“АстраЗенека” вакцины хоёр дахь тунг хадгалсан байжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.19-нд нийтлэгдсэн

“АстраЗенека” вакцины хоёр дахь тунг хадгалсан байжээ

“АстраЗенека” вакцины хоёр дахь тунг хадгалсан байжээ

“АстраЗенека” вакцины хоёр дахь тунг нөөцөлсөн тул эмч, эмнэлгийн салбарынхан, цагдаа, онцгой байдлынханд вакцины хоёр дахь тунг хийгээд эхэлжээ. Тус вакцины хувьд хоёрдугаар сарын 22-ны өдөр хүмүүнлэгийн шугамаар БНЭУ-ын Засгийн газраас 150 мянган тун, гуравдугаар сарын 12-ны өдөр олон улсын вакцин хангамжийн “КОВАКС ” хөтөлбөрийн шугамаар 14.400 тун гээд нийт 164400 тун “АстраЗенека” вакцин ирсэн юм. Вакцин нэмж авах ойрын төлөвлөгөөнд “АстраЗенека” вакцин байхгүй тул хоёр дахь тунг буюу 82200 тунг нь нөөцөлсөн байжээ.

Эх сурвалжийн өгч буй мэдээллээр “АстраЗенека” вакцинаас 50 мянган тунг нэмж авахаар ажиллаж байгаа аж. Мөн вакцин авах ойрын төлөвлөгөөнд байхгүй тул “Файзер” вакцины хоёр дахь тунг ч мөн нөөцөлсөн байна. “Файзер” вакциныг гуравдугаар сарын 24-нд 25.740 тунг хүлээж авсан юм.

Төлөвлөгөөний дагуу энэ сарын 9, 10-нд БНХАУ-аас 600 мянган тун "ВероСелл" вакцин ирэх байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон тул Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтыг түр зогсоогоод байсан билээ. Харин хөл хорионы хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 25 гэхэд вакцинууд буух тул “Синофарм”ын “ВероСелл”-ийн давтан тунг  үргэлжлүүлэн хийх ажээ.

Монгол Улсын Засгийн газар Хятадын “Синофарм” компаниас 900 мянган тун "ВероСелл" вакцин, ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сангаас нэг сая тун "Спутник V" вакциныг худалдан авах гэрээ байгуулсан. Үүнээс 300 мянган тун "ВероСелл" вакцинаа хүлээн авсан. Одоо Хятадаас 600 мянган тун "ВероСелл" мөн ОХУ-аас нэг сая тун "Спутник V" вакцин авахаар ажиллаж байгаа юм. Одоогийн байдлаар вакцинжуулалтад нийт 634240 хүнийг хамруулаад байна.

  • Хоёрдугаар сарын 22-ны өдөр хүмүүнлэгийн шугамаар БНЭУ-ын Засгийн газраас 150 мянган тун АстраЗенека вакцин
  • Хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Засгийн газраас хүмүүнлэгийн шугамаар 300 мянган тун “Синофарм”-ын "ВероСелл" вакцин
  • Хоёрдугаар сарын 27-ны өдөр арилжааны шугамаар ОХУ-аас 10 мянган тун "Спутник V" вакцин
  • Гуравдугаар сарын 12-ны өдөр олон улсын вакцин хангамжийн “КОВАКС ” хөтөлбөрийн шугамаар 14.400 тун “AstraZeneca” вакцин,
  • Гуравдугаар сарын 24-ний өдөр уг хөдөлбөрийн шугамаар 25.740 тун “Файзер” вакцин,
  • Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр 300 мянган тун "ВероСелл" вакциныг арилжааны шугамаар тус тус хүлээн авсан юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж