Дүүрэг бүрт тандалт, хариу арга хэмжээний баг байгуулна

Хуучирсан мэдээ: 2021.04.18-нд нийтлэгдсэн

COVID-19

Дүүрэг бүрт тандалт, хариу арга хэмжээний баг байгуулна

Дүүрэг бүрт тандалт, хариу арга хэмжээний баг байгуулна

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг түргэн шуурхай илрүүлж, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор дүүрэг бүрт тандалт, хариу арга хэмжээний багийг байгуулж Эрүүл мэндийн нэгдсэн төвүүд хариуцахаар болжээ.

Тандалт, хариу арга хэмжээний багийг дүүргүүдэд байгуулснаар ХӨСҮТ-ийн ачаалал буурч, тухайн дүүргийн хэмжээнд халдварын шинж тэмдэг илэрсэн иргэдэд цаг алдалгүй арга хэмжээ авах нөхцөл бүрдэж байгаа аж. Өмнө нь ХӨСҮТ дүүрэг бүрээс дуудлага хүлээн авч, иргэдэд хүрч ажиллахад ачаалалтай байсан бол өнөөдрөөс дүүрэг бүрт хариу арга хэмжээний баг ажиллаж иргэн бүрт хүрч ажиллах боломжтой болж байна.

Энэ хүрээнд Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Л.Энхболдын хамт Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн хариу арга хэмжээний бэлэн байдал, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг сонсож, шийдвэрлэжээ.

Cүхбаатар дүүргийн хувьд 230 гаруй иргэд гэрээр тусгаарлагдсан бөгөөд Өрхийн Эрүүл мэндийн төв хяналт тавин ажиллаж байна. Цар тахлын үед эрүүл мэндийн салбарынхан өдөр шөнөгүй зүтгэж байгааг Шадар сайд онцлоод, нийт эмч, ажилчид, өрхийн эмч нар, резидентүүдэд илүү цагийн цалин урамшуулал болон утас, унааны зардлыг онцгой үед нэмж олгох шийдвэр гаргахаар судалгаа тооцоо хийж байгаа талаар мэдэгдлээ. Мөн тус дүүрэгт эмч ажилчдын нөөц бололцоог нэмэгдүүлэх чиглэлийг нийслэлийн Эрүүл мэндийн газарт өгсөн байна.

Ойрын болон дам хавьтал болсон иргэдэд эмнэлгийн үйлчилгээ түргэн шуурхай хүрч, тухайн иргэний эмнэлзүйн шинжээс нь хамаарч тусгаарлах байранд болон гэрээр тусгаарлаж ажиллах юм.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж