Дархан суманд өнөөдрөөс хатуу хөл хорио тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2021.04.18-нд нийтлэгдсэн

COVID-19

Дархан суманд өнөөдрөөс хатуу хөл хорио тогтоолоо

Дархан суманд өнөөдрөөс хатуу хөл хорио тогтоолоо

Дархан Уул аймгийн Дархан суманд Covid-19 халдварын тархалт нэмэгдэж буйтай холбоотойгоор өнөөдөр /2021.04.18/ 06:00 цагаас энэ сарын 23-ны өдрийг дуустал зургаан хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоосон байна.

Хатуу хөл хорионы хугацаанд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх аж. Үүнд:

  • Хөдөлгөөний хязгаарлалтыг чангаруулсан энэхүү өдрүүдэд Эрүүл мэндийн байгууллагууд голомтыг дагаж идэвхтэй өргөжүүлсэн тандалт судалгааг хийж, тархалтыг олж илрүүлэх, тусгаарлах ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
  • Хөл хорионы өдрүүдэд 10 мянгаас доошгүй иргэнийг түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамруулна.
  • Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн товлолт дархлаажуулалтын үйл ажиллагаа хэвийн явагдана.
  • Нэгдсэн болон сум өрхийн эрүүл мэндийн төвийн амбулатори, хэвтүүлэн эмчлэх, яаралтай тусламж, үйлчилгээ хэвийн явагдана.
  • Дөрөвдүгээр сарын 24-ний өдрөөс Covid-19-ийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийхээр төлөвлөж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Түүнчлэн  дөрөвдүгээр сарын 11-20-ны хооронд вакцины хоёр дахь тунгийн хугацаа болсон иргэдийг вакцинжуулна.
  • Зөвшөөрөгдсөн байгууллагуудын ажиллагсад хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар тухайн байгууллагууд нь дотооддоо зохион байгуулалт хийнэ. Байгууллага бүрт хүний тооноос хамаарч нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн 2-3 зөвшөөрөл олгоно.
  • Ажиллаж буй ААН, байгууллага бүр тусгай горимоор /ажилчид нь байнгын байрлаж, эсвэл “гэр-ажил-гэр” маршрут/ ажиллана.
  • Хүнсний дэлгүүр 20:00 цаг хүртэл, эмийн сан 22:00 цаг хүртэл ажиллана.
  • Дэд бүтцийн байгууллагууд шөнийн 00:00 цагт ээлж солилцоно.
  • Хүнсний түгээлт 09:00-12:00, 16:00-18:00 цагийн хооронд тээвэр хийнэ.
  • Шүүхийн үйл ажиллагаа тусгай горимд шилжин ажиллана. Мэдээлэл лавлагааны утас: 70375162
  • 2021 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрөөс 24-ний өдөр хүртлэх хугацаанд төрийн 31 байгууллагын 355 албан хаагч өөрийнхөө амьдарч буй ойр орчимдоо нийтийн эргүүлд гарч иргэдийн хөдөлгөөнд хяналт тавина.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж