МАН-ын найдвар УИХ уу, Цэц үү? | News.MN

МАН-ын найдвар УИХ уу, Цэц үү?

РЕДАКЦИЙН ЗУРВАС

МАН-ын найдвар УИХ уу, Цэц үү?

МАН-ын найдвар УИХ уу, Цэц үү?

Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн Баасан гаригт хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн шийдвэрийг гаргав. Энэ шийдвэр гарахын өмнө улс төрийн хүрээнд хамгийн их маргаан дагуулж, Монгол Улсынхаа Ерөнхийлөгчийг өөрийн биеэр Цэц дээр очиход хүргэсэн нь ямар их анхаарал татахуйц шийдвэр байсан бэ гэдгийг харж болно.  Нөгөө талд нь эрх баригч МАН. Үндсэндээ  2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяаг тодорхойлох чухал асуудлыг Цэц хэлэлцэж шийдвэр гаргасан. Гэхдээ Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэр бүх зүйлийг эцэслэхгүй. Одоо УИХ Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээж авах уу.

Хэрэв УИХ хүлээж авбал өөрсдөө Үндсэн хууль зөрчсөн асуудалд орно. Харин УИХ хүлээж авахгүй, Үндсэн хууль зөрчөөгүй гэвэл асуудал Цэцийн Их суудлын хуралдаан руу буцна. Харин Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байдаг.

УИХ ямар шийдвэр гаргах, Цэцийн Их суудал руу буцах эсэхээс үл хамаарч хугацаа байга үлдсэн. Ердөө сар гаруйн дараа 2021 оны  Ерөнхийлөгчийн сонгууль болно. Харин энэ хугацаанд Цэцийн шийдвэрийг хүлээж авах эсэхээс хамаарч Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудал яригдана.

Хэрэв УИХ Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээн авч, Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж болно. Тэгвэл процессын хувьд УИХ-ын Дэгийн тухай хуулийн 85-р зүйл заалтаар зохицуулагдана. Тус заалтад Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тогтоолоор хууль, тогтоолын зарим зүйл, хэсэг, заалт хүчингүй болсонтой холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ гэж тодотгож өгсөн.

УИХ-ын Дэгийн тухай хууль /2020 оны нэмэлт, өөрчлөлт/:

  • 82.2.5 хууль, тогтоол Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөн бол ажлын 15 өдрийн дотор тухайн болон холбогдох бусад хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулах.
  • 82.2.6 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, бусад шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөн бол эдгээр шийдвэр хүчингүй болсонд тооцох.

Өөрөөр хэлбэл, УИХ Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээн авч, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах боломжтой гэсэн үг. Ингэхдээ одоогийн болон өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүмүүс 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль болон цаашид нэр дэвшихгүй гэх заалтыг нэр дэвшигчдэд тавигдах шаардлага дээр нэмж, тусгах боломжтой юм. Гэхдээ УИХ Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээн зөвшөөрвөл өөрсдөө Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлахдаа Үндсэн хууль зөрчиж шийдвэр гаргасан гэсэн үг. Гэхдээ тэдэнд өөрсдөө бус Цэцийн Их суудал руу буцаах боломж бий. Хэрэв Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээж авахгүй бол Цэцийн их суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуультай холбоотой дунд суудлын хуралдааны шийдвэрээ хэлэлцэнэ. Гэхдээ Цэцийн их суудлын хуралдаанаар дунд суудлын хуралдааны шийдвэрээ бататгадаг “уламжлалтай” гэдгийг тодотгоё. Өөрөөр хэлбэл, эрх баригч МАН, УИХ олны хэл амнаас зугатаж, Цэцийн Их суудал руу асуудлыг шидчихвэл, Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх учраас хүссэн, хүсээгүй Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулаад явна. Цэцийн шийдвэр албажиж, УИХ 15 хоногийн дотор хэлэлцэх зохицуулалттай. Тиймээс ирэх өдрүүдэд УИХ Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хэлэлцэж эхлэх болов уу.

Цэц дээр асуудал гурван сарын хугацаанд сунжирч, дунд нь Цэцийн гишүүний томилгоог хийж, хориг тавьсан гэхээр хуулийн маргаан шийдвэрлэхээс илүү МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрын улс төрийн “зодоон” байлаа. Маргаж, талцаж эцэст нь МАН олонхоороо дунд суудлын хуралдааныг хуралдуулж, шийдвэрээ гаргуулсан. Харин одоо эрх баригч, олонхын бүлэг цаашид асуудлыг үргэлжлүүлнэ. Мэдээж Ерөнхийлөгч зүгээр хараад суухгүй л болов уу. Асуудал хаа хүрэх, хэний талд гарахаас үл хамаарч, нам ,эвслүүд Ерөхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах хугацаа хаяанд ирснийг сануулая.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН 2021-04-19 61.221.12.80

МАН БОЛ ХУУЛЬ БУСААР АРД ТҮМНИЙ СОНГОЛТЫГ ЛУЙВАРДАЖ ГАРЧ ИРСЭН БӨГӨӨД ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН, АВИЛГАЧИН, ЭХ ОРНООС УРВАГЧ, ЯНХАНДАЛТ, ХҮЧИНДЭГЧ ГЭХ МЭТ ЭРҮҮГИЙН БҮХ ХҮНД ЭЛЕМЕНТҮҮДИЙН ЦУГЛУУЛГААС БҮРДСЭН НАМ БОЛНО. ИЙМД ЭНЭ НАМЫГ ҮТЭР ТҮРГЭН ТАРААХ НЬ ТУЙЛЫН ЗӨВ. ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ДЭМЖИЖ БАЙНА. ДАРААГИЙН ХОЙД СОЛОНГОС БОЛЖ БАЙСНААС ЭЦЭСЭЭН ХҮРТЭЛ ТЭМЦЭЖ БАЙГААД ТӨРӨӨ ЦЭВЭРЛЭЖ ТҮМЭН ОЛНОО ЖАРГААСАН НЬ ДЭЭРЭЭ. ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ 100 % ДЭМЖИЖ БАЙНА ЭНЭ БОЛ ТҮҮХЭН ШИЙДВЭР БАЙЛАА.

Avatar

Иргэн 2021-04-19 66.181.185.126

АН-ынхан одоо ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхдээ дүүрэн дээд боловсролтой хүмүүжлийн элдэв доголдолгүй хүн гаргахыг л та нараасаа хүсье.Та нарын дэвшүүлж дэмжиж гаргаж ирсэн ерөнхйилөгч Х.Батутлгын хугацаа ч ашгүй дуусах бололтой. Дахиж иймэрхүү нэр дэвшигч л битгий дэвшүүлээрэй.

Avatar

bid 2021-04-19 209.89.142.86

Энэ бүхний чинь цаана С. Баяр, Эби, Сү, Миеэ, Жунай, гэсэн мангасууд байгаа шүү дээ Монголчууд минь

Avatar

Зочин 2021-04-19 98.42.137.30

Энэ бол нэг их нөлөөтэй асуудал биш,УИХ Цэц рүү асуудлыг буцаачина…. Энэ хооронд АН-1,АН-2 хоёр хоёр хүн ерөпнхийлөгчид нэр дэвшүүлэх гээд зодолдчино. Яагаад ч эвлэрээд нэг хү,тэр тусмаа Женког дахин нэр дэвшүүлэх эвлэрэл байхгүй,цаг хугацаа ч байхгүй.Цэцийн их суудлын хуралдаан дунд суудлын хуралдааныхаа шийдвэрийг баталгаажуулаад явчих магадлал өндөр,…..Үгүй байлаа ч өөрөө хагалаад хаячихсан АН- уудаас одоогийн ерөнхийлөгч дахин нэр дэвших эрх авах боломж бараг байхгүйтэй адил даа

Avatar

Зочин 2021-04-19 192.82.73.130

Хүрэлсүх ямар аймар жичирч дайрч байнаа. Хүрэлсүх гарвал нилээд томоохон хэмжээг хамарсан цаазлалт хэлмэгдүүлэлт явагдах нь дээ. Ер нь бол Хүрэлсүх заавал ингэж өрсөлдөгчдөө зайлуулах ямарч шаардлагагүйгээр ерөнхийлөгч болох нь тодорхой л юмсан. Баттулга хар машин хакдаад хакдаад сонгогдоно гэж байхгүй болоод байна шүү дээ

Avatar

Зочин 2021-04-19 192.82.73.130

Баттулга Энхболдыг унагасан ачтай буянтайг нь мартаж болохгүй. Хүрэлсүхийн ард нөгөө л хэд байгаа шүү дээ. АН ямарч хүчгүй тэр тусмаа Баттулгай холбоо байхгүй болсон энэ цаг үед Баттулгыг шонд сүлбэж цаазлаж ч магад эвгүй цаг үе байна шүү

Avatar

Зочин 2021-04-19 202.9.40.221

МАоХ холбоо босоод ирвэл МАХН баларна шүү

Avatar

Зочин 2021-04-19 202.9.40.221

МАН Баттулга асуудал мөн их айж байна

Avatar

Зочин 2021-04-19 192.82.71.67

Асуудал нэг талдаа гарсан, жонку дахиж нэр дэвших эрхгуй нь тодорхой болсон, бусад нь аяндаа хуулийнхаа дагуу шийдэгдээд явна, ямар хаан биш 10 жил арай хэтэрнэ ээ

Avatar

ИХ БӨӨ 2021-04-19 115.84.115.24

ЗӨВХӨН 1УДААГ 2025 ОНООС ХЭРЭНГЛЭНЭ ГЭСЭН ЗААЛТЫГ 2020 БОЛГОХ САНАЛ ОРУУЛСАН ЗИ ЭЗЭНДЭЭ ТА 10ЖИЛ ХААН БАЙНА, 70НАС ШАХААД ТАНЫ ОВООЛСОН ШОРООНЫ ХЭРЭГ ЗАМХАРНА ГЭЖ ХУЛХИДААД ДЭВШИХГҮЙ БОЛГОЧИХООД БАЙХАД БУСДРУУ ДАЙРААД ЯАХАВ ДЭЭ 2025ОНООС ХЭРЭГСЭН БОЛ ЖОНХУ ХҮК ХҮЧ ҮЗЭЭД 4ЖИЛЭЭР 1НЬ ЯЛААД ЯВЧИХ БАЙСАН Ш ТЭЭ ХЭ ХЭ

Avatar

зочин 2021-04-19 202.9.46.7

Хүрэлсүх Баттулгаас айгаад байгаамаа

Avatar

Анхаар 2021-04-19 173.79.146.136

Опоогийн ерөнхийлөгч хуучин зохицуулалтаа мөрдөж 4 жилээр нэг удаа сонгогдоод байгаа билээ. Түүний дахин 4 жилээр сонгогдох эрхийг хулхи хуулиар хориглож баыгаа юм бол Баттулга шинэ хуулийн дагуу зөвхөн нэг удаа 6 жилээр сонгогдох эрхтэй шүү !!!

Avatar

Dongos 2021-04-19 173.79.146.136

Опоогийн ерөнхийлөгч хуучин зохицуулалтаа мөрдөж 4 жилээр нэг удаа сонгогдоод байгаа билээ. Түүний дахин 4 жилээр сонгогдох эрхийг хулхи хуулиар хориглож баыгаа юм бол Баттулга шинэ хуулийн дагуу зөвхөн нэг удаа 6 жилээр сонгогдох эрхтэй шүү !!!

Avatar

... ЗӨВХӨН НЭГ УДАА гэжээ 2021-04-19 66.181.161.80

…. хүнийг ЗӨВХӨН нэг удаа сонгоно … гэжээ

Avatar

Нэргүй 2021-04-19 64.119.26.173

Гоншигоноод байх юү байхавдээ!? Монгол төрийг толгойлж үзлээ!? Ер нь бүх л юмыг үзлээшдээ!? Мөнхөд залах гээгүй бол аль аль нь хүлээцтэй байж аюулт өвчнөөс эрсдэл багатай салмаар байнаа!?

Avatar

Зочин 2021-04-19 64.119.26.173

Гоншигоноод байх юү байхавдээ!? Монгол төрийг толгойлж үзлээ!? Ер нь бүх л юмыг үзлээшдээ!? Мөнхөд залах гээгүй бол аль аль нь хүлээцтэй байж аюулт өвчнөөс эрсдэл багатай салмаар байнаа!?

Avatar

Иргэн 2021-04-19 64.119.26.173

Гоншигоноод байх юү байхавдээ!? Монгол төрийг толгойлж үзлээ!? Ер нь бүх л юмыг үзлээшдээ!? Мөнхөд залах гээгүй бол аль аль нь хүлээцтэй байж аюулт өвчнөөс эрсдэл багатай салмаар байнаа!?

Avatar

ЗӨВХӨН НЭГ УДАА гэж ээ 2021-04-19 66.181.161.80

Маш тодорхой
…. хүнийг 6 жилээр ЗӨВХӨН НЭГ УДАА сонгоно …. гэжээ

Avatar

ХУУЛЬЧ 2021-04-19 192.82.64.190

МОНГОЛД УЛС ҮНДЭСНИЙ ЭРХ АШГААС ИЛҮҮТЭЙ МАНАН БУДАНДАГ ЗАН,,,, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛД,,,, АРИЛААГҮЙН ИЛЭРЭЛ ЭНЭ ДЭЭ ,,,,,,АНХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ БАТЛАХ ДАА ,,,АРДЧИЛАЛЫН ҮНЭТ ЗҮЙЛ,,,,ЗАРЧИМДАА ҮНЭНЧ БАЙСАН БОЛ ЙИМ БАТАН БОЛОХГҮЙ,,ДЭЭ ,,,,,""ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР МОНГОЛ УЛСЫН ИРГЭН 6 ЖИЛЭЭР ЗӨВХӨН НЭГ УДАА СОНГОГДОНО "",,,ГЭСЭН ЗААЛТ ХЭРЭГЖИХ БАЙВЛАА ,,,,МӨНХИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ МАНДАТГУАЙ ,,,ха,,ха,,ха,,,,,

Avatar

Зочин 2021-04-19 202.9.46.146

АРД ТҮМЭН БОСНО!!!

Avatar

Хаха 2021-04-19 91.243.85.91

Ард түмэн гэж хэдэн хөлсний тролл хэлэхгүй байх оо

Avatar

Зочин 2021-04-19 202.179.21.196

Одоо УИХ ямар ч шийдвэр гаргасан 3 сар гаруй албан тушаалдаа үлдэхийн төлөө улайран хөөцөлдсөн Х.Баттулга нэр дэвшихгүй гэдэг нь тодорхой боллоо. Ер нь нэр дэвшсэн ч нам дотроо өрсөлдөөд гарч чадахгүй шүү дээ.

Avatar

Үндсэн Хуульд нийцсэн нь ЧУХАЛ 2021-04-19 66.181.161.59

Цэцийн хэнбугай ч байсан нь хамаагүй!

Үндсэн Хуульд, одоогийн Үндсэн Хуульд нийцсэн бол
Цэцийн шүүгчид хэн байсан нь чухал биш шүү дээ

Avatar

ахах 2021-04-19 202.179.26.113

сануулая гэдэггүй сануулъя гэж бичнэ шүү.

Avatar

хаха 2021-04-19 202.179.26.113

ЯМАР муухай модон бичдэг юм дээ ойлгуулахгүй гэж байгаа юм шиг. н**ш гэж. Энэ нэг мэдээрхүү юмыг нь ойлгох гэж ядарчих юм. Ёстой чадваргүй хүн гэдэг ийм бхйдаг байх, өөр сэтгүүлч байдгүймуу

Avatar

Зочин 2021-04-19 139.5.219.219

Түгжил Хүрэлсүхийг битгий дэмжээрэй. Цар тахал аюултай хэмжээнд хүртэл тархсаны эх суурь нь Хүрэлсүх шүү. Хүнд цаг үед тэр л худал попорч ЗГ огцорч бүтэл муутай дампуу хүмүүс гарч өнөөдөрийг энэ хүнд байдал үүссэн шүү.

Avatar

Зочин 2021-04-19 64.119.22.170

Дүр эсгэсэн ардчилагч, буюу зэрлэг капиталистүүдийг дэмжиж болохгүй.Тэд засгийн эрхэнд гарахад ,эдийн засаг сүйрч,улсын данс улайж ,иргэдийн аж амьдрал доройтож ,улс үлэмж өр зээлэнд унагадаг. Эсвэл хууль хяналтын байгууллагыг хувийн байгууллага мэт ашиглан, хууль тогтоомжийг уландаа гишгэдэг.Шудрага ёсыг дарангуйлалаар сольдог.

Avatar

Зочин 2021-04-19 150.129.142.154

Харин тийм сүүлийн 30 жил МАН нам энэ улсыг яаж сүйрүүлэхийг харж байна даа.. Одоо бүүр цагаандаа гарлаа

Avatar

Зочин 2021-04-19 66.181.184.239

Цогтоо өвгөн ерөнхийлөгч рүү гүйдэг гэсэн шиг Сая ер нь цогто,буяндэлгэр.нанзадорж нар хараат байхаа мартаж эзэндээ үнэнч гэдгээ харуулах гэж эрээ цээрээ яаж алдав аа.Ой гутсан.

Avatar

ичиг ичиг 2021-04-19 124.158.107.71

Анир аваад хуцдаг нохой шиг битгий байгаач. Аль нам хэн байх нь хашааны банхар бидэнд хэрэггүй. Зөвхөн хууль үнэн шударга байна уу гэдэг нь чухал. Үндсэн хуулийн заалтыг сонгуулийн хууль дээрээ хуулаад бичсэн байхад үндсэн хууль зөрчсөн байна гэж ярьж байхад элий балай юм яриад яваад байдаг.

Avatar

Зочин 2021-04-19 66.181.184.239

Зи алсын бодлоготой хутган үймүүлж, ерөнхийлөгч ойлгохгүй зөвшөөрч,УИХ “анзааралгүй” санаатай баталж, Цэцээр могой бариулав.Бодит үнэн энэ шүү дээ.

Avatar

Зочин 2021-04-19 192.82.74.228

Zi aihtar aa, tun ch aimshigtai hvn ! Mongoliin yamar ovog aimag, udam sudraas iim aimshigtai mangas turdug bnaa ?!

Avatar

Doodii 2021-04-19 192.82.77.19

Жинхэнэ төрсөн эцэг нь хятад гаралтай хүн байсан гэж өссөн нутгийн зон олон ярьдаг байсан, одоо бодоход нээрээ яг хятад өвгөн байсан байна шүү, тэр хүн.

Avatar

Зочин 2021-04-19 202.126.89.15

Сонгууль явуулах боломж энэ вирус олгох болов уу.

Avatar

Zochin 2021-04-19 77.7.60.59

Battulga dahij devshih erhtei

Avatar

иргзн 2021-04-19 202.179.25.105

МАН Урвагч Хүрэлсүх Ард иргэд Олон түмэнд лав Найдаад хэрэггүй Хүүк Өөрөө Иргэд сонгогчидодоосоо Урвачихсан шүү дээ, Лав л Хүүкийг дэмжихгүй,

Avatar

Зочин 2021-04-19 103.57.95.24

Женкогоос салах нь Монгол улсын ирээдүйд нэн хэрэгтэй

Avatar

Иргэн 2021-04-19 66.181.181.27

Хуулиар засаглахгүй ,МАН-ын шийдвэрээр засаглана шүү. Ойлгомжтой юу.

Avatar

Зочин 2021-04-19 192.82.74.228

Jenkogiin horoor zasaglasnaas arai deer !

Avatar

Зочин 2021-04-19 192.82.68.24

amjih uu daa, ner devshigchidee todorhoilj, AN nam 2 huvaagdsan baidag, ali alind ni genco baihgui baidag… 5 sariin 2nd nersee todruulaad songuulin horoond uguh yostoi baidag,

Avatar

Зочин 2021-04-19 66.181.186.159

ХУУЛЬ ЗӨРЧӨӨД Ч ХАМААГҮЙ БАТТУЛГААС САЛАХ ХЭРЭГТЭЙ. ЧӨТГӨРТЭЙ НИЙЛЭЭД Ч ХАМААГҮЙ ХҮРЭЛСҮХИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОЖ БОЛОХГҮЙ.

Avatar

Зочин 2021-04-19 103.57.95.24

Зөв чи мундаг

Avatar

Ц. Эрдэнэбат 2021-04-19 202.9.46.210

ЦЭЦИЙН БАГА СУУДЛЫН ХУРАЛДААНЫ ПРОЦЕССИЙН ТАЛААР ЦОГТОО ГУАЙ БАРИМТТАЙ ТАЙЛБАРЛАСАН БАЙНА БИЛЭЭ! БИ ХУУЛЬЧ БИШ. ИРГЭД БИД НАР ЦЭЦИЙН ДЭЭР ХӨХ ТЭНГЭР ҮҮ? МАН БАЙДАГ УУ? ГЭДГИЙГ Л МЭДЭХ БОЛЖ ДЭЭ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж