Чөлөөтийнхөн Азийн аваргаас 10 медаль хүртлээ | News.MN

Чөлөөтийнхөн Азийн аваргаас 10 медаль хүртлээ

Чөлөөтийнхөн Азийн аваргаас 10 медаль хүртлээ

Чөлөөтийнхөн Азийн аваргаас 10 медаль хүртлээ

Токио-2020 олимпийн наадмын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн Казахстан улсын Алматы хотод дөрөвдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд болж, Монгол Улс олимпийн таван эрх авч, нийтдээ долоон эрхтэй болсон билээ. Тэгвэл энэ тэмцээнийг залгуулаад Алматы хотод чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж, өчигдөр/2021.04.18/ өндөрлөлөө.


МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ БАГ ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА АЗИДАА ТЭРГҮҮЛЛЭЭ

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөл хоёр өдрийн турш Алматы хотын Балуан Шолак аренад явагдсан. Монгол Улс Алматыгийн дэвжээнд эмэгтэй бүтэн багаа сойж, хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл хүртэн нийт долоон медальтай тэмцээнээ өндөрлүүлэв. Тодруулбал, 55 кг-ын жинд ОУХМ М.Дөлгөөн, 65 кг-ын жинд ОУХМ З.Болортунгалаг түрүүлж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Харин тэмцээний 57 кг-ын жинд ОУХМ А.Батцэцэг, 59 кг-ын жинд ОУХМ Б.Шоовдор, 62 кг-ын жинд ОУХМ Х.Болортуяа, 68 кг-ын жинд ОУХМ Э.Дэлгэрмаа нар мөнгө, 72 кг-ын жинд ОУХМ Э.Цэвэгмид хүрэл медаль хүртэв.

Эмэгтэй бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрнүүд болох БНХАУ, БНАСАУ-ын эмэгтэй бөхчүүд тодорхой шалтгаанаар энэ удаагийн Азийн аваргыг өнжсөн бол Япон улс алдартай тамирчдаа илгээсэнгүй. Монголын эмэгтэй тамирчид 173 оноотой багийн дүнгээр түүхэндээ анх удаа тивдээ тэргүүлсэн бол Энэтхэг 168 оноотой, Казахстан 156 оноотой тус тус удааллаа.

МОНГОЛЫН ЭРЭГТЭЙ ТАМИРЧИД НЭГ МӨНГӨ, ХОЁР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

"Алматы-2021" чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 61, 74, 84, 92, 125 кг-ын жингийн барилдаанууд болж, Монгол Улсын тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, 74 кг-ын жинд ОУХМ З.Сумъяабазар хүрэл медаль, 92 кг-ын жинд ОУХМ М.Цогтгэрэл мөнгөн медаль, 125 кг-ын жинд ОУХМ Д.Хүдэрбулга хүрэл медаль тус тус хүртжээ.

Д.Хүдэрбулга Азийн аваргаас зургаа дахь медалиа хүртсэн бөгөөд өмнө нь 2014 онд алт, 2020 онд мөнгө, 2012, 2013, 2016 онуудад хүрэл медаль хүртэж байлаа. Мөн М.Цогтгэрэл өнгөрсөн жил Азийн аваргаас хүртсэн хүрэл медалийнхаа өнгийг хувиргаж, мөнгөн медаль хүртсэн юм.

Азийн аваргын эрэгтэй багийн дүнгээр Иран улс 179 оноотой тэргүүлсэн бол тэдний араас Энэтхэг, Казахстан зэрэг улсууд удаалжээ. Харин Монгол Улсын хувьд 98 оноотой багийн дүнгээр долдугаар байрт жагсав.

Монгол улс Азийн аваргаас нийтдээ 10 медаль хүртэж, багийн дүнгээр зургадугаар байр эзлэв.

ОЛИМПИЙН ЭРХ ОЛГОХ ДЭЛХИЙН ТЭМЦЭЭН ҮЛДЛЭЭ

ДАШТ болон тивийнхээ эрх олгох тэмцээнээс олимпийн эрхээ авч чадаагүй тамирчдын сүүлийн боломж болох олимпийн эрх олгох дэлхийн тэмцээн ирэх тавдугаар сарын 6-9-ний өдрүүдэд Болгар улсын нийслэл Софи хотод явагдана. Монгол улс одоогоор чөлөөт бөхийн спортоор олимпийн долоон эрх аваад буйг дээр дурдсан. Тэгвэл дахин таван эрх авах боломж бий. Энэ таван эрхийн төлөө дараах тамирчид өрсөлдөнө.

Эрэгтэй тамирчид:

  • 57 кг: Т.Түвшинтулга
  • 74 кг: Б.Бат-Эрдэнэ
  • 86 кг: Г.Ганхуяг
  • 97 кг: Ө.Батзул

Эмэгтэй тамирчид:

  • 62 кг: С.Цэрэнчимэд

Монгол улсад чөлөөт бөхийн олимпийн эрх авчраад буй тамирчид

  • Эрэгтэй 65 кг – Т.Тулга
  • Эрэгтэй 125 кг – М.Лхагвагэрэл
  • Эмэгтэй 50 кг – Ц.Намуунцэцэг
  • Эмэгтэй 53 кг – Б.Болортуяа
  • Эмэгтэй 57 кг – Б.Хонгорзул
  • Эмэгтэй 68 кг – С.Батцэцэг
  • Эмэгтэй 76 кг – О.Бурмаа

Чөлөөт бөхийн олимпийн эрхийг тухайн тамирчинд бус холбоонд нь олгодог. Тэгэхээр дээрх тамирчид олимпод оролцох уу эсвэл өөр тамирчид оронд нь оролцох уу гэдгийг Монголын чөлөөт бөхийн холбоо шийднэ. Т.Тулгын хувьд Г.Мандахнарантай нэг жинд хүч үздэг.

Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, МУГТ А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, ОУХМ Ө.Ууганбаяр, Б.Батзориг нарын удирдлага дор Монголын чөлөөт бөхийн тамирчид Болгарын Софиг зорино.

Дашрамд сонирхуулахад, Алматы хотноо Ази тивийн олимпийн эрх олгох чөлөөт бөхийн тэмцээний үеэр Азийн бөхийн холбооны хурал болж, Монголын чөлөөт бөхийн холбооны гадаад харилцааны албаны дарга П. Буяндэлгэр Азийн бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, удирдах зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргын албанд томилогдсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-19 192.82.71.67

Европын хөлбөмбөг спортын ертөнцөд сенсаци тариад бужигнуулж байхад манай нөхөр бахь байдгаараа хэдэн тэнэг бөхөө л ярисаар ийм ч спортын сэтгүүлч байх гэж, зайлуул

Avatar

Зочин 2021-04-19 64.119.21.77

цом барьсан эр эм юм уу

Avatar

Зочин 2021-04-19 202.9.40.206

Дэлхийгээс медаль авч байсан хүн л бусдыг дасгажуулж мэх арга барил зааж өгч чадна. Дүрэвбаатар, Цогтбаяр нарыг яагаад дасгажуулагчаар ажиллуулдаггүй юм бэ.Чөлөөтийхэн бас л хорлонтой ажил хийгээд томилохгүй байна уу. Чөлөөтийнхөөс дандаа муу зүйл гарах юмаа

Avatar

Зочин 2021-04-19 202.9.40.206

Орхонд допинг өгсөн хүн нь Батбаяр гэдэг дасгажуулагч мөн үү. Орхон өөрөө ярилцлага өгөхдөө багийнх нь тамирчин эгч кофе гээд өгөхөөр нь уучихсан чинь ийм юм боллоо гээд харин нэрийг нь хэлэхээс татгалзсан.. Ийм муухай эх орноо боддоггүй, хувийн атгаг санаатай хүнийг шигшээд бас шүүгчээр монголын нэрийг өмнөөс ажлуулахыг эсэргүүцэж байна. Үтэр түргэн зайлуул. уул нь ажлаа өгчихсөн байх гэж бодож байсан

Avatar

Зочин 2021-04-19 202.9.40.206

Эрэгтэй багийн дасгажуулагчидын заах арга барил нь хоцрогдож одоогийн хөгжлийн түшинд тохируулж тамирчдаа бэлтгэж чадахгүй байна. Зөв менежмент шинжлэх ухааны үндэслэлтэй зөв зөв арга барил дутагдаж байна. Эрчүүд маань Азид ийм муу барилдаж байгаа юм чинь олимпиос бол медаль авна гэж санасны гарз болох нь байна. Харин эмэгтэйчүүдээс олимпын медаль авах тамирчид бол байна. Амжилт хүсье

Avatar

Зочин 2021-04-19 66.181.161.59

цэдэнсодном батзориг хоёрыг яаралтай солих цогтбаяр баяраа энхбаяр пүрэвбаатар нарыг эргүүлэн тавих олимпод эрчүүд байхгүй хүүхнүүд авьяасаараа л байна үүнээс ч илүү байх ёстой долгорсүрэнгиин 2 мангар бүхнииг балалсан хосбаяр багшид хорсоод ОРХОНД допинг өгсөн тэр шүүгч одоо байгаа шүү яагаад таг боловоо хонгилд төөрөв үү эрчүүд хөл авах босоогоос унагах техник огт алга зуу

Avatar

Зочин 2021-04-19 202.55.188.100

Hedii hyatad oroogui ch manaih 2r bomeriin tamirchdaa oruulaad turuulne gedeg tom amjilt. Yapon, mglood busad oron 1 nomeriuda oruulsa

Avatar

Зочин 2021-04-19 66.181.161.18

Эрчүү маш муу бна, яаж олимп дэлхийд барилдах юм бэ? Залуус тамирчид бол бна, дасгалжуулагч нар маш муу бна. Харамсалтай…

Avatar

DGG 2021-04-19 66.181.191.93

ЗӨВХӨН ЭРЭГТЭЙ 10 ЖИНД 10 АЛТАН МЕДАЛЬ АВЧ БАЙСАН ТҮҮХ БИЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж