ХӨСҮТ хүний нөөцийн дутагдалд оржээ | News.MN

ХӨСҮТ хүний нөөцийн дутагдалд оржээ

ХӨСҮТ хүний нөөцийн дутагдалд оржээ

ХӨСҮТ хүний нөөцийн дутагдалд оржээ

ЭМЯ-ны зөвлөмж, сануулгыг үл тоон, Covid-19  бол энийг ханиад гэж хэнэггүйтэж явсан монголчуудад тийм биш болохыг бодит байдал ойлгуулж байна.  C, D  витаминаар эмчилчихдэг "ханиад" биш болохыг ч ойлгосон талаараа өвчилсөн хүмүүс нүүр номдоо бичих болов.  Мөн эмч, эмнэлгийн ажилтнууд "олдохгүй"-д хүрч мэдэх дүр зураг ажиглагдаж байна. 

Өчигдрийн /2021.04.18/  байдлаар  халдварын 1340 шинэ тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас барав. Ийнхүү Covid-19 халдварын улмаас нас барсан хүмүүсийн тоо 44-т хүрлээ.  Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн дунд биеийн байдал маш хүнд өвчтөний тоо нэмэгдэх болсон байна. Тиймээс ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт ажиллах  эмч, сувилагчдын  дутагдалд орж эхэлжээ.

Гэрээр тусгаарлагдсан иргэд хүндрэх, гэртээ нас барах тохиолдол нэмэгдэж байна.  Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль/АШУҮИС/ “Монгол-Японы эмнэлэг”,  Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг болон бусад эмнэлгийн орыг чөлөөлж, Covid-19 халдвараар өвчилсөн хүндэвтэр, хүнд өвчтөнийг эмчлэхээр болсон юм.

Харин АШУҮИС Covid-19 халдварын хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг 1200 орны багтаамжтай оюутны дотуур байрандаа байрлуулахаар шийдвэрлэжээ.  Мөн өнгөрсөн Баасан гаригт /2021.04.16/ “Буянт-Ухаа” цогцолборт 400 ор дэлгэсэн.

Халдварын улмаас гэртээ эмчлүүлж байгаад нас барсан таван тохиолдол гарсныг  ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр энэ сарын 14-ний өдөр дуулгав. Эрсдэлт бүлгийнхэн буюу 60-аас дээш насныхан, архаг хууч өвчтэй, сүрьеэтэй, уушгины архаг өвчтэй, багтраа болон артерын даралт ихсэх өвчтэй хүмүүс халдвар авснаа мэдэхгүй,  биеийн байдал нь хүндрэн нас барах эрсдэлтэй аж.

Түүнчлэн урин дулаан цаг ирсэн учраас  хөл хориог үл харгалзан  хүүхдүүд гадаа ихээр тоглох болсон. Гэвч 17-оос бага насныхан шинж тэмдэггүй халдвар тараагч болж буй талаар албаныхан мэдэгдээд байна.

 

2-3  ХАВСАРСАН СУУРЬ ӨВЧТЭЙ УЧРААС  ХҮНД ХЭЛБЭРЭЭР ӨВЧЛӨХӨД ХҮРГЭЖ БАЙНА

ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр “Ямар нэгэн архаг суурь өвчингүй ч гэсэн залуусын дунд Covid-19 халдвараар хүнд болон нэн хүнд хэлбэрээр өвчилж байгаа тохиолдлууд бий. Эдгээр хүмүүсийн ихэнх нь жингийн илүүдэлтэй. Таргалалтаас гадна 2-3  хавсарсан суурь өвчтэй учраас  хүнд хэлбэрээр өвчлөхөд хүргэж байна.

Сүүлийн өдрүүдэд эрчимт эмчилгээний эмч, сувилагч нарын ачаалал ердийн үеийнхтэй харьцуулахад 3-4 дахин нэмэгдсэн. Энэ нь нийтийн дунд халдварын тархалт нэмэгдсэн, нэн хүнд өвдсөн өвчтөнүүд Эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэх ор хоног урт байгаатай холбоотой.

Биеийн байдал хүнд хүмүүст  вирусийн эсрэг мөн амьсгалыг дэмжих  гэхчлэн бүх шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна. Эмчилгээний нэг баг таван цаг орчим хамгаалалтын хувцсаа өмсөөд өвчтөний хажууд байдаг. Таван цагийн дараа нь нөгөө баг нь орох хэлбэрээр 24 цагт гурван баг ажилладаг.  Эрчимт эмчилгээний тасагт амьсгалын аппаратанд байгаа хүмүүсээс гадна бусад тасгуудад мөн адил амьсгалын аппарат хэрэгцээтэй өвчтөнүүдийн тоо ихээр нэмэгдэж байна. Эрчимт эмчилгээний тасагт орохын өмнөх байдалтайгаар эмчлэгдэж байгаа хүмүүс дунджаар 10-20 бий. Зөвхөн хүчилтөрөгч хэрэглэж байгаа өвчтөн гэхэд ХӨСҮТ-ийн хэмжээнд 30-50 байх жишээний.  Халдварын улмаас хүндрэлүүд нэмэгдэж байгаа учраас иргэд  хүн хоорондын зай барих, амны хаалтаа зүүх халдвар хамгааллын дэглэмийг сахих шаардлагатай" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-19 64.119.21.129

76 г эрчимтэд цэвэрлэгээ хийлгэж ажлуул бүгд дархлаатай байгаа

Avatar

Зочин 2021-04-19 103.212.118.144

Ordond baigaa MAN-y hulgaichdyg ajilluul, hulgai hiihees uur yum hiihgui baina!!!

Avatar

зо 2021-04-19 202.9.41.44

Энэ бол ОЮУН ЭРДЭНЭ АМАРСАЙХАН нарын алдаа Эмч мэржилтнүүдийнхээ санал дүгнэлтийг хүлээж аваагүйн гай гарч байгаа юм Ганц хоер сарын наадах цаадахыг харчихаж чадахгүй ажил мэргэжилийн чадваргүй түгжигдмэл сэтгэхүйтэй ийм хүмүүсээ зайлуулаачээ МАНгаруудаа

Avatar

Улс төрчид нь биш мэргэжлийн хүмүүс нь ажлаа мэдмээр байна 2021-04-19 122.201.23.122

Буянт Ухаад ор дэлгэхэд боломжтой юм уу

Avatar

Зочин 2021-04-19 202.131.225.197

uursdiinh ni hiisen uiliin ur yaah gej surug gesen bichig zarsan yum, corona-gaar ungursun 44 hunii ar geriihen HOSUT-iin naimaachdaas amiig ni nehvel zohiltoi. Huuramch hariu bichij ugsun emch ajilchdiig sanaataigaar tsar tahal taraasan eh ornoosoo urvasan yal onooj tsaazal

Avatar

Зочин 2021-04-19 202.21.109.96

БАЙНГА ТОГЛООД БАЙСАН

Avatar

Зочин 2021-04-19 202.55.191.130

bari hori

Avatar

Зочин 2021-04-19 202.55.188.40

Яг миний хэлэх гэснийг хэлчлээ

Avatar

зочин 2021-04-19 103.57.94.37

ЭНД ХҮНИЙ НӨӨЦИЙН АСУУДАЛ ЯРИГДАЖ БАЙНА. БУСДЫГ ШҮҮМЖЛЭХ ШИГ АМАРХАН АЖИЛ ХААНА БАЙНА.
БОЛОХ БҮТЭХЭЭРЭЭ Л ЗҮТГЭЦГЭЭЖ БАЙНА. УЛС ТӨРИЙН ЗОРИЛГООР АМ ХЭЛЭЭ БИЛҮҮДЭХ НЬ
ЗАРИМ ХҮНД БҮР ЗУГААТАЙ БАЙДАГ БОЛОЛТОЙ.

Avatar

Би эх орондоо хайртай 2021-04-19 150.129.140.179

ЭМЯ тактикийн маш том алдаа хийлээ дээ. Хүмүүсийг гэртээ тусгаарла гэж орхисноос болж, эмчилгээ зөвлөмж нь хүртээмжгүй байснаас болж хүний амь эрсдэж, өвчин нь хүндэрсэн байна. Шууд бусаар ч гэсэн бас нөлөөлсөн шүү.

Avatar

ЗОЧИН 2021-04-19 66.181.188.53

ЭМЯ биш Амарайхан гарц ирмэгцээл цагаан сарын өмнө өвдөгсдийг гэрээр эмчлэнэ гэж чарлаж эхэлсэн юм. урьд ньүүнийг амбасэлмаа эмч эрс эсэргүүцэж байв

Avatar

Зочин 2021-04-19 103.212.117.209

МАШ УДААН БАЙНА. САРЫН ӨМНӨӨС БЭЛДЧИХСЭН БАЙХ БАЙЛАА. ХУРДАН ТАТАЖ АВААД ХУРДАН ТУСГААРЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

Avatar

Зочин 2021-04-19 103.26.194.230

Яаралтай тусгаарлажээ ярьсаар л байх уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж