Завхан аймгийн Тосонцэнгэл суманд хоёр тохиолдол батлагдаж, тэг зогсолт хийлээ

Хуучирсан мэдээ: 2021.04.18-нд нийтлэгдсэн

COVID-19

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд хоёр тохиолдол батлагдаж, тэг зогсолт хийлээ

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд хоёр тохиолдол батлагдаж, тэг зогсолт хийлээ

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд Covid-19-ийн хоёр тохиолдол батлагдаж тэг зогсолт хийлээ. Тодруулбал, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын эмнэлэгт энэ сарын 16-ны өдөр "хатгалгаа" оноштойгоор хандсан иргэн болон түүний гэр бүлийн хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сул эерэг гарсан байна. Улмаар Архангай аймаг руу сорьцыг тээвэрлэн шинжлүүлэхэд хариу эерэг гарч батлагдсан байна. Мөн тус иргэд нь ойрын хугацаанд халдвартай бүс рүү зорчоогүй бөгөөд голомт нь тодорхойгүй байгаа аж.

Иймд Тосонцэнгэл сумын Онцгой комисс хуралдаж 2021 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 12:00 цагаас 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ны өдрийн 12:00 цаг хүртэл 72 цагийн хугацаатай тэг зогсолтыг хийсэн байна.

Тэг зогсолтын хугацаанд голомтыг тодруулах, маршрутыг гаргах, батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудыг тогтоож түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх тул иргэдийг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг Тосонцэнгэл сумын Онцгой комиссоос уриаллаа.
Мөн иргэдийг Улсын Онцгой комисс болон Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр “Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал” зарлаж хөл хорио тогтоосон байгаа энэ үед зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар сум руу орох, гарах хөдөлгөөн хийхгүй байхыг хатуу анхааруулж байна. Зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар нэвтэрсэн тохиолдолд “Зөрчлийн тухай хууль”-ийн дагуу торгууль болон баривчлах арга хэмжээ авах болно гэдгийг хатуу анхааруулжээ.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж