Дархан Уул аймгийн Дархан суманд Covid-19 халдварын тархалт нэмэгдэж буйтай холбоотойгоор өнөөдөр /2021.04.18/ 06:00 цагаас энэ сарын 23-ны өдрийг дуустал зургаан хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоосон байна.
Хатуу хөл хорионы хугацаанд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх аж. Үүнд:
- Хөдөлгөөний хязгаарлалтыг чангаруулсан энэхүү өдрүүдэд Эрүүл мэндийн байгууллагууд голомтыг дагаж идэвхтэй өргөжүүлсэн тандалт судалгааг хийж, тархалтыг олж илрүүлэх, тусгаарлах ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
- Хөл хорионы өдрүүдэд 10 мянгаас доошгүй иргэнийг түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамруулна.
- Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн товлолт дархлаажуулалтын үйл ажиллагаа хэвийн явагдана.
- Нэгдсэн болон сум өрхийн эрүүл мэндийн төвийн амбулатори, хэвтүүлэн эмчлэх, яаралтай тусламж, үйлчилгээ хэвийн явагдана.
- Дөрөвдүгээр сарын 24-ний өдрөөс Covid-19-ийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийхээр төлөвлөж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Түүнчлэн дөрөвдүгээр сарын 11-20-ны хооронд вакцины хоёр дахь тунгийн хугацаа болсон иргэдийг вакцинжуулна.
- Зөвшөөрөгдсөн байгууллагуудын ажиллагсад хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар тухайн байгууллагууд нь дотооддоо зохион байгуулалт хийнэ. Байгууллага бүрт хүний тооноос хамаарч нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн 2-3 зөвшөөрөл олгоно.
- Ажиллаж буй ААН, байгууллага бүр тусгай горимоор /ажилчид нь байнгын байрлаж, эсвэл “гэр-ажил-гэр” маршрут/ ажиллана.
- Хүнсний дэлгүүр 20:00 цаг хүртэл, эмийн сан 22:00 цаг хүртэл ажиллана.
- Дэд бүтцийн байгууллагууд шөнийн 00:00 цагт ээлж солилцоно.
- Хүнсний түгээлт 09:00-12:00, 16:00-18:00 цагийн хооронд тээвэр хийнэ.
- Шүүхийн үйл ажиллагаа тусгай горимд шилжин ажиллана. Мэдээлэл лавлагааны утас: 70375162
- 2021 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрөөс 24-ний өдөр хүртлэх хугацаанд төрийн 31 байгууллагын 355 албан хаагч өөрийнхөө амьдарч буй ойр орчимдоо нийтийн эргүүлд гарч иргэдийн хөдөлгөөнд хяналт тавина.
С.УНДАРМАА
hot 2021-04-18 66.181.161.20
hot pzdanud mn
Зочин 2021-04-18 103.26.194.230
ЗГ УОК ийг шийдвэрийг улс даяараа л мөрдсөөр юм. Хөл хориогүй байсан юм уу энэ хөдөөнийхөн. 21 холбооны Улстай болоо юу.
зочин 2021-04-18 139.5.218.219
Дарханы попроод байдаг мангар дарга нь хаачсан вэ?Үндсэн ажлаа хийхгүй худлаа попроод л байсан.
Зочин 2021-04-18 66.181.190.151
Та яах гэсийм ? Жаахан доромжилж таашаал авах гэсэн алга болчихсон байна уу?
дархан сум гэдэг юм байна шүү 2021-04-18 192.82.85.62
пээ дархан чинь бүр сум байсан юмуу. зүгээр нэг жижиг тосгон л гэж боддог байлаа.
Одоо тэгвэл хот аймаг болох өдий байна дөө.
Зочин 2021-04-18 64.119.16.119
ханиад шүүдээ хаанаас ч гарч болно та гэрийнхэн ч тусцан ч байж магадгүй
/*-*/ 2021-04-18 49.0.142.40
Нөгөө магтаад житгэйхэн байсан Дарханы засаг дарга яасан бэ ха ха ха, магтсан хүүхэн хуриман дээрээ унгадгийн үлгэр болоо юу
Иргэн 2021-04-18 192.82.82.120
Хүний мууд дуртай баагий вэ. Баярлаж инээд алдах юм огт алга.
Зочин 2021-04-18 66.181.190.151
иймэрхүү хүн ч гэж хэлэхэд хэцүү бусдын мууд дурлаж арчаагүй амьдралаа улам хогийн болгож байдаг амьтад цөөхөн ч гэсэн байгаад байгаа юм.
ЗОЧИН 2021-04-18 66.181.183.149
одоо хүртэл хатуу хөд хорио тогтоохгүй юугаа хийж байсан юм. УОК халдвар гарсан аймгуудыг аль хэдийн улаан бүсэд шилжүүлсэн бүз дээ
Зочин 2021-04-18 66.181.182.33
Нийслэл дүүргүүдэд, аймаг сумдуудад хуваагддаг.
kkk 2021-04-18 192.82.76.120
darkhan chin sum um uu? poo