar

Зочин 2021-04-19 66.181.161.5

Худалч

Avatar

Зочин 2021-04-19 66.181.180.179

арчаагүй төр засаг

Avatar

Зочин 2021-04-19 59.153.85.218

Хятад вакцин хэзээ ирэх юм бэ? Яагаад нөөцлөөгүй юм. Дарга нарын өөрсдийнх нь тунг нөөцөлсөн байж, ард иргэдийнхийг болохоор нөөцөлдөггүй.

Avatar

ЗОЧИН 2021-04-19 43.231.113.84

Зураг 1000 үг өгүүлнэ. https://ibb.co/S73cDz3

Avatar

ZOCHIN 2021-04-19 192.82.71.230

3. Evliin hel horiony daraa buh gazriig cheleetei neej haldvar taraasan.
4. Ene bugded HEN HARIUTSLAGA HULEEH VE?????

Avatar

zochin 2021-04-19 192.82.71.230

Zurgaan zuun myangaad tun/hund gedeg ni yag buren vaccinjuulalt bish shuu dee, zevhen l ehny tun.
1. Ehny tun tariulsan humuusees covid-r zendee hun evdsen baigaa shuu dee, ter humuus 6 sariin daraa dahiad shine vaccinjuulaltand orno, dahiad 2 tung hiilgeh shaardlagatai. Iim goimoi yum hiij baih ch gej dee. Asidaa vacchinjuukaltaar deeguur yavj baina gej toony hoinoos heetseldeed yund hurev?! 2.Zasgaas hun burt menge taraaj baina gej hel horiony emne been bujignaan uusgej haldvar taraasan.

Avatar

Зочин 2021-04-19 66.181.181.89

ердөө 31000 тун вакцинийг худалдаж авсан байна шүү дээ Спутникийг засгийн газар бус хувийн хэвшлийнхэн оруулж ирээ биздээ. Тэгэхээр энэ сарын 2 нд ирсэн 300000 тун Синофармийн вакцинийг л засаг мөнгө гаргаж авсан юм байна л даа. Сайн вакцинаар иргэдээ вакцинжуулна гээд байсан хулхи хурандаагийн хийсэн ажил ийм байгааг харлаа даа. Ээ чаавас

Avatar

зочин 2021-04-19 192.82.75.4

Хэн үнэн, хэн худлаа яриад байгааг ойлгохгүй бна аа

Avatar

Зочин 2021-04-19 66.181.164.211

Ирж амжсан байлгуй дээ, байхгуй л гэж байсан даа

Avatar

Зочин 2021-04-19 202.131.233.214

х***а ХОГ ХҮМҮҮСТ ШАХААД БАС БОЛООГҮЙ ДАВТАН УС НЬ БАЙХГҮЙ

Avatar

зочин 2021-04-19 122.201.19.99

Манайхан сайн байна

Avatar

111 2021-04-19 202.126.89.37

Синофармын 2 дахь тунг пвч улдээгуй гэсэн болхоос Астра Зенека, Файзер гэж хэн ч яриагуй шуу… сэтгуулч ч тэр, доор сэтгэгдэл бичиж бгаа нь ч тэр ямар ч ойлголт алгаа

Avatar

ganaa 2021-04-19 66.181.190.97

sain bn shdee. Daanch Astra zenecca-g delhii toohgyu bn daa

Avatar

Зочин 2021-04-19 64.119.19.133

Хадгалсан байжээ, ашгүй хадгалсан юм байна, хадгалсанаа мартчиж, ямар азаар хадгалав аа.

Avatar

Zochin 2021-04-19 103.1.30.70

Хятад вакцинаас бусад ДЭМБ баталсан вакцинууд бол хяналт мэдэлэлтэй , шаардлагатай одоо бодит дархлаа тогтооно. 7 хоногын дараа үр дүн нь гарах байх гэж найдаж байна.х***а вакцин гэдэг нь инээдэм.Иргэд Маск зүүж ,зай барь, гадагш гарах хэрэггүй!!

Avatar

хүрэлсүх шоу 2021-04-19 66.181.161.59

ХҮРЭЛСҮХ эргүү тэнэг мэдэгдэл хииснээс болж хилээ хаалгалаа вакцин зогслоо хятад вакц ин сайн шүү элдэв муулсан юманд бүү хуурт энэ мангар даргын мэдэгдэлииг уншлаа сэтгэциин асуудал энэ хүнд үнэхээр байна тэгээд та сонгоочээ хошин тоглолт үзмээ

Avatar

ИРГЭН 2021-04-19 103.57.94.60

Ийм хэн ч мэдэх, хэрэггүй юмыг хэн эрээчиж суудаг байна?

Avatar

Л.Лхагва 2021-04-19 59.153.112.174

ЭНЭНДНЭГ ИХ УХААН ЗАРААД БАЙХ ШААРДЛАГГҮЙ. 1-Р ТУНГАА ХИЙЛГЭСЭН ХҮМҮҮСТ 2-Р ТУНГ НЬ ҮЛДЭЭЖ Л ТААРАА ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2021-04-19 202.21.109.96

ХОЕР ТУНГ ЗАРСАН

Avatar

Уншигч 2021-04-19 66.181.182.154

Өө ямар сайн мэдээ вэ, тэгээд ямар сайн дарга, албан тушаалтан нь хаанаа нуугаад хав дарчихсан байснаа гэнэт олоод гаргаад ирэв ээ, мундаг шүү манай дарга нар, хөгжинө өө бас эрүүлжинэ ээ ийм даргаар удирдуулсан улс

Avatar

Зочин 2021-04-19 203.91.115.42

Астра зeнeка хятад вакцин хоёрыг улс орнууд хийхээ зогсоосон бна Одоо энэ цөөн хүнтэй улс орос болон өөр вакцин оруулж ирж иргэддээ хиймээр байна

Avatar

Зочин 2021-04-19 64.119.22.170

Дэлхий бүхэлдээ халдварт дарлуулж,үхэл хагацал өсч, вакцины хүрэлцээ муу,олдоц хүндрээд байна.Олдож байгаа вакциныг хийлгэж,амиа аврахыг бод. Юу ч хийж бүтээж чадахгүй арчаагүй байж,том юм ярьж, улс төржиж, амаа урах хэрэггүй.

Avatar

Зочин 2021-04-19 150.129.142.20

Уймраа эмгэн үлгэр ярьж байгаатай адил юм ярих юм аа. Бүтэн арав шахам хоног өнгөрч байхад үүнийгээ хэлж олон нийтийг вакцинжуулж байх нь яасан юм. Хоёр дахь тун байсан юм бол зааврыг нь зөрчин зөрчин "муутгаж" байгаа нь ямар учиртай вэ???

Avatar

Зочин 2021-04-19 202.21.109.96

БҮХ Л БОЛЖ БАЙНА

Avatar

Зочин 2021-04-19 122.201.22.148

Ene luivarchid hudal dongodohoo zogsoogooch 2 dahi tung hiilgene geed ochihoor baihgui hiihgui geed bn malnuudaa

Avatar

Зочин 2021-04-19 202.21.109.96

ХАХА

Avatar

Зочин 2021-04-19 202.21.109.96

НЭГТ ХУГАЦАА ХОЙШИЛСОН ЮМ ЧИНЬ ХОЕР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭЭД ЯАДАГ ЮМ

Avatar

Иргэн 2021-04-19 66.181.190.46

Пөөх тийм үү. Идчихээгүй байж уу?

Avatar

Зочин 2021-04-19 202.126.89.15

Мартчихсан байна уу

Avatar

Батаа 2021-04-19 103.212.117.232

Өө тэгээ юу.

Avatar

зочин 2021-04-19 103.57.94.37

Хэл амаа билүүдэх юмаа олж цөхөх юм зарим хүмүүс.
Бид өөрсдөө вакцин бүтээгээд, үйлдвэрлэж чадахгүй байна.
Бөмбөрцгөөрөө халдварт нэрвэгдэж, вакцины хүрэлцээ муу байна.
Олдож байгаа вакциныг хийлгэвэл барав.

Avatar

Зочин 2021-04-19 202.21.109.96

ОЛДООД БАЙХ ЯАХАВ ХАРИЛЦЛАГАГҮЙ

Avatar

Зочин 2021-04-19 59.153.115.228

Олон улсад тоож хийхгүй байгаа вакциныг манай улс зүгээр өгсөн ч аваад хэрэггүй байхаа гэвч зүгээр өгч байгаа юмыг мөнгөөр авсан гээл дундуур нь цавчилт хийхэд овоо юм унах болвуу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж