Долоо хоногийн өрнийн зурхай 2021.IV.19-2021.IV.25

Хуучирсан мэдээ: 2021.04.19-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2021.IV.19-2021.IV.25

News агентлаг долоо хоногийн өрнийн зурхай /2021.IV.19-2021.IV.25/-г хүргэж байна.


ХОНЬ

Сэтгэл хөдлөл ихтэй байна. Гэр бүлд гэнэтийн мэдээ баяр хөөр авчирна. Ажилдаа зүтгэлтэй байж, үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Ирээдүйгээ бодож, тодорхойлох хэрэгтэй. Санааг тань зовоож байгаа асуудлуудаа түр мартах хэрэгтэй. Нойргүйдэл, буруу хооллолтоос шалтгаалан таны эрүүл мэнд муудна. Хорт зуршлаасаа татгалзаж, дархлаагаа дэмжээрэй.

ҮХЭР

Сэтгэл санаа тайван, догдлонгуй өнгөрнө. Долоо хоногийн эхээр хайр дурлалын харилцаа тань сэтгэл догдлуулам романтик үйл явдлуудаар дүүрэн эхэлнэ. Ажил дээрээ магтаалын үг сонсох эсвэл цалингийн нэмэгдэл авах магадлалтай. Хэрвээ хувийн бизнес эрхлүүлэх гэж байгаа бол долоо хоногийн сүүлийн өдрүүд хамгийн тохиромжтой. Амралтынхаа өдрүүдэд зугаатай зүйлсийг хийж, өөрийгөө хөгжөөгөөрэй.

ИХЭР

Энэ долоо хоногт хуучин дадлаа өөрчилж, шинэ ажил эхлүүлэхэд таатай. Зугаа цэнгэлд хэт автаж, ажил хэргээ орхигдуулах магадлалтай. Долоо хоногийн турш ажлын эрч хүч буурснаас бүтээмж багатай байх бололтой. Гэр бүлийн ахмад настны эрүүл мэнд санаа зовоох бололтой. Гэр бүлээс хол амьдардаг бол гэртээ нэг зочлоорой.

 

МЭЛХИЙ

Эдгээр өдрүүдэд таны ажил хэвийн үргэлжилнэ. Санхүүгийн байдал сайнгүй байх тул том зарлага гаргахаас татгалзаарай. Танд санаа амар тайван байх орчин хэрэгтэй. Найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ хамт байж, сэтгэлээ нээж ярилцаарай. Нээлттэй, шударга байснаар бусадтай ойлголцоход хялбар байх болно. Гэр бүлийн харилцаанд үл ойлголцол гарч болзошгүй.

АРСЛАН

Өнгөрөгч долоо хоногт хангалттай эрч хүчийг сэлбэж авсан тул таныг овоолоостой их ажил хүлээж байна. Хэрвээ таны ажил төлөвлөгөөний дагуу явагдвал асуудал бага гарна. Төгс байдлыг эрхэмлэгч тул ямар ч жижиг асуудлыг анхаарахгүй өнгөрнө гэж байдаггүй. Ганц бие хүмүүс нийгмийн харилцаанд идэвхтэй орох хэрэгтэй. Арилжаа наймаа амжилттай явагдана.

ОХИН

Ажил ихтэй завгүй өдрүүд үргэлжилнэ. Тэвчээртэй байж, нөхцөл байдлыг бодитоор дүгнэх хэрэгтэй. Гэсэн ч гэр бүлдээ зориулах заваа бүү хумслаарай. Ойрхон салхинд гарч сэтгэлээ сэргээхэд гэмгүй. Сайн мэдээ дуулна.  Өнгөрсөн алдаанаас суралцаж, дахин давтахгүй байхад анхаараарай. Санхүүгийн  байдал сайжирна.

 

ЖИНЛҮҮР

Хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэнэ. Санаа зовоосон асуудлыг шийдэж чадна. Ямар нэг гайхалтай бэлэг хүлээн авах болно. Хувь хүний хөгжилд нэмэр болох ном худалдаж авахыг зөвлөе. Ажлын хамтрагчидтай ялихгүй асуудлаас болж ам мурийна. Хэн нэгнийг буруутгах бус  өөрт ямар алдаа байгааг олж мэдэхийг хичээгээрэй. Долоо хоногийн сүүлээр энэ харилцаа хэвийн болж ойлголцолд хүрэх болно.  Спортоор хичээллэх, явган алхах, гүйх зэргээр эрүүл мэнддээ анхаарал тавиарай.

ХИЛЭНЦ

Үр бүтээлтэй долоо хоног. Та олон ажлыг амжуулж чадна. Ажил, бизнес амжилттай, сэтгэл санаа өөдрөг байна. Даргадаа давуу талаа харуулж, нөгөө талаар өөрийгөө ялан дийлсэн үйл явдал таныг хүлээж байна. Ажил гэж гүйсээр эрүүл мэндээ мартуузай. Болзошгүй аюул ослоос болгоомжлоход илүүдэхгүй.Гэр бүлийн харилцаа хэвийн болж, халуун дотно харилцаа эргэн ирнэ.

НУМ

Бүх зүйл таны санаснаар болно. Дотоод хүнээ сонсч өөртэйгөө ярилцан өнгөрсөн хугацаанд юу хийв, ирээдүйд хэрхэн ажиллах вэ гэдгээ тунгаан бод.  Оюун санааны амар амгалан, дотоод сэтгэлийн баяр баяслыг мэдэрнэ. Ажил хэрэг бүтэмжтэй байна. Харилцан ашиггүй үйл хэрэгт хамтрах хэрэггүй. Иогоор хичээллэж, уран зураг үзэж сонирхоорой. Энэ нь таны би хүнийг төлөвшүүлэхэд тустай байх болно.

МАТАР

Ажил хэрэг нэгэн хэмээр уйтгартай үргэлжилнэ. Гэхдээ энэ байдлыг өөрчлөх эсэх нь зөвхөн танаас л шалтгаална.  Долоо хоногийн сүүлээр амралтын өдрүүдэд ууланд гарч сэтгэлээ сэргээхийг зөвлөе. Идэвхгүй байдлаа аль болох хаях хэрэгтэй. Эрч хүчтэй, үргэлж инээмсэглэн амьдралыг илүү эерэг талаас нь мэдрээрэй. Санхүүгийн байдал сайжирна.

ХУМХ

Шинэ зүйл сурч, өөрийгөө хөгжүүлэхэд цаг заваа зарцуул. Шинэ хэл сурах, сургалт дамжаанд сууж эхэл. Энэ зун бол таныг амралт биш өөрийгөө хөгжүүлэх нь цэнэглэнэ.  Наймаа хийх гэж байгаа бол хойшлуулах хэрэгтэй. Романтик харилцаанд тааламжтай. Ганц бие хүмүүс сэтгэл хөдөлгөсөн болзооны урилга хүлээж авах бололтой. Санхүүгийн байдал сайнгүй байна. Хооллох дэглэмдээ анхаарал тавиарай.

ЗАГАС

Ажил хэрэгт үл ойлголцсоноос болж алдагдал хүлээх бололтой. Санхүүгийн байдал төсөөлснөөр сайжирч эхэлнэ. Албан тушаал ахих, шинэ ажилд ороход саадгүй. Гэр бүлд халуун дулаан уур амьсгал давамгайлна. Эдгээр өдрүүдэд алдсан бүхнээ олж авахын тулд төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Эрүүл мэндийн байдал сайн байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж